06/01/2026
UNC Монголын Спортын Наадамд 2022 оноос хойш 4 жилийн дараа рөүинг спортын улсын аварга шалгаруулалт болох гэж байна~
Хэдийн Олимпын наадмын нэг төрөл болсон тухайн спортод төрөл бүрийн спортод сонирхолтой, тамирчин хүмүүс нээлттэй орох боломжтой байдаг нь оцлог.
Одоогоор дэлхийд Австралийн тамирчин 🥇 5:35.8 – Joshua (Josh) Dunkley-Smith-н рекордыг хэн ч эвдэж чадаагүй байгаа бөгөөд -д Австралийг ардаа орхисон Монгол хүн та дараагийн рекордын эзэн байж ч мэдэх юм.
Улсын аваргын нээлттэй урьдчилсан шалгаруулалт 1-р сарын 10-нд “Уран ган спорт төв”-д болох бөгөөд оролцохыг хүссэн хэн бүхэнд үүд хаалга нээлттэй~
UNC Монголын Спортын Наадам 2026 хүрээнд, Монголын Рөүингийн Холбоо, Заалны Рөүингийн 2 дахь удаагийн УАШТ 2026 оны 01 сарын 21 өдөр UG Palace-д зохион байгуулагдана.
Тэмцээн 2 шаттай үргэлжлэнэ, үүнд:
- Нээлттэй урьдчилсан шат 2026 оны 01 сарын 10-ны /бямба гараг/ өдөр “Уран Ган спорт төв”-д зохион байгуулагдана.
Бүртгэлийн хураамж 20,000 төгрөг.
- Шалгарсан тамирчид 2026 оны 01 сарын 21 -ний /лхагва гараг/ өдөр Финалын шатанд өрсөлдөх болно.
Тэмцээнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг : 89036723 утаснаас аваарай~
Mongolian Rowing Association / Монголын Рөүингийн холбоо