23/05/2024
Бурхан багшийн Их Дүйчин өдрийн энх мэндийг ерөөн мэндчилье. 🙏💫
Зуны тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр буюу “Бурхан багшийн Их Дүйчин өдөр” тохиож байна. Эл өдөр Бурхан багш эхийн ариун хэвлийд оршиж, гэгээн хутгийг олж, мөн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гурван том үйл давхцаж буй тул ийнхүү Их Дүйчин хэмээн нэрлэдэг учиртай билээ.
⛩ Өнөөдөр буян номын үйлд шамдаж, байгаль дэлхий, ан амьтдыг хайрлан энэрч, сайн үйл бүтээхэд өчүүхэн тус буян ч болов живаа дүнчүүр болон өсөн арвижих нигууртай. Иймд эртнээс өвгөд мэргэд маань Их Дүйчин өдрөөр цагаан идээ ундааг зооглон бие, хэл, сэтгэлээрээ цаглашгүй гэгээн бүхнийг бодон сүслэж иржээ.
Эрхэм та бүхэн сайн сайхан бодлоор оюунаа мялааж, байгаль эхийн шимт хүнс, цагаан хоол, идээ ундны тэргүүтнийг хүртэн биеэ тэтгэж, нигүүлсэл энэрлээр сэтгэлээ ариусгаарай. 💛💛