01/09/2026
🏐 GOLDEN BALL — 2026-2027 "БЭЛТГЭЛИЙН ХӨТӨЛБӨР"
Манай сургалтын төв энэ хичээлийн жилээс эхлэн(9-р сар) Японы волейболын холбооны (JVA) загвар, тамирчны урт хугацааны хөгжлийн LTAD систем болон Монгол улсын ЕБС-н хөтөлбөрт суурилсан шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ.
Насны ангилал:
▫️ 6–8 нас — Тоглоомын аргаар дамжуулан волейболд сургах, дуртай болгох үе
▫️ 9–11 нас — Үндсэн техник сурах "Оргил үе"
▫️ 12–14 нас (дунд сургууль) — суурь техник, тоглолт, тэмцээний анхны туршлага
▫️ 15–18 нас (ахлах сургууль) — тактик, систем, мэргэжлийн замнал
▫️ 18-39 нас (Насанд хүрэгчид) — бүх түвшинд нээлттэй
▫️ 40+ нас (SENIOR) — бүх түвшинд нээлттэй
Ур чадварын ангилал: Анхан → Дунд → Ахисан дунд → Гүнзгий
Хичээллэгч бүр нас болон өөрийн ур чадварын түвшингээр бүлэгт хуваарилагдана. Бэлтгэл эхлэх үед түвшин тогтоох тест хийж, жилд 2 удаа шат ахих тестээр ахицыг хэмжинэ.
Шаардлагатай бол үр дүнг нь эцэг эх, асран хамгаалагчид тайлагнана. Гүнзгий шатны шилдэг тоглогчид "GOLDEN BALL LYNX" мэргэжлийн багийн сонгон шалгаруулалтад орох зам нээлттэй.
Мөн өөрийнхөө ямар түвшинд байгааг мэдэхгүй бол бүртгэлээс өмнө ирж түвшингээ үнэ төлбөргүй тогтоолгож болно.
ЖИЧ: Бэлтгэлд зөвхөн тууштай хичээллэх сонирхолтой хүмүүсийг хамруулна.
Бүртгэл болон бусад мэдээлэл авах бол манай сургалтын төвийн вэб сайтад зочилно уу. Бүртгэл явагдаж байна.
Вэб сайт: www.goldenball.mn
📍 Хаяг: [Баянгол дүүрэг, Модны хоёр,"ГОЛДЕН БОЛЛ СПОРТ ЗААЛ"] /Хуучинаар эрүүл мэндийн 7-р төвтэй залгаа/
📞 Холбоо барих: [70110103]
#Волейбол