МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль

МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль МУБИС-ийн Биеийн тамирын сургууль 71 дахь жилдээ боловсролын үйл ажиллагаа явуулж байна

02/09/2026

🇲🇳 АМЖИЛТ, БАХАРХЛЫН ЭЗДЭЭ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Үндэсний их баяр наадмаар Монгол түмнээ баясгаж бахархам амжилт үзүүлсэн эрхэм тамирчид, дасгалжуулагчдаа МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хамт олон болон шинэ оюутнууд маань халуун дотноор хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр: МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн 2011 оны төгсөгч, Үлэмж дархан мэргэн Б.Баттулга, Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монгол Улсын начин Б.Гончигсүрэн, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн магистрант, Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар нар хүрэлцэн ирж, шинэ оюутнуудтай уулзан, үнэтэй зөвлөгөө, урам зориг хайрлалаа.

01/09/2026

Монгол ТВ-ийн “Өнөө Өглөө” хөтөлбөр МУБИС-ийн БТС-ийн оюутан, гүйлтийн спортын тамирчин, спортын мастер Э.Хонгорзулыг онцоллоо🏃‍♀️ _khongorzulll__

01/09/2026

"Өнөө Өглөө" хөтөлбөр гүйлтийн спортын тамирчин, спортын мастер Э.Хонгорзулыг онцоллоо🏃‍♀️

01/09/2026

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!🤗

🔹Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаачид, оюутан, ахмад багш, ажилтнууддаа 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе!

🔹Эрдмийн их өргөө МУБИС-ийн түүхт 75 жилийн ой тохиож буй энэ хичээлийн жил Биеийн Тамирын Сургуульд баклаврын хөтөлбөрт 340 гаруй оюутан шинээр элсэн орж, мэдлэг боловсрол эзэмших мэргэжлийн замналаа эхлүүлж байна.

Амжилт хүсье 👏👏👏 #МУБИС #БТС

31/08/2026

🇲🇳 АЗИЙН НААДАМД ӨРСӨЛДӨХ МОНГОЛЫН БАГИЙН ҮДЭН ГАРГАХ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

📌Эх орныхоо нэрийг өндөрт өргөж,
төрийн далбаагаа мандуулахын төлөө хичээж яваа залуусаараа бахархаж байна.

Та бүхэндээ амжилт хүсье.

Монголын тамирчид — Монголын бахархал❤️🇲🇳


Азийн XX наадамд өрсөлдөх 🇲🇳 баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо “Айчи-Нагояа 2026”Азийн наадам  “Imagine One Asia” у...
31/08/2026

Азийн XX наадамд өрсөлдөх 🇲🇳 баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

“Айчи-Нагояа 2026”Азийн наадам “Imagine One Asia” уриан дор 2026 оны 9-р сарын 19-нөөс 10-р сарын 4-ний өдрүүдэд 🇯🇵 Айчи муж Нагояа хотод зохион байгуулагдана.

🇲🇳Монгол Улсаа төлөөлж 31 спортын төрөлд 303 тамирчин өрсөлдөх бол тус багийн хөнгөн атлетик, жүдо, ширээний теннис, таеквондо, жюү жицү, текбол зэрэг төрлүүдэд МУБИС-ийн БТС-ийн магистр, бакалаврын хөтөлбөрийн 15 оюутан-тамирчин, гурван багш-дасгалжуулагч оролцоход бэлэн болоод байна.

👉Үйл ажиллагаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “Айчи-Нагояа 2026”Азийн наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын багийн дэд ахлагч УИХ-гишүүн Х.Булгантуяа, МҮОХ-ны гишүүд, хүндэт зочид тамирчид, дасгалжуулагч, албаны төлөөлөл оролцов.

👉Япон Улс Азийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд өмнө нь “Токио-1958” “Хирошима -1994” онд тус наадмыг хүлээн авч байв. 20 дахь удаагийн Азийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны ойролцоогоор 15,000 гтамирчин, албаны төлөөлөгч 43 спортын 71 төрөл, 469 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Тус наадмын 🇲🇳Монголын багийн тугчаар дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар жагсах юм.

#мубис

31/08/2026

Дижитал багш хөтөлбөрийн мэдээллийг хүргэж байна🎉🙌🏼

“𝐀𝐒𝐈𝐀𝐍 𝐆𝐀𝐌𝐄𝐒 𝟐𝟎𝟐𝟔”-д МУБИС 🇯🇵 Япон улсын Нагояа хотноо 9-р сарын 19-өөс 10-р сарын 4нд болох Азийн зуны спортын 20 дахь ...
31/08/2026

“𝐀𝐒𝐈𝐀𝐍 𝐆𝐀𝐌𝐄𝐒 𝟐𝟎𝟐𝟔”-д МУБИС

🇯🇵 Япон улсын Нагояа хотноо 9-р сарын 19-өөс 10-р сарын 4нд болох Азийн зуны спортын 20 дахь удаагийн наадамд оролцох МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн оюутан тамирчдаа танилцуулж байна.

#Танилцуулга4 Номинчимэг Цэцэнбэрх

Оролцох төрөл: Текбол
Төрсөн нутаг: Говь-Алтай аймаг
Өндөр: 179 см
Жин: 65 кг
Суралцаж буй сургууль: Биеийн тамирын сургууль
Мэргэжил: БТБАЗ, 5-р курс
Хобби: Хөлбөмбөг тоглох, гүйх

АМЖИЛТ

1. Монголын анхны УАШТ 2025 Эрэгтэй төрөлд алтан медаль хүртсэн.
2. Sanya 2026 – Элсний VI наадам БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдсан Элсний VI наадамд амжилттай оролцсон.
3. BEACH TEQBALL WORLD TOUR – WANNING 2026
БНХАУ-ын Ваньнин хотод зохион байгуулагдсан Beach Teqball World Tour 2026 тэмцээнд амжилттай оролцсон.

МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн нярав Н.Буян-Эрдэнэ танд төрсөн өдрийн халуун мэнд хүргэж, эрүүл энх сайхан бүхнийг ...
30/08/2026

МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн нярав Н.Буян-Эрдэнэ танд төрсөн өдрийн халуун мэнд хүргэж, эрүүл энх сайхан бүхнийг хүсэн ерөөе🎂🤗

“𝐀𝐒𝐈𝐀𝐍 𝐆𝐀𝐌𝐄𝐒 𝟐𝟎𝟐𝟔”-д МУБИС 🇯🇵 Япон улсын Нагояа хотноо 9-р сарын 19-өөс 10-р сарын 4нд болох Азийн зуны спортын 20 дахь ...
30/08/2026

“𝐀𝐒𝐈𝐀𝐍 𝐆𝐀𝐌𝐄𝐒 𝟐𝟎𝟐𝟔”-д МУБИС

🇯🇵 Япон улсын Нагояа хотноо 9-р сарын 19-өөс 10-р сарын 4нд болох Азийн зуны спортын 20 дахь удаагийн наадамд оролцох МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн оюутан тамирчдаа танилцуулж байна.

#Танилцуулга3 Баасанжаргал Наранхишиг

Оролцох төрөл: Жюү-жицү

Үндэс захиргаа: Улаанбаатар хот
Нас: 21
Өндөр: 163 см
Жин: 60 кг
Хобби: Спорт
Суралцаж буй анги: БТС-ийн дасгалжуулагч 4-р курс

АМЖИЛТ:
▫️U21 Азийн аварга -Алтан медаль
▫️U21 Дэлхийн аварга- Хүрэл медаль
▫️U21 Дэлхийн аварга No-Gi төрөл-Алтан медаль
▫️ Tokyo Grand Slam Цэнхэр бүсний Мөнгөн медаль
▫️AbuDabi Grand slam Цэнхэр бүсний Алтан медаль

🇲🇳Эх орноо төлөөлөн Азийн наадамд өрсөлдөх Б.Наранхишиг амжилт хүсье.🤗

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00

Telephone

+97699072054

Alerts

Be the first to know and let us send you an email when МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category