10/06/2026
"AQUAFINA CUP 2026" ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
TNSD Academy-аас зохион байгуулсан “Aquafina Cup 2026” теннисний тэмцээн 6-р сарын эхний 7 хоногт амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн тэмцээнд нийт 184 тамирчин оролцож, сонирхогчдын 5 түвшин болон мэргэжлийн ангилал гэсэн нийт 6 түвшинд ганцаарчилсан төрлөөр өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээн маань өрсөлдөөн ихтэй, чансаа өндөр тоглолтоор дүүрэн болж, Монголын теннисний спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.
“Aquafina Cup 2026” тэмцээний ерөнхий спонсороор Aquafina брэнд ажиллаж, хамтран зохион байгуулагчаар Racketier Club болон 78 Music Bar байгууллагууд амжилттай хамтран ажиллалаа.
Спонсор, хамтрагч байгууллагуудын дэмжлэгийн үр дүнд тэмцээн өндөр түвшинд зохион байгуулагдаж, теннис сонирхогчид болон тамирчдад өрсөлдөх, туршлага солилцох, спортын нөхөрлөлийг бэхжүүлэх таатай боломжийг бүрдүүлсэн.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан ерөнхий шүүгч, шүүгчдийн баг, хамтрагч байгууллагууд, сайн дурын ажилтнууд, ивээн тэтгэгчид болон нийт оролцогч тамирчдадаа TNSD Academy-ийн хамт олноос чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Aquafina Cup 2026 тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа цаашдын спортын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дараагийн тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье.
Эрэгтэй 1.0
🥇Б.Заяа
🥈Б.Аригүн
🥉Г.Анархүү
🥉Л.Эрдэнэбаатар
Эмэгтэй 1.0
🥇С.Удвал
🥈Б.Энххүслэн
🥉Б.Өлзийжаргал
🥉Ө.Бат-Өлзий
Эр 1.5
🥇Б.Билэгсайхан
🥈Б.Тэмүүжин
🥉Б.Билэгжаргал
Эм 1.5
🥇Д.Оюунсувд
🥈Б.Хонгорзул
🥉С.Амуулай
2.5 Эр
🥇Э.Алтанбаатар
🥈Б.Түвшинжаргал
🥉Б.Тэмүүжин
2.5 Эм
🥇Ө.Халиун
🥈Д.Мөнхтуул
🥉Т.Батдолгор
3.5 Эр
🥇Э.Алтанбаатар
🥈А.Бавуу
🥉Б.Гэгээн
3.5 Эм
🥇Д.Гэрэл
🥈С.Мичид
🥉Э.Анар
4.5 Эм
🥇Г.Хонгорзул
🥈Г.Намуу
🥉Г.Дөлгөөнжаргал
Про Эр
🥇Ө.Золбадар
🥈Г.Золбаяр
🥉П.Ундрах
Медаль авсан болон нийт оролцсон бүх теннисчиддээ баяр хүргэе.