Хөлбөмбөг сонирхогч /бичил мэдээллийн хуудас/

Хөлбөмбөг сонирхогч /бичил мэдээллийн хуудас/ Хөлбөмбөгийн мэдээ, мэдээллүүд

🇰🇷 Хван Ин-бом одоо л нэг байх ёстой газраа очлоо доо 😎Дэлхийн аваргаар үзүүлсэн шилдэг тоглолтуудынхаа ачаар Солонгосын...
24/07/2026

🇰🇷 Хван Ин-бом одоо л нэг байх ёстой газраа очлоо доо 😎

Дэлхийн аваргаар үзүүлсэн шилдэг тоглолтуудынхаа ачаар Солонгосын шигшээн төвийн хагасын гол хөдөлгүүр Хван Ин-бом Португалийн Портутай 3 жилийн гэрээ үзэглэлээ 📝.

Солонгосын шигшээ Чехийг 2:1-ээр буулган авсан ДАШТ-ийн эхний тойргийн тоглолтыг та бүхэн тодхон санаж байгаа байх.

Баг нь эхний гоолыг алдаж хожигдож эхлүүлсэн тэрхүү тоглолтод Хван Ин-бом тооны харьцааг тэнцүүлсэн гоёмсог гоолыг оруулж, дараа нь О Хён Гю - д хожлын гоолын дамжуулалтыг өгч, тоглолтын шилдгээр шалгарсан мөч саяхан даа.

ДАШТ-д сайн тоглолт үзүүлсэн тамирчид багуудын хараанд өртдөг уламжлалын дагуу түүнийг өнгөрсөн улирлын Португалийн аваргууд эгнээндээ нэгтгэлээ.

Хван Ин-Бомын хувьд манайхны хэлдгээр ёстой л "доороос" нь эхэлсэн гэдэг шиг Солонгостоо төрөлх хотынхоо багаас кареераа эхэлж (2015–2018), Канадын Ванкуверт очиж Америкийн MLS лигт тоглож (2019–2020), Оросын Рубин Казаньд очиж 2 жилийг өнгөрөөхдөө дундуур нь буцаад Солонгосынхоо Сөүл багт зээлээр тоглоод ч амжсан (2020-2022).

2022 онд Катарт болсон ДАШТ-ийн үеэр тэрээр Грекийн Олимпиакост данстай явсан бөгөөд хэсгийн шатны бүх тоглолтод гараанд гарч шигшээ багтайгаа хасагдах шатанд шалгарч байсан билээ.

Олимпиакосын дараа Сербийн Улаан Од багт 1 улирлыг өнгөрөөгөөд (2023–2024) харьцангуй өндөр түвшний лиг буюу Нидерландын Эрэдивизийн томоохон багуудын нэг Фийноордод 2 улирал тогтвортой тоглоод саяын дэлхийн аваргад орж ирсэн. Гэхдээ энэ түүний эцсийн хязгаар биш байж. Өдгөө 29 настай залуу талбайн төвийн хагас дээр үзүүлсэн гайхалтай тоглолтуудынхаа ачаар дахин нэг түвшин ахиж, уйгагүй хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж ирэх улиралд Аваргуудын лигт тоглох багт очлоо 👏✨

ДАШТ - ийн дуулиан шуугиан намжаагүй, хөлбөмбөгийн фанатууд Роналдо - Месси, Испани-Аргентин гээд тал талд ярилцсаар бай...
24/07/2026

ДАШТ - ийн дуулиан шуугиан намжаагүй, хөлбөмбөгийн фанатууд Роналдо - Месси, Испани-Аргентин гээд тал талд ярилцсаар байгаа энэ үед клубийн хөлбөмбөгийн шинэ улирал эхэлдгээрээ эхэлж, зарим лигүүд болон Европын томоохон тэмцээнүүдийн урьдчилсан шатны тоглолтууд явагдсаар байна .

Мөн дэлхийн аваргатай жилийн зун солилцоо наймаа ч энгийн жилүүдийнхээс харьцангуй олон явагддаг уламжлалтай.

Аваргуудын лигийн шинэ улирлын тэмцээний урьдчилсан 2-р шатны тоглолтууд явагдаж эхэллээ.

Энэ шатанд Европын чансаа багатай лигийн аваргууд болон, дундаж лигүүдийн 2, 3-р байрт бичигдсэн багууд орж ирдэгээрээ онцлогтой.

Тус шатанд энэ улиралд өрсөлдөж буй багуудаас хамгийн том нэр болох Туркийн алдарт Фенербахче клуб талбайдаа Польшийн Горник Забжег хүлээн авч 1:0-ээр буулган авлаа.

Бараг 80%-тай бөмбөг эзэмшиж 15 удаа хаалга руу цохисон ч ердөө 1 гоол гэдэг Туркийн багийн хувьд тун хангалтгүй, найдвартай биш үр дүн байлаа гэхэд болно.

Хангалтгүй гэсний учир юу вэ гэвэл тэд өнгөрсөн улирлын Ав.Лигийн урьдчилсан шатанд Жозе Моуриньогоор удирдуулан орж хүчтэй бүрэлдэхүүнтэй орж ирсэн ч плэй-офф шатанд Бенфикад хожигдож үндсэн тэмцээний хэсэгт шалгарч чадаагүй билээ.

Тийм ч учраас энэ улиралд алдаагаа давтахгүйн тулд өнгөрсөн улиралд Францад тун сайн улирлыг өнгөрүүлсэн Мэйсон Грийнвүүд, Ла Лигт 23 гоол оруулж Мбаппегийн араас бичигдсэн Косово довтлогч Видат Муричи болон Сититэй хамт түрүүлж болох бүхий л цомд түрүүлээд үзсэн Натан Акэ нараар хүчээ зузаатган илүү хүчтэй бүрэлдэхүүнтэй орж ирж байна.

Хаалган дээрээ Эдэрсон 🇧🇷, Доминик Ливакович 🇭🇷, хамгаалалтад Нэлсэн Сэмэдо 🇵🇹, Милан Шкринар 🇸🇰 - Натан Акэ 🇳🇱 - Чаглар Союнжу 🇹🇷, хагас дээрээ Н'Голо Канте 🇫🇷, Маттео Гэндузи 🇫🇷, экс Юнайтед Фред 🇧🇷, Марко Асенсио 🇪🇸, довтолгоондоо Муричи 🇽🇰, Грийнвүүд 🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿, Талиска 🇧🇷 болон Туркийн шигшээн гараа Керим Артуркоглу 🇹🇷 зэрэг тив дэлхийд нэрээ цуурайтуулсан олон туршлагатай тамирчдыг Истамбулын баг нэгэн дээвэр дор цуглуулж энэ улиралд дотоодын лиг болон Европын тавцанд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх амбицтай байгаа.

Цаасан дээр харагдах эдгээр том нэрсээс гадна тун боломжийн залуусыг ч бүрэлдэхүүнд нь байгаа учраас Фенербахчег хариу тоглолтоо сайн хийгээд, дараагийн шатуудаа даваад хэсгийн шатанд шалгарчхаасай гэж хүсэж байна.

Намар хэсгийн шат эхлэхэд ямар ч багтай таарсан таньдаг нэр олонтой, гоё цэнгэлдэхтэй халуун цуст фанатууд олонтой энэ багийн тоглолтууд уйдаахгүй нь тодорхой юм.

Кабо Вердийн шигшээгээс Аргентиний хаалганд гайхалтай гоол оруулсан Сидни Кабрал маань сая 7 сарын 1-нд Туркын Трабзонсп...
04/07/2026

Кабо Вердийн шигшээгээс Аргентиний хаалганд гайхалтай гоол оруулсан Сидни Кабрал маань сая 7 сарын 1-нд Туркын Трабзонспор баг руу 7 сая еврогоор зарагдсан юм байна шүү.

Баруун зүүн аль аль хөлөөрөө зай голохгүй цохьчихдог, баруун зүүн аль ч жигүүрт гараад хагас хамгаалагч, жигүүрийн довтлогч бүр жигүүрийн хамгаалагч, wing-back ийн байрлалд ч тоглочих чадвартай залууг Трабзонспор клуб зөв цагтаа хэлэлцээр хийж тун боломжийн мөнгөөр эгнээндээ нэгтгэж дээ 👏.

Саяын тоглолтын дараа Бенфика үнэ 30 сая гээд сууж байхад багууд уралдаад л авахаар байлаа.

Ямар гэгчийн гайхалтай, ганган тоглолтын болж өнгөрөв өө. Кабо Верде хэсгийн шатанд сенсааци тарьж дэлхий дахины танил б...
04/07/2026

Ямар гэгчийн гайхалтай, ганган тоглолтын болж өнгөрөв өө.

Кабо Верде хэсгийн шатанд сенсааци тарьж дэлхий дахины танил болоод хасагдах шатанд шалгарч мөрөөдлийн гэмээр түүхээ бичсэнийг бид гэрчилсэн.

Гэсэн хэдий ч Аргентины эсрэг ямар ч боломж байхгүй, 3:0 4:0 -ээр л тоглолт дуусах болов уу гэж таамаглаж байлаа.

Африкийн энэ жижиг улсын залуус үнэхээр зоригтой, цөстэй аавын хөвгүүд юм байна аа

Үндсэн цагт 1:1-ээр тэнцээд, нэмэлт цагт өрсөлдөгч нь өмнөх дэлхийн аваргууд гэдгийг ч мартсан бололтой ана мана, ач тач тэнцүүхэн үзэлцлээ дээ.

Нэмэлт цаг дөнгөж эхлээд 93' дээр Лисандро Мартинез гоолдож , тоглолтын хувь заяаг шийдчихэв үү дээ л гэж бодож байлаа. Цэнгэлдэх даяар Аргентиний хөгжөөн дэмжигчид дуугаа дуулаад, ямар ч гоё ямар ч их чимээтэй байв аа.

Харин 103' дахь минутад оруулсан Сидни Кабралын гайхалтай цохилт, гайхалтай гоол тэднийг чив чимээгүй болгож гагцхүү Кабо Вердийн фэнүүд л баяраа тэмдэглэж эхэлсэн. Үгээр хэлэхийн аргагүй, арьс махны завсар амьтан гүйлгэсэн гайхамшигтай цохилт, гайхалтай мөч байлаа #Баярлалаа 🇨🇻🇨🇻🇨🇻

Сайны хажуугаар саар мэдээтэй. Өнөө өглөө Мексикын шигшээ Эквадорыг хожиж анх удаа хасагдах шатны хожилоо авч дараагийн ...
01/07/2026

Сайны хажуугаар саар мэдээтэй.

Өнөө өглөө Мексикын шигшээ Эквадорыг хожиж анх удаа хасагдах шатны хожилоо авч дараагийн шатанд шалгарсан.

Улсынхаа шигшээ баг 1986 оноос хойш анх удаа Дэлхийн аваргын хасагдах шатанд шалгарсныг тэмдэглэхээр нэг сая гаруй хүн гудамжинд, тэр дундаа хотын төвд байрлах "Тусгаар тогтнолын сахиусан тэнгэр" (Angel of Independence) хөшөөний орчимд цугларсан гэж хотын захиргаанаас мэдээллэжээ.

Харамсалтай нь тус баярын үеэр 3 хүн амьсгал боогдож нас баржээ.

Хотын дарга Клара Бругада хохирогчдын гэр бүлийнхэнд "гүн эмгэнэл" илэрхийлээд, чадах бүхнээрээ дэмжлэг үзүүлэхээ амлав.
Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, яаралтай тусламжийн албаныхан Пасео де ла Реформа өргөн чөлөөний өөр өөр байршилд ухаан алдсан гурван хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, улмаар эмнэлэгт хүргэсэн байна.

"Өвчтөнүүдэд анхны тусламж үзүүлж, зүрх уушгины сэхээн амьдруулах (CPR) ажиллагаа хийсний дараа нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмнэлэгт шилжүүлсэн" гэж хотын эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Гурвуулаа амьсгал боогдсоны улмаас нас барсан нь тогтоогдсон бөгөөд ар гэрийнхэн нь хэн болохыг нь баталсан гэж нэмж дурджээ.

Хотын дарга Бругада амь үрэгдсэн хүмүүсийн талаарх мэдээлэл цацагдсаны дараа олон нийтийн сүлжээндээ оруулсан нийтлэлдээ хөгжөөн дэмжигчдийг "баярласан ч ямагт хариуцлагатай, анхаарал болгоомжтой, байж бие биенээ хайрлахыг" уриалжээ.

Мексикийн ялалт "Ацтека" цэнгэлдэх хүрээлэн болон хотын ихэнх хэсэгт маш том баяр хөөрийг авчирсан бөгөөд тоглолтын төгсгөлийн шүгэл дуугарсанаас хойш удаан хугацааны дараа ч салют буудуулсаар байв.

Тоглолт эхлэхээс өмнө Бругада "Тусгаар тогтнолын сахиусан тэнгэр" хөшөөний орчимд тоглолт үзэхээр төлөвлөж буй хөгжөөн дэмжигчдэд хандан, тэнд аль хэдийн маш их хүн цуглараад байгаа тул өөр газар хайхыг зөвлөж байжээ.
Мехико хотын бүсэд 20 сая гаруй хүн амьдардаг бөгөөд энэ нь тус хотыг дэлхийн хамгийн шигүү суурьшилтай газруудын нэг болгодог байна.

Боснийг шөвгийн 8 хүртэл явуулчихья 😅
28/06/2026

Боснийг шөвгийн 8 хүртэл явуулчихья 😅

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөлбөмбөг сонирхогч /бичил мэдээллийн хуудас/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category