25/08/2026
🏐 NATIONAL TEAM COACHING CLINIC 2026
Монголын Волейболын Холбоо, Дасгалжуулагчдын Зөвлөлөөс Монгол Улсын Үндэсний эрэгтэй шигшээ багийн гадаад дасгалжуулагч болон мэргэжлийн багийн бүрэлдэхүүний оролцоотой “National Team Coaching Clinic 2026” дасгалжуулагчдын онол, практик хосолсон сургалт зохион байгуулна.
Сургалтын үеэр Үндэсний эрэгтэй шигшээ багийн 2026 оны олон улсын тэмцээний бэлтгэл, тоглолтын туршлага, олон улсын чиг хандлага, өндөр түвшний тоглолтын үндсэн зарчим, практик сургалтын арга зүй, тоглолтын дата анализ болон багийн менежментийн туршлагаас Монголын дасгалжуулагчидтай хуваалцана.
👥 ХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Дээд лиг болон хөгжлийн лигийн клуб, их, дээд сургууль, залуучууд, өсвөр үе, ЕБС-ийн волейболын дасгалжуулагчид, мөн волейболын чиглэлээр мэргэших сонирхолтой хүчний болон бие бялдрын бэлтгэлийн дасгалжуулагчид хамрагдах боломжтой.
📅 Огноо: 2026 оны 8 сарын 29, Бямба гараг
⏰ Цаг: 08:30–18:30
📍 Байршил: Улаанбаатар хот
📚 Сургалтын хэлбэр: Онол + практик
🌐 Хэл: Испани, Англи хэл / Монгол хэлний орчуулгатай
🏐 Зохион байгуулагч: Монголын Волейболын Холбоо & Дасгалжуулагчдын Зөвлөл
📩 Холбоо барих: [email protected]
⚠️ **Оролцогчдын тоо хязгаартай.**
📝 БҮРТГЭЛИЙН ЛИНК:
https://docs.google.com/forms/d/13MxWarVrMI3gLxAsSZOqPTUpylGtYyKNo8jh7li-d50/edit
🇲🇳 МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ХОЛБОО