28/08/2026
ХЭН Ч МИНИЙ АМЖИЛТАД АЛГА ТАШИХГҮЙ БАЙСАН Ч, БИ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ АЛГА ТАШИХ БОЛНО.
Заримдаа бид өөрийнхөө хийсэн зүйлсийг хамгийн түрүүнд өөрсдөө л үл тоодог.
Өнөөдөр юу бүтээсэн бэ?
Хэр их хичээсэн бэ?
Ямар саад бэрхшээлийг давсан бэ?
Өмнөх өөрөөсөө хэр их өөрчлөгдсөн бэ?
Бусдаас магтаал, үнэлгээ, зөвшөөрөл хүлээхээс өмнө өөрийнхөө хичээл зүтгэлийг өөрөө анзаарч сурах хэрэгтэй.
Тиймээс долоо хоног бүр өөртөө багахан хугацаа гаргаарай.
Утсаа түр холдуул.
Тайван суу.
“Амьдралын Луужин” дэвтрээ нээ.
Өнгөрсөн 7 хоногоо эргэн харж, өөртөө дараах 4 асуултыг тавиарай.
1. Би энэ 7 хоногт юу хийж бүтээсэн бэ?**
2. Юу надад хамгийн их үнэ цэн өгсөн бэ?**
3. Юуг өөрөөр хийж болох байсан бэ?**
4. Ирэх 7 хоногт юунд төвлөрөх вэ?**
Эдгээр асуултад үнэнчээр хариулах бүрд та өөрийнхөө амьдралыг илүү тодорхой харж эхэлнэ.
Учир нь "Луужин гэдэг зөвхөн хаашаа явахаа мэдэх тухай биш.
Хаана явж байгаагаа зогсоод харах тухай юм."
Өөртөө цаг гарга.
Өөрийнхөө ахицыг анзаар.
Өөрийнхөө хичээл зүтгэлийг үнэл.
Тэгээд дараагийн зүгээ сонго.
Хэн ч алга ташаагүй байсан ч
та өөрөө өөртөө алга ташиж чаддаг хүн байгаарай. 👏🏻
📖 Амьдралын Луужин дээрээ энэ 7 хоногийн 4 асуултадаа хариулахаа битгий мартаарай.
MIGA COMPASS COACH
Өөрийгөө чиглүүл. Амьдралаа удирд.