30/11/2024
За коучийн хувиар нэг сонирхолтой мэдээлэл хуваалцъя.
DISC зөвлөгөөнд голчлон 35-45 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгээд 18-25 насны залуучууд оролцоод байгаа юм. Энэ хүмүүсийн хооронд насны ялгаа байгаа ч төстэй нэг тал байгаа нь ШИЛЖИЛТИЙН ҮЕ юм. Аль аль нь “одоо би яах вэ?” гэдэг үе рүү орж яваа хүмүүс. Энэ асуултад хариулах байдал нь тухайн хүний хэв шинжээс (D, I, S, C) хамаараад харилцан адилгүй байдаг. Мэдээж хэрэг амьдралд тохиолдож байгаа зүйлс, нөхцөл байдал чухал нөлөөтэй.
Ямар нөхцөл байдалд байгаа, юу туулж ирснээс хамаараад хүмүүсийн ЭЕРЭГ эсвэл СӨРӨГ хандлагын зонхилох байдал өөр өөр байна. Миний туршлагаар СӨРӨГ дээрээ удах тусам тухайн хүний өөртөө итгэх итгэл суларч байна, урьд нь байгаагүй хорт муу зуршлуудыг бий болгож байна, идэвхгүй төлөв рүү их орж байна. Онцгойлон эрчүүд тамхинд орох нь их байна. Тиймээс би та бүхэнд хүн яагаад тамхинд ороод байгаа талаар бяцхан мэдээлэл хуваалцах гэсэн юм.
Тамхинд никотин гэдэг донтуулах үйлчилгээтэй бодис агуулагддаг. Никотин нь хүний тархинд ‘урамшуулал, шагналын’ допамин гэдэг бодисыг ялгаруулахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, тамхи татах үед тархинд энэ бодис ялгарч таагүй мэдрэмжүүд дарагдаад таатай мэдрэмж төрнө гэсэн үг. Тиймээс энэ таатай мэдрэмжийн төлөө хүн дахиад тамхилна гэсэн үг. Мөн никотин нь бага зэргийн адреналин ялгаруулахад нөлөөлдөг. Илэрхий мэдэгдэхгүй байж болох ч даралт бага зэрэг нэмэгдэх, зүрхний цохилт бага зэрэг нэмэгдэнэ гэсэн үг. Тиймдээ ч олуулаа нийлж зогсоод тамхилах үедээ хүмүүсийн дуу чангардаг байх. Оффистоо хэлж ярихгүй юмаа гадаа тамхилах үедээ ярьдаг байх 😅.
За ингээд аажим аажмаар тамхилах тоо нь нэмэгдэх бөгөөд тухайн хүнд никотинд тэсвэртэй байдал гэдэг зүйл бие физиологид нь үүснэ. Цусан дахь никотины хэмжээ их байх тусам өнөөх гоё мэдрэмж (гэхдээ хуурамч) төрөх учир тэр мэдрэмжийн төлөө улам их тамхилна.
Ингээд никотины хамааралтай хүн болж байгаа хэрэг. Нэгэнт хамааралтай болсон бол тамхиа болих гэхээр чадахгүй, болих гэж олон удаа оролдсон ч буцаад л орчихдог үзэгдэл давтагдана. Тамхичин 3 хүн тутмын 2 нь тамхинаас гарах хүсэлтэй байдаг гэж доорх судалгаа хэлж байгаа.
‼️тэр тусмаа хэрэв сөрөг мэдрэмжээ дарахын тулд тамхинд орсон бол буцаад болих нь илүү хэцүү байх боломжтой. Никотин нь хар тамхи, архи хоёртой адил хэмжээнд донтуулах чадалтай.
Гарах үйл явц нь эхэлж байсан шигээ амар биш гэж байгаа. Тамхичин болсон бол гарах үед бие махбод, ухаан, сэтгэл зүйн нөлөөллүүдийг амсах болно. Бие махбодын хувьд бие чинь никотиныг нэхдэг болно. Ухаан санааны хувьд маш том өөрчлөлтийг хийх шаардлага үүснэ. Сэтгэл зүйн хувьд бодит байдалтайгаа нүүр тулах бөгөөд даван дийлэх тэнхээ хэрэгтэй болно. Тамхи бага татаж байгаа, татаж эхлээд удаагүй бол тамхинаас гарах нь бүрэн боломжтой гэж байгаа. Хэсэг тавгүй байх ч дийлшгүй мэт хэцүү биш байх болно гэнэ.
За ингээд гол хэлэх гээд байгаа санаа нь СӨРӨГ мэдрэмжээ дарах, түүнээс зугтах гэсэндээ тамхинд битгий ороорой 🙏. Дотор чинь төрөөд байгаа “би чадахгүй байна, болохгүй байна, муу байна, зөв биш байна, амжилтгүй байна, бүтэлгүй байна” эвсэл өөр юм хийх ёстой юм шиг, хийх ёсгүй ажлаа хийгээд байгаа юм биш, өөрөөрөө байж чадахгүй/болохгүй юм шиг мэдрэмжүүдээ өөрт чинь тус болох хүмүүстэй хуваалцаж, зөвлөлдөж шийдвэрлэхийг бодоорой.
Тэрний нэг арга бол DISC хийх байдаг шүү!!! Уулзаж байгаа хүн маань СӨРӨГ рүүгээ орчихсон байгааг мэдэх л юм бол миний үзүүлэх гол тусламж ЭЕРЭГ рүү шилжилт хийх эхлэлийг тавьж өгөх байдаг. Хаа очиж өнөө цагт тусламж авах боломжууд маш их болсон нь сайн хэрэг юм.
Үнэ төлбөр нь үнэндээ хэдхэн хоолны үнэ, эсвэл хэдэн тамхины үнэ байдаг шүү дээ 😉. Хамгийн гол нь өөрийн дотоод хүнээ хайрлаж, санаа тавиарай 🤩. Давуу талаа дайчилж, өөдрөг амьдрахыг хүсье!
DISC coach J. Badamzul