Монголын Хоккейн Холбоо MIHF

Монголын Хоккейн Холбоо MIHF Монголын Хоккейн Холбооны албан ёсны фэйсбүүк хуудас

24/03/2026

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын шайбатай хоккейн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер (ОУХМ), Монгол Улсын гавьяат тамирчин Ширнэн овогтой Болдбаатар нь 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын хоккейн спортод нөхөж баршгүй гарз тохиолоо.

Ш. Болдбаатар нь 1965 онд Дархан хотын Шарын гол суманд төрж, 1977 оноос хоккейн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 1978 онд өсвөр үеийн “Алтан шайба” тэмцээнд Дархан хотын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан спортын гараагаа эхлүүлсэн юм.

1980–1983 онуудад ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа Дархан хотын хоккейн шигшээ багт дуудагдан, багийнхаа хамгийн залуу довтлогчоор тоглож байв. Энэ хугацаанд Дархан хотын шигшээ баг хүрэл медаль хүртэж, Ш.Болдбаатар “Залуу шилдэг тоглогч” шагналаар шагнагдсан байна. Мөн 1981–1982 онуудад Залуу үе сэтгүүлийн нэрэмжит Улсын аварга шалгаруулах тэмцээнд Дархан хотын шигшээ баг алтан медаль хүртэхэд түүний дайчин, ухаалаг тоглолт үнэтэй хувь нэмэр оруулжээ.

1983 онд ерөнхий боловсролын сургууль төгссөн жилээ багийн хамтаар мөнгөн медаль хүртэж, Монголын хоккейн спортод өөрийн байр суурийг хэдийнээ эзэлсэн юм.

1984–1987 онд цэргийн албанд татагдан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч
Л. Сандагдоржийн удирдсан Монголын армийн “Алдар” нийгэмлэгийн багт тамирчнаар тоглож, ур чадвар, хатуужил, багийн манлайллаа улам бүр төгөлдөржүүлэн ахлагчийн үүрэг гүйцэтгэх болсон билээ. Энэ хугацаанд 1986 онд хүрэл медаль, “Шилдэг довтлогч”, 1987 онд дахин “Шилдэг довтлогч” шагналуудыг хүртсэн байна.

1987 онд цэргийн албанаас халагдан Дархан хотын шигшээ багтаа эргэн ирж, 1988 онд шилдэг багуудын цомын төлөөх тэмцээнд багийн хамтаар алтан медаль, цомын эзэн болж, “Хамгийн шилдэг тоглогч”-оор шалгарч байлаа.

1990 оноос шигшээ багийн ахлагчаар томилогдон 1990–1998 онуудад Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медалиудыг удаа дараа хүртэж, 1998 онд Монгол Улсын аварга болж, “Тэгш тэргүүний тоглогч”-оор шалгарч, спортын мастер цол тэмдгээ гардан авсан юм.

Тэрбээр 1988 оноос эхлэн залуу тоглогчдыг шигшээ багтаа олноор татан оролцуулж, тэмцээн уралдаанд тогтмол оролцуулахын зэрэгцээ ахмад үеийн арга барил, техник, тактикийг зааж сурган, ирээдүйн халааг бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулжээ.

1998 онд БНСУ-ын Канвондо хотод зохион байгуулагдсан Азийн өвлийн наадамд Монгол Улсын шайбтай хоккейн анхны шигшээ багийн тамирчнаар оролцсон нь түүхэн амжилт болсон юм.

2005 оноос Эрдэнэт хотын “Хангарьд” клубт тамирчин,
2008-2010 онуудад Монголын хоккейн (U-18) үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан.
Монголын хоккейн лигийн тэмцээнүүдээс 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэх амжилтыг гаргасан бөгөөд клубын өсвөр үеийн тамирчдын суурийг бэхжүүлж, өнөөгийн амжилтын үндсийг тавьсан билээ.

Мөн тэрбээр бөмбөгтэй хоккейн дасгалжуулагчаар ажиллаж, Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэн олон улсын тэмцээнүүдэд амжилттай удирдан оролцож байсан гавьяатай.

Ш.Болдбаатарын эгэл даруу зан чанар, уйгагүй хөдөлмөрч, шударга, хүнлэг нинжин сэтгэл нь шавь нар, хамт олон, анд нөхдийнх нь сэтгэлд мөнхөд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамтран зүтгэсэн хамт олон, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

MIHF Монголын хоккейн холбоо

20/03/2026

🇲🇳 Монгол 🇷🇺Оросын хамтарсан хоккейн “НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ ТЭМЦЭЭН”-д оролцох ОХУ-ын хоккейн мастерууд ирлээ.
🏒 Маргааш /2026.03.21/ AIC STEPPE ARENA -д хоккей сонирхогчдоо урьж байна.

🇲🇳🏒👨‍✈️👏
18/03/2026

🇲🇳🏒👨‍✈️👏

17/03/2026

”НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ ТЭМЦЭЭН” - ОХУ-ын "ГАЗПРОМБАНК" баг VS Монгол Улсын “ДАРХАН” баг
2026/3/21нд 11:00 цагаас AIC STEPPE ARENA -д
Энэ өдөр хоккей сонирхогч та бүхэнд Steppe Arena-гийн үүд хаалга нээлттэй байх болно.
Лавлах утас: 95005215

16/03/2026
16/03/2026

🇷🇺 2025 онд ОХУ-д ”ХОККЕЙН ТАМИРЧДЫН НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ ТЭМЦЭЭН” болж байлаа.
🇲🇳Энэ удаа буюу 2026 оны 3 сарын 21 -ний Бямба гарагт Steppa Arenaд ОХУ-ын "ГАЗПРОМБАНК" баг, Монгол Улсын “ДАРХАН” багуудын дунд болох гэж байна.
🏒 Хоккей сонирхогч та бүхэнд 3 сарын 21-ний өдөр Steppe Arenaгийн үүд хаалга нээлттэй байх болно.
Лавлах утас: 95005215

16/03/2026

Хоккей сонирхогч та бүхнийг ОХУ-ын хоккейн “Газпромбанк” баг, Монгол улсын “Дархан” багуудын дундах “НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ ТЭМЦЭЭН”-д урьж байна.
Оросын Холбооны улсын домогт Васелий Первухин, Игорь Мишуков тэргүүтэй хоккейн шилдэг оддоос бүрдсэн “Газпромбанк” баг Мөсөн ордон AIC STEPPE ARENA-д 2026 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Монголын “Дархан” багтай тоглож, хоккейн гайхамшигийг үзүүлнэ.
Утас: 95005215

08/02/2026

🏒 ХОККЕЙ МАНДТУГАЙ!
БОЛД САНГИЙН НЭРЭМЖИТ “НАЙРАМДЛЫН ДАРХАН” ХОККЕЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 10 ДАХЬ ЖИЛДЭЭ ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ, УЛАМ ӨРГӨЖИН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА!
🇲🇳 ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Хоккейн Холбоо MIHF posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category