20/07/2023
Хятад улсын Perfect World-с зохион байгуулж буй PWA Premier League Season 5 ирэх 8-р сард болох билээ. Энэхүү тэмцээний LAN-гаар болох Professional шатанд:
🇲🇳 The MongolZ
🇲🇳 ATOX Esports
🌎 TYLOO
🇨🇳 Lynn Vision
🇨🇳 Rare Atom
багууд оролцохоор болсон бол тэрний өмнөх Challenger шатанд Монгол баг тамирчдаас 🌎 Team NKT баг эрхээ авсан байгаа юм.
Challenger шатанд мөн Азийн бүсийн шалгаруулалтаас ахин нэг өөр баг оролцох боломжтой бөгөөд уг шалгаруулалт нь ирэх амралтын өдрүүдэд болох юм.
Энэхүү Азийн бүсийн шалгаруулалтад нийт 8 баг уригдаж байгаа бөгөөд манай улсаас:
🇲🇳 ClutchGaming E-Sport
🇲🇳 D13 Esports
🇲🇳 Team Eruption
🇲🇳 GEUD Gaming
🇲🇳 Цэцэгчид гэх 5 баг оролцохоор болсон байна.
Тэмцээний формат нь шууд хасагдахаар Bo3 тоглох бөгөөд эхний 4 тоглолт 15 цагаас зэрэг тоглож, шөвгийн дөрвийн тоглолт нь 19 цагаас зэрэг явах юм байна.
Олон улсын компани MELBET - https://tinyurl.com/4xwskxse бүртгүүлээд kRosMel промо кодыг ашиглан урамшуулал аваарай. Гэхдээ та бүхэн +18 буюу насанд хүрсэн байх ёстой бөгөөд өөрсдийн санхүүгийн эрсдэлээ тооцоолон хариуцлагатай байх хэрэгтэй шүү.