Бөхийн ертөнц дэх сонин, хачин

Бөхийн ертөнц дэх сонин, хачин Бөхийн спортын үйл явдал, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх зорилготой.

07/01/2025

Холбоодын Нэгдсэн УАШТ / Unified National Championships

“Лос Анжелес 2028” олимпын мөчлөгийн салхийг хагалж Монголын жүдочид аваргаа тодруулах мөч ойртсоор.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 33, багийн 11 дэх удаагийн УАШТ нэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болно.

Тив, дэлхий, олимпын тавцанд улсынхаа нэрийг цуурайтуулсан шилдэг жүдочдын гал гарсан өрсөлдөөн биднийг хүлээж байна.

Тасалбарыг shoppy.mn-ээс

https://shoppy.mn/products/unc-2025

Монголын Жүдо бөхийн Холбоо / Mongolian Judo Association

#холбоодыннэгдсэнулсынаваргашалгаруулахтэмцээн


31/12/2024
2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРД МҮБХ-НООС ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБАН ЁСНЫ БАРИЛДААНЫ ХУВААРЬ11 дүгээр сарын 04-нд 11:00 цагаасЗавхан...
24/10/2023

2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРД МҮБХ-НООС ЗОХИОН БАЙГУУЛАХ АЛБАН ЁСНЫ БАРИЛДААНЫ ХУВААРЬ

11 дүгээр сарын 04-нд 11:00 цагаас
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,

11 дүгээр сарын 05-нд 13:00 цагаас
Авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Авто замчдын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

11 дүгээр сарын 11-нд 13:00 цагаас
ТВ9 ТВ-ийн 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

11 дүгээр сарын 12-нд 11:00 цагаас
Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,

11 дүгээр сарын 14-нд 13:00 цагаас
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой чансаа сайтай 128 бөхийн барилдаан,

11 дүгээр сарын 18-нд 11:00 цагаас
"Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

11 дүгээр сарын 19-нд 11:00 цагаас
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

11 дүгээр сарын 23-25-нд
Өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах 60 дахь удаагийн барилдаан /Сэлэнгэ аймагт/,

11 дүгээр сарын 26-нд 13:00 цагаас
Улс тунхагласны 97 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Өнгөрсөн жилийн Белградын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 10 жингийн аваргууд57 кг: Зелимхан Абакаро...
05/09/2023

Өнгөрсөн жилийн Белградын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 10 жингийн аваргууд

57 кг: Зелимхан Абакаров 🇦🇱
61 кг: Рей Хигүчи 🇯🇵
65 кг: Рахман Амузад 🇮🇷
70 кг: Таиши Нарикүни 🇯🇵
74 кг: Кайл Дейк 🇺🇸
79 кг: Жордан Барроуз 🇺🇸
86 кг: Дэвид Тэйлор 🇺🇸
92 кг: Kамран Гасемпур 🇮🇷
97 кг: Kайл Снайдер 🇺🇸
125 кг: Тaха Ахгуль 🇹🇷

Өнгөрсөн жил 100 дахь удаагийн оюутны ёкозүна болж байсан монгол сүмоч Батжаргалын Чойжилсүрэн ирэх арваннэгдүгээр сарын...
05/09/2023

Өнгөрсөн жил 100 дахь удаагийн оюутны ёкозүна болж байсан монгол сүмоч Батжаргалын Чойжилсүрэн ирэх арваннэгдүгээр сарын Кюүшюү башёд макүшитагийн 15-аас эхлэн барилдана. Чойжилсүрэн дунд ангидаа байхдаа математикийн олимпиадад орж бүр түрүүлж байв. Нутагт нэгт ёкозүна Какүрюүг хүндэлж түүнээс зөвлөгөө авахыг хүсдэг.

04/09/2023

"Осло-2021" ДАШТ-ий хүрэл, "Астана-2023" Азийн АШТ-ий мөнгөн медальт, "U17", "U23" насны Азийн аварга ОУХМ Төмөр-Очирын Тулгын мэхний торгон агшнууд 🇲🇳🤼‍♂️💪🔥

Д.КОРКИНИЙ ОУТ-Д МАНАЙ УЛСААС 11 БӨХ ЗОДОГЛОНОЗХУ, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркины 95 насны ойд зориулсан ч...
04/09/2023

Д.КОРКИНИЙ ОУТ-Д МАНАЙ УЛСААС 11 БӨХ ЗОДОГЛОНО

ЗХУ, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркины 95 насны ойд зориулсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээн есдүгээр сарын 7-8-нд Якутад болно. 14 дэх удаагийн уламжлалт тэмцээнд "Тэх Мөнх" клубийн дасгалжуулагч ОУХМ Ш.Баянмөнхийн удирдлага дор манай улсаас 11 тамирчин оролцоно. Коркины тэмцээнийг олон улсын шүүгч Б.Төмөрбаатар дэнслэх юм.

Коркины ОУТ-д хүч үзэх манай бөхчүүд
57 кг: Нармандахын Насанбуян, Батхуягийн Мөнх-Эрдэнэ, Ганболдын Болор-Эрдэнэ
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга, Пүрвээгийн Дашцэрэн, Бямбасүрэнгийн Зэнээмэдэр
70 кг: Төмөрчөдөрийн Өглөөжаргал, Батчулууны Билгүүн
74 кг: Батсүхийн Батбаяр
92 кг: Дагвадоржийн Оргилох
125 кг: Нэргүйбаатарын Уугангэрэл

ХАНЖОУГИЙН АЗИЙН НААДАМД ЗОДОГЛОХ МОНГОЛЫН ЖҮДОЧИД Монголын жүдо бөхийн холбоо есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8...
04/09/2023

ХАНЖОУГИЙН АЗИЙН НААДАМД ЗОДОГЛОХ МОНГОЛЫН ЖҮДОЧИД

Монголын жүдо бөхийн холбоо есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотод болох Азийн зуны XIX наадамд оролцох бүрэлдэхүүнээ зарлав. Азийн наадмын жүдо бөхийн төрөл 24-27-ны өдрүүдэд болно. Монголын жүдочдоос Азийн наадамд Х.Болдбаатар, Х.Эрдэнэт-Од "Бангкок-1998"-д, Х.Цагаанбаатар, Д.Нямхүү "Доха-2006"-д, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг нар "Инчёнь-2014" наадамд алтан медалийн эзэн болж төрийн дууллаа эгшиглүүлж байсан түүхтэй.

Ханжоуд зодоглох манай жүдочид:
Эрэгтэйчүүдийн 60 кг: Энхтайваны Ариунболд
66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү
73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар
81 кг: Гэрэлтуяагийн Болор-Очир
90 кг: Гантулгын Алтанбагана
-100 кг: Батхуягийн Гончигсүрэн
+100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдийн 48 кг: Бавуудоржийн Баасанхүү
52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам
57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн
63 кг: Мөнхцэдэвийн Ичинхорлоо
70 кг: Батсуурийн Ням-Эрдэнэ
-78 кг: Отгонбаярын Хүслэн
+78 кг: Амарсайханы Адъяасүрэн

04/09/2023

Ёкозүна Тэрүнофүжи болон oзэки Киришима нарын дундах "Бүцүкари кэйко" бэлтгэл.
Ах нь сургаж дүү нь сонсдог. 🇲🇳💪

04/09/2023

Монгол Улсад анх удаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлнэ. "Premier Sport Network" сувгаар есдүгээр сарын 16-24-ний өдрүүдэд. 🌍🤼‍♂️🤼‍♀️

Address

Ulaanbaatar
99208844

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Бөхийн ертөнц дэх сонин, хачин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category