12/05/2026
📢 МЭДЭЭЛЭЛ
Монголын явган алхалтын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД)-ын албан тушаалд Буянтогтохын ОТГОНБАЯР (Буянтогтохын Отгонбаяр) томилогдлоо.
Шинээр томилогдсон ЕНБД Б.Отгонбаяр нь Төв аймгийн явган алхалтын холбооны тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд МЯАХ-ны ТУГТАН гишүүн, оны шилдэг арга хэмжээний шагналыг хүртэж байсан шилдэг менежер юм. Цаашид Монголын явган алхалтын холбооны үйл ажиллагааг зохион байгуулж, дотоод болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, явган алхалтын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт манлайлан ажиллах болно.
🤝 Шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн даргадаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
🌍 Эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамт олноо манлайлан амжилт бүтээлээр дүүрэн ажиллах болтугай.