18/03/2026
Эрхэм хүндэт эрчүүд, дайчид, тамирчид та бүхэндээ Монгол цэргийн өдөр-ийн баярын халуун мэндийг дэвшүүлье! 🇲🇳
Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирсэн үе үеийн эрэлхэг дайчдынхаа гавьяаг хүндэтгэн бахархах энэ өдөр зориг тэвчээр, сахилга бат, эв нэгдлийн үнэ цэнийг бидэнд үргэлж сануулдаг билээ.
Спортын талбарт ч ялгаагүй—хүч, хурд, тэсвэр хатуужил, багийн нэгдэл нь жинхэнэ ялалтыг бүтээдэг.
Зориг, тэсвэр, ялалтын төлөөх тэмүүлэл тань үргэлж бадарч байг 🇲🇳🔥
NATUR BUCKS Волейбол клуб