ABChess Шатрын Академи

ABChess Шатрын Академи Анхан, дунд, мэргэжлийн бүх шатны танхим болон цахим шатрын сургалт

30/08/2026

Видео зөвлөгөө #13 🎥♟️

110 жилийн өмнө тоглогдсон сонирхолтой нэгэн өргийг задлан тайлбарлалаа.

Энэ өргөөс зөвхөн нүүдлүүдийг харахаас гадна төгсгөлд төлөвлөгөө ямар чухал вэ гэдгийг харж болно. Зөв нүүдэл хийхээс өмнө юу хийх гэж байгаагаа ойлгож, тодорхой төлөвлөгөөтэй тоглох нь шатрын хамгийн чухал чадваруудын нэг.

Та өргөө тоглохдоо төлөвлөгөөтэй тоглодог уу? 😉

Мөн Академийн намрын элсэлтийн 20% хөнгөлөлтийн хугацаа дуусахад хоёрхон хоног үлдсэн байна шүү.

EDUPARK салбар: https://www.facebook.com/share/p/14pPiKhFk9a/

Хүннү 2222 салбар: https://www.facebook.com/share/p/1Cunq7G4kY/

#ВидеоЗөвлөгөө #ВидеоЗөвлөгөө13 #Шатар #ШатрынЗөвлөгөө #ШатрынСургалт #ШатрынАкадеми #ШатрынТөлөвлөгөө #ТөлөвлөгөөтэйТогло #ШатрынУрЧадвар #ШатарСурцгаая

30/08/2026

ABChess x EduPark

EduReady: Хичээлийн шинэ жилийн нээлт! 🎒✨

EduPark-д хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сургалт, дугуйлан, спорт, урлаг, технологи, бүтээлч хөгжлийн олон төрлийн хөтөлбөр, үйлчилгээг нэг дороос танилцуулах “EduReady” өдөрлөгүүд 9 сарын 5, 6нд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү өдөрлөгт ABChess шатрын академийн хамт олон оролцох гээд бэлтгэлээ хангаж байна.

Энэ өдрүүдэд та:
🎨 EduPark төвд байрлах урлаг, бүтээлч сургалт, үйл ажиллагаануудтай танилцах
🔬 Технологи, STEM чиглэлийн сонирхолтой туршилтуудад оролцох
⚽ Спорт, хөдөлгөөний хөтөлбөрүүдтэй танилцах
🎭 Сурагчдын урлаг, спортын үзүүлбэр, тоглолтыг үзэж сонирхох
📚 Хүүхдийнхээ шинэ хичээлийн жилийн нэмэлт сургалт, дугуйлангийн сонголтоо хийх боломжтой.

Мөн EduReady өдрүүдээр EduPark-д байрлах сургалт, үйлчилгээний бүх төвүүд хөнгөлөлт, урамшуулалтай! 🎁
📅 9-р сарын 5, 6
📍 EduPark төв
📌 ХУД, 15-р хороо, Солонгосын Элчин сайдын яамны баруун урд, 130-р сургуулийн эсрэг талд

Хүүхдийнхээ сонирхол, авьяас, ур чадварыг хөгжүүлэх дараагийн алхмаа EduPark-тай хамт сонгоорой.

#ХичээлийнШинэЖил #ШинэХичээлийнЖил #ХүүхдийнХөгжил #Сургалт #Дугуйлан #Шатар #Шатрынсургалт

♟️ 10 настай Баярхүүгийн НАМУУН мэргэжлийн шатрын эмэгтэйчүүдийн Олон улсын дэд мастер цол (WCM)-ны болзол биелүүллээ! 🏆...
29/08/2026

♟️ 10 настай Баярхүүгийн НАМУУН мэргэжлийн шатрын эмэгтэйчүүдийн Олон улсын дэд мастер цол (WCM)-ны болзол биелүүллээ! 🏆✨

Өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Хайнань мужийн Чианжиан хотноо 8-р сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зүүн Азийн 14 орны 264 шилдэг өсвөрийн шатарчид оролцож буй тус тэмцээнд хүүхдүүд ур чадвараа сорихын зэрэгцээ Олон улсын цол, цолны норм биелүүлэх боломжтой бүсийн томоохон тэмцээнүүдийн нэг юм.

Манай академийн мэргэжлийн ангийн сурагч Б.Намуун 10 хүртэлх насны охидын ангилалд амжилттай өрсөлдөж:
🥈 Рапид төрөл — Мөнгөн медаль
🥉 Стандарт төрөл — Хүрэл медаль хүртлээ. Харин стандарт төрөлд хүрэл медаль хүртсэн энэхүү амжилтаараа Олон улсын эмэгтэйчүүдийн дэд мастер — WCM цолны болзлыг биелүүлж байна. Одоо Б.Намуун маань олон улсын чансаагаа 1800 хүргэснээр цолоо шууд хүртэх боломжтой боллоо. 🌟

Эмэгтэчүүдийн олон улсын дэд мастер WCM цол нь мэргэжлийн эмэгтэй шатарчны олон улсын цолны замналын хамгийн эхний алхам бөгөөд ердөө 10 настайдаа энэхүү босгыг давж байгаа нь Б.Намууны болон ABChess шатрын академийн хувьд үнэхээр бахархам амжилт билээ. 🇲🇳❤️

Б.Науундаа болон хайртай гэр бүлийнхэнд нь, мөн академийн хамт олондоо халуун баяр хүргэе. 💐 Энэ бол ердөө цаашдынх нь их амжилтын эхлэл шүү! ♟️🏆🇲🇳

УРАГШ ТЭМҮҮЛ 🚀

Тэмцээний дүнг дараах холбоосоор орж харна уу.
https://s3.chess-results.com/tnr1477454.aspx?lan=1&art=1&rd=9&fedb=MYA&fed=MGL&turdet=YES&flag=30&SNode=S0

♟️ABChess шатрын академи – ЭдүПарк салбарын зуны эрчимжүүлсэн сургалт амжилттай өндөрлөлөө ☀️Манай академийн ЭдүПарк сал...
28/08/2026

♟️ABChess шатрын академи – ЭдүПарк салбарын зуны эрчимжүүлсэн сургалт амжилттай өндөрлөлөө ☀️

Манай академийн ЭдүПарк салбарын зуны эрчимжүүлсэн сургалт 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдав. Хүүхдүүд маань зуны амралтаараа 45 хоногийн турш шатрын хичээлдээ идэвхтэй хамрагдаж, тогтмол хичээллэн, шатрын ур чадвараа ахиулж, олон шинэ зүйл сурч мэдлээ. ✨ Сургалтынхаа төгсгөлд хүүхдүүд маань хаалтын тэмцээндээ оролцож, энэ хугацаанд олж авсан туршлага, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

🏆 АНХАН ШАТ
🥇 1-р байр — Цэцэнбилэг
🥈 2-р байр — Энх-Үүлэн
🥉 3-р байр — Дэлгэрмөрөн

🏆 ДУНД ШАТ
🥇 1-р байр — Буянхишиг
🥈 2-р байр — Буянжаргал
🥉 3-р байр — Мэргэн

🏆 АХИСАН ШАТ
🥇 1-р байр — Төгсбилгүүн
🥈 2-р байр — Эркин
🥉 3-р байр — Энэрэл

🎉 Байр эзэлсэн тамирчдадаа халуун баяр хүргэж, тэмцээнд оролцсон нийт хүүхдүүддээ цаашдын сурлага, шатрын спортод нь улам их амжилт хүсье! Хүүхдүүдийнхээ хөгжлийг үргэлж дэмжиж байдаг эцэг эхчүүддээ мөн талархал илэрхийлье. ❤️

📸 Зургийн цомог: https://drive.google.com/drive/folders/1VfEOT05gVbx9ZV75wMEzYHPYfgWj_FQb

УРАГШ ТЭМҮҮЛ 🚀

28/08/2026

♟️ Видео зөвлөгөө #12

Энэ удаагийн бичлэгээр задгай ноёны эсрэг хэрхэн довтлох вэ? сэдвээр ярилцлаа.

Өрсөлдөгчийн ноён хамгаалалтгүй, задгай байрлалд орсон үед ямар боломжуудыг ашиглаж болох, довтолгоогоо хэрхэн зөв үргэлжлүүлэх талаар жишээтэй тайлбарласан байгаа.

Та бүхэн бичлэгээ үзээд өөрийн тоглолт дээр туршаад үзээрэй. ♟️

Мөн ABChess Академийн намрын элсэлт эхэлсэн байгаа. Дараах линкүүдээр мэдээлэл аваарай.

EDUPARK салбар: https://www.facebook.com/share/p/14pPiKhFk9a/

Хүннү 2222 салбар: https://www.facebook.com/share/p/1Cunq7G4kY/

Бид 200 дагагч тутамд нэг видео зөвлөгөө хүргэсээр байх болно. ❤️

#ВидеоЗөвлөгөө #Шатар #ШатрынСургалт #НамрынЭлсэлт #Шатарчин #ШатрынДасгалжуулагч #ШатрынХичээл #ШатрынТактик #ШатрынСтратеги #Довтолгоо #ШатрынДовтолгоо #ШатарСурцгаая #ХүүхдийнШатар #ӨсвөрийнШатар #ШатрынТамирчин

🏆♟️ ABCHESS ШАТРЫН АКАДЕМИ – ХҮННҮ САЛБАРЫН СУРАЛЦАГЧДЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА! ♟️🏆2026 оны 08 дугаар с...
28/08/2026

🏆♟️ ABCHESS ШАТРЫН АКАДЕМИ – ХҮННҮ САЛБАРЫН СУРАЛЦАГЧДЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА! ♟️🏆

2026 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ABChess Шатрын Академийн Хүннү салбарын суралцагчдын дунд хоёр ангиллын шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. ✨Энэхүү тэмцээн нь хүүхдүүд сургалтын явцад эзэмшсэн мэдлэг, ур чадвараа бодит тоглолтоор сорих, өрсөлдөөний туршлага хуримтлуулах, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх чухал боломж байлаа.

🥇 I тэмцээн /анхан дунд шат/
Нийт 18 суралцагч оролцсоноос:
🥇 1-р байр – Т.Ням-Очир – 4½ оноо
🥈 2-р байр – Ч.Очиргүүр– 4 оноо
🥉 3-р байр – Б.Аминбилиг – 3½ оноо

🏆 II тэмцээн /дунд шат/
Нийт 7 суралцагч оролцсоноос:
🥇 1-р байр – Б.Манлайноров – 6 оноо
🥈 2-р байр – Н.Маралмаа – 5 оноо
🥉 3-р байр – Н.Хишигмаа – 4 оноо

🌟 Тэмцээнд оролцсон нийт 25 суралцагчдаа халуун баяр хүргэе!

Хүүхэд бүрийн тоглолт бол зөвхөн хожил, хожигдлоор хэмжигдэхгүй. Тэдний гаргасан шийдвэр, төвлөрөл, тэвчээр, алдаанаасаа суралцсан туршлага бүр цаашдын өсөлтийн нэг хэсэг юм. 👏 Мөн хүүхдүүдээ үргэлж дэмжиж, тэмцээнд оролцуулсан нийт эцэг эхчүүддээ баярлалаа.

♟️ ABChess Шатрын Академи xүүхэд бүрийг оюун ухаан, тэвчээр, зөв шийдвэр гаргах чадвараар хөгжүүлсээр байх болно.

🏅 Тэмцээндээ амжилттай оролцсон нийт суралцагчдадаа баяр хүргэе! Дараагийн тэмцээндээ илүү их туршлага, илүү хүчтэй тоглолт, илүү сайхан амжилтыг хүсэн ерөөе! 💙

УРАГШ ТЭМҮҮЛ 🚀

🎉 ABChess Шатрын Академи - ХҮННҮ2222 САЛБАРЫН НАМРЫН ЭХНИЙ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ! ✨♟️💫♟️Хүннү2222 салбарын ахлах дасгалжуулагча...
26/08/2026

🎉 ABChess Шатрын Академи - ХҮННҮ2222 САЛБАРЫН НАМРЫН ЭХНИЙ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ! ✨♟️

💫♟️Хүннү2222 салбарын ахлах дасгалжуулагчаар ҮШБ-ийн тамирчин, МУГТ, Монгол улсын анхны эмэгтэй Их мастер, эрэгтэй Олон улсын мастер Б.Мөнгөнтуул удирдан ажиллана.

🗓 Хичээллэх хугацаа:
Ажлын өдрийн анги: 2026.09.07– 2026.10.30
Амралтын өдрийн анги: 2026.09.05- 2026.10.25

📌 Сургалтын түвшин:
✔️ Анхан
✔️ Анхан дунд
👥 Насны ангилал: 5–18 насныханд зориулсан

⬇️⬇️⬇️ Дараах анкетийг бөглөж бүртгүүлнэ үү. Баярлалаа! /Анкет дотор дэлгэрэнгүй бүх мэдээлэл багтсан болно./
➡️ https://forms.gle/uwXNHhqDpRNQ5TQWA

⏰ Цагийн хуваарь:
🗓 Даваа, Лхагва, Баасан болон Мягмар, Пүрэв гарагийн анги
🌅 Өглөөний анги:
🕙10:00-11:30
🌞 Өдрийн анги:
🕙14:00-15:30
🕙15:40-17:10
🕙17:20-18:50

🗓️ Амралтын өдөр
🌅 Өглөөний анги:
🕤 9:30-11:00
🕚 11:10-12:40
🌞 Өдрийн анги:
🕐 13:30-15:00
🕐 15:10-16:40

📍Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Хүннү2222 хотхон, 215-р байр, 104 тоот

✨ABChess Хүннү2222 салбар

📞☎️ Холбогдох утасны дугаар: 99863252, 99270531, 99294441

УРАГШ ТЭМҮҮЛ - MOVE FORWARD 👑 See less

26/08/2026

♟️ Видео зөвлөгөө #11 — Дараас буюу Pin

Шатрын өрөгт өрсөлдөгчийн хүү, бодыг хөдөлгөж чадахгүй болгож, байрлалыг өөрт ашигтайгаар ашиглах дараас (Pin) тактикийн талаар энэ удаагийн видео зөвлөгөөгөөр хүргэлээ.

Энгийн мэт боловч өрөг дээр маш олон удаа тохиолддог чухал тактик учраас жишээнүүдээ үзээд тоглолтод ашиглаарай 😉

📌 Видео зөвлөгөө 200 дагагч тутамд шинэ дугаараар хүрж байна.
Дараагийн дугаараар тун удахгүй уулзацгаая!

#ВидеоЗөвлөгөө #Шатар #Дараас #ШатрынТактик #ШатрынЗөвлөгөө #ШатрынСургалт

🏆 АМЖИЛТЫН ГАРАА – 2026 |Монгол Улсын Шатрын Спортын мастер С.Тавхайн нэрэмжит “Амжилтын гараа – 2026” тэмцээн 8-р сарын...
26/08/2026

🏆 АМЖИЛТЫН ГАРАА – 2026 |

Монгол Улсын Шатрын Спортын мастер С.Тавхайн нэрэмжит “Амжилтын гараа – 2026” тэмцээн 8-р сарын 21–23-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд академийн тамирчид, багш нар маань амжилттай оролцож, дараах бахдам үр дүнг үзүүлэв.

А ангилалд:
🥇 ОУМ С.Чингүүн — ТЭРГҮҮН БАЙР 🏆
🥈 Их мастер Д.Батсүрэн — ДЭД БАЙР

6 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд:
🥇 Академийн зуны эрчимжүүлсэн ангийн бяцхан сурагч Б.Буянхишиг 9 өргөөс 8 оноо авч, ТЭРГҮҮН БАЙР эзэллээ 🌟

🏅 Мөн С ангилалд академийн багш Г.Ганхүлэг амжилттай тоглон 6-р байр эзэллээ. 👏

Академийн нийт хамт олондоо халуун баяр хүргэж, цаашдын тэмцээнүүдэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе!

📊 Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор харна уу.
https://s3.chess-results.com/tnr1479847.aspx?lan=1&art=1&rd=9&turdet=YES&SNode=S0

УРАГШ ТЭМҮҮЛ 🚀

09/08/2026

This is what chess at its highest quality looks like. Check out the game between Bilguun Sumiya and R. Praggnanandhaa at the 2nd round of FIDE World Teams Rapid 2026. Pragg comes fresh from his victory at Norway Chess ahead of Magnus & Co. and is great shape. His opponent is one of Mongolia's top GMs. Check out this incredible game along with IM Sagar Shah's commentary.

Video: ChessBase India
Edited by Ravindra Potawad

Address

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, БНСУ-ын ЭСЯ-ны баруун урд 130-р сургуулийн замын эсрэг талд байрлах EduPark төвийн 6-н давхарт 606, 607-р тоот
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ABChess Шатрын Академи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share