Гэрэл Гэгээ Аура Төв

Гэрэл Гэгээ Аура Төв Аура гэрлэн биений оношилгоо сэтгэл засал, лаан засал, галан бариа, бясалгал🌸🌸🌸

22/08/2026

13 НАСНЫ ДОМыг хийчихэд хүүхэд аандаа засардаг. Дараагийн 12 жил рүү шилжиж том хүн болох эгзэгтэй үeд нь
Монголчууд 13тай хүүхдийг домнодог байсан уламжлалтай. Төрсөн өдөр гэж тэртээ үeд хийдэггүй. Нэг насных нь ойг нижгэр хийж 13 насных нь ойг арвин баялаг хийдэг байсан нь учиртай. Хүүхэд наснаас биe хүн болж гормон, даавар тэнцвэргүйтэж дэвдэж эхэлдгийг Монголчууд мэддэг байсан учраас хүүхдийн 13 насны мэндэлсэн өдрийг угтаж торго дурдан бэлдэж идээ, ундаагаар элбэг дэлбэг ширээ засаж настнуудаа урьж хамгийн сайхан eрөөлөөр тэр өдөр хүүхдээ eрөөж цаашдын зам мөрийг нь тэгшгэдэг байсан. Торгоороо хөөрхөн дээл, бүс хийлгээд охиндоо хүндэтгэл үзүүлээд өвөө эмээгээр нь хамгийн сайхан eрөөлийн үгийг хэлүүлээд за миний хүү ингээд нас биe гүйцэх жил мөчлөг дээрээ ирээд байнаа. Ээж нь аав нь охиноо сайн хүн болж сайхан амьдраасай гэж хүсэж байна гээд дух магнай дээр нь үнсээд хайр энэрэлээ үзүүлэхэд хүүхдийн хийморь золбоо сэргэж гэр бүлийнхэндээ хандах хандлага нь ч өөрчлөгдөж эхэлдэг гэдэг.
13 насанд хүүхэд ихэд дэвддэг муу үйл, зүйлд өртчих гээд байдаг нь өөрөөс нь шалтгаалсан зүйл биш сансарын эрчим нөлөөлдөг гэж үздэг.
Том хүн болох гээд сансар огторгуйн нөлөөллөөс гадна биe физиологи дээр нь маш их өөрчлөлт гарч байдаг учраас хүүхдийн ааш аяг сэтгэлзүйн байдалд ч нөлөөлж байдаг. Гэмт хэрэгт холбогдсон, алга болсон хүүхдийн насыг харахад ихэнх нь 13 настай хүүхдүүд байдаг нь сонин юм даа гэж саяхан бодож байлаа. Энэ л эмзэг үeд нь охид, хөвгүүдээ анхаарч бүх мэндэлсэн өдрөөс энэ л өдөр хамгийн чухал учраас гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлээд байна гэдэг итгэл үнэмшлийг мэдрээд ирэхээр хүүхэд өөрийн эрхгүй зөвт зам руугаа орж байдаг. Хөөрхөн охин нь аав ээждээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болох болтугай гэж 13 насны мөчлөгийнх нь үeэр eрөөж байна аа.
Өсвөр насныханд зориулсан тусгай сургалт удирддаг хүний хувьд хэлэхэд хүсэл сонирхлыг нь сонсох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслах, эрүүл тэнцвэртэй хооллох, ундлах, амьдралд бэлдэх сургалтуудад хамруулж одооноос ээж, аавынхаа үгийг сонсдог, хүмүүжил, соёлтой байхыг чиглүүлэхгүй бол одоо 13тай хүүхэд ээждээ жаахан ч гэсэн нэмэр тусгүй, санаа сэтгэлийг чилээх зүйл хийнэ гэдэг том болоод бүүр л дийлдэхгүй болохын цондон.
Охин хүүхдэд өөрийн гэсэн үнэ цэнэтэй, хөвгүүдээс хараат биш, санаа бодлоо зөв илэрхийлж өөрийгөө даагаад аваад явах биe даасан байдалд сургаж төлөвшүүлэх хамгийн чухал даа.
/сору/

Сэвлэг үргээхэд нь шээсээ 3 тасалж шээхийг захиж хэвшүүлдэг. 13 нас хүрмэгц нь бие хүн боллоо гэж үзэн аман хүзүү мөлжүүлж салгуулдаг домтой байдаг. Энэ үеэс эхлэн жаахан хүүхэд шиг харилцахаа больж гэр орны зарим асуудалд бодол санаагаа илэрхийлэх, оролцох, шийдвэр гаргах эрхтэй болдог байжээ.
/Мөнхцэцэг Ганзориг/

15/08/2026

БОДОЛ БИЕЛЭЛЭЭ ОЛДОГ
- Өөрийгөө үргэлж амжилтанд хүрч чаддаг, чадварлаг хүн гэж бод.
- Өөрийгөө хайрлах чадвартай, хүчирхэг хүн гэж бод.
- Өөрийгөө сэтгэл татам, төгс хүн гэж бод.
- Өөрийгөө бусдад туслахад бэлэн энэрэнгүй хүн гэж бод.
- Өөрийгөө зорилгынхоо төлөө тууштай зүтгэх дайчин хүн гэж бод.
- Өөрийгөө удирдаж чаддаг, зарчимч хүн гэж бод.
- Өөрийгөө хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй хүн гэж бод.
- Өөрийгөө зоригтой, зогсошгүй хүн гэж бод.
- Өөрийгөө найрсаг, эерэг хүн гэж бод.
- Өөрийгөө өөдрөг үзэлтэн, өөдөө тэмүүлэгч гэж бод.
Ингэж өөртөө эерэг үгсийг байнга сануулсанаар эдгээр ухамсартай бодлуудыг далд ухамсар тань боловсруулж, мэдрэх болно. Ингэснээр та өөрийгөө өөрөөр харж, таны төсөөлж байгаагүй гайхалтай чадварууд тань ил гарч ирэх болно. Танд бодсоноос чинь илүү хүч бий. Өөрийгөө битгий чамла.

06/08/2026

ӨӨРТ ЗАЯАГДСАН САЙХАН БҮХЭНДЭЭ ТАЛАРХЪЯ.
~Хүмүүн заяаг бэлэглэсэн аав ээждээ талархъя🙏🙏🙏
~Хүний орчлонд саатан зочилсон энэ хугацаандаа талархъя🕰🙏

~Хүй цөглөж өсөн торнисон эх орондоо талархъя🌎🙏

~Хөх тэнгэртээ наран мандахыг хардаг хувь хишигтээ талархъя 🙏🙏🙏

~Хүслийг минь гүйцээж энгэрт минь ирсэн үрдээ талархъя🤱🙏

~Хүрэн зүрхний амь нэг байдаг ах дүүсдээ талархъя👭🙏

~Хүний чихэнд овог нэг сонсогддог ахан дүүсдээ талархъя👨‍👩‍👧‍👦🙏

~Жаргал зовлонд хамт байдаг найзууддаа талархъя❤️‍🩹🙏

~Нартын амьдралыг гэгээлэг болгодог сайхан хань ижилдээ талархъя🥰🤵‍♀️🤵🙏

~Надад зааж сургасан эрхэм хэн бүхэнд талархъя🙏🙏🙏

~Намайг хайрлаж, тусалдаг эгэл хэн бүхэнд талархъя🙏🙏🙏

~Нүдэнд минь гал асааж үлгэр дуурайлал болдог энгүй бүхэнд талархъя🙏🙏🙏

~Амьдралд улам хатуужуулсан саад бэрхшээлд талархъя🙏🙏🙏

~Алхам алхмаар ухааруулсан алдаа бүхэндээ талархъя🙏🙏🙏

~Өгсөж уруудсан амьдралын нугачаа бүхэндээ талархъя🌎🙏

~Өөрт минь заяасан энэ л амьдралдаа өдөр бүр талархъя
🌸🙏
~Цэцэг, мод, цас чамд талархъя🌻🌳🙏

~Цээж дүүрэн амьсгалах агаар чамд талархъя🌞💦🙏

~Сэтгэлийг минь баярлуулан догдлуулдаг юм бүхэнд талархъя⛅ 🙏🙏

~Санаанд минь тодхон үлдсэн сайхан дурсамж бүхэнд талархъя.🙏😘🥰

05/08/2026

ЦАГААН ГАА ДАВСТАЙ УСАНД ХӨЛӨӨ ДҮРЭХҮЙН АЧ ТУС
Азийн уламжлалт анагаах ухаанд хүний биеийг модтой зүйрлэж хөлийг нь модны үндэс гэж үздэг. Мод муудах үед үндэс нь хатдаг. Үүний нэгэн адил, нас ахих тусам эсвэл эрүүл мэндийн архаг өвчтэй бол мэдрэлийн өвдөлт, венийн судас, цусны эргэлтийн асуудал, тэнцвэргүй байдал зэрэг хөлтэй холбоотой шинж тэмдгүүд илэрч болно. Халуун цаг агаартай үед хөлөө бүлээн усанд дүрэх нь тайвшруулах үйлчилгээтэй. Ургамлаар хөлөө тогтмол дэвтээж байх нь таны хөлийг эрүүл байлгахад тустай, таны бие энэ дасгалаас ашиг тус хүртэх болно. Цагаан гаатай усанд хөлөө дэвтээвэл үзүүлэх нөлөөг доор харуулав.
- Артрит, полиартрит өвчний үед өвдөлт намдаах
- Цагаан гааны усыг давстай хольж уувал үе мөчний өвчин намдаах, шагай, өсгий өвдөхөөс сэргийлдэг. Өдөр бүр оройдоо давс, нунтаг цагаан гаатай бүлээн усанд хөлөө дэвтээснээр хөлд тань ашиг тустай төдийгүй эрүүл мэндийн олон асуудлаас урьдчилан сэргийлж чадна.
- Хүйтэн хөлийг эмчлэхүй: Өдөр бүр 20 минут орчим давс, нунтаг цагаан гаатай бүлээн усанд (40-50°С) хөлөө дүрэх нь цусны судсыг тэлж, бүх биеийн цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн та илүү сайн унтахын тулд гараа энэ хольцонд норгож болно. Усанд дэвтээж байхдаа цусны эргэлтийг сайжруулахын тулд хөл, гартаа зөөлөн массаж хийхийг зөвлөж байна.
- Хөлийн гэмтлээс болж өвдөлт намдаах: Энэ аргыг зөвхөн зөөлөн эдийн гэмтэлд хэрэглэх ба ил шарханд хэрэглэж болохгүй. Гэмтлийн дараа нөхөн сэргээхэд өвдөлт намдаах аргуудын дунд халуун, хүйтэн шахалт гэсэн хоёр арга байдаг. Давстай хольсон цагаан гаатай бүлээн усанд хөл, гараа дүрэх нь хөл, гарны булчингийн өвдөлтийг нэн даруй намдааж, сэтгэл санааг тайвшруулж, тайвшрахад тусалдаг.
- Цусны даралт ихсэх, толгой эргэх эмчилгээ: Халуун цагаан гаатай усанд хөлийг нь дүрэх нь цусны судсыг тэлэх шинж чанартай тул гэнэт огцом огцом өсөх үед цусны даралтыг мэдэгдэхүйц бууруулна. Нунтагцагаан гааны халуун ус хэдийгээр хөлөнд гаднаас түрхсэн ч улны даралтын цэгүүдийг идэвхжүүлж, судсыг тэлж, цусны даралтыг аажмаар бууруулдаг.
- Цагаан гаатай усанд хөлөө дүрэх нь бөөр давсагны сувгийг нээн, хий цусны гүйдлийг тэгшитгэн, хаван хөөж, нурууны өвдөлт намдааж, нүдний хараа сайжруулж, хоргүйжүүлэх, тайвшруулах тамир тэтгэх, ханиад томуу дарах үйлдэлтэй.
- Цагаан гаа 2 хэрчим, ганга, лаврын навч 2 ширхэг зэргийг хольж буцалгаад бүлээн болмогц хөлний шилбэ хүртлээ 15-20 орчим дүрж байлгарай!
Хэрэггүй зүйлд цагаа үрж байхаар өөртөө болон бусдад хэрэгтэй мэдээлэл түгээж байгаарай.

31/07/2026

АГУУ ЗҮЙЛ ЭНГИЙН
Хүнд өвчин тусаж найдваргүй гэсэн онош сонсоод өндийж ч чадахгүй эмнэлэгээс гэртээ гараад хаа сайгүй элбэг байдаг цөөн тооны эмийн ургамлуудыг найруулан хэрэглэж маш хурдан, гайхалтай үр дүнтэйгээр эдгэрсэн Төв аймгийн нэгэн эгчийн зөвлөгөөг нутгийнхаа олонд хэрэг болох болов уу хэмээн санаж орууллаа.
Зөвлөгөө өгсөн эгч маань эмчилгээгүй гэсэн оношоо сонсчихсон толгойгоо ч даах тэнхэлгүй хэвтэж байхад нь нагац ах нь яриад, - Хаашдаа үхэх юм бол миний аюулт өвчнөөс салсан энэ жорыг хэрэглээд үз, би хорт хавдар тусаад олон удаа химийн эмчилгээнд орсоны дараа найдваргүй болоод үүнийг хэрэглээд эв эрүүл болсон гээд энэ жорыг хэлж өгсөн гэсэн шүү. Тэгээд доорхи жороор бэлдсэн эмээ уугаад маргааш нь толгойгоо өндийлгөсөн бол 3 хоногийн дараа босож алхдаг болсон гэнэ. Одоо харин эв эрүүл үхрээ саагаад Улаанбаатарт сүүгээ зарсан шигээ гялалзаж явна даа.

Хэрэглэх ургамал: Таван салаа, ганга өвс, шарханы шар цэцэг, алтан гагнуур, гишүүгэнэ
Найрлага: 3 л усанд хатаасан шарханы шар цэцэг, алтан гагнуураас тунгийн халбагаар нэг нэгийг таван салаа болон ганга өвснөөс сайн нэг атгаж /хуруун завсараар багсайтал гэсэн шүү/ хийнэ. Дээр нь 4 хуруу орчмын хэмжээтэй тайрч хатаасан гишүүгэнээсээ 5 ш хийгээд буцалган ширгээд 1,5л болсоны дараа нар үзэхгүй сэрүүн газар тавин хөргөж ууна. Хөргөгчинд хийж хөргөж болохгүй. Хэрвээ өвөл уухаар бол зөвхөн халууныг нь гаргаад бүлээн болгоод уудаг гэнэ.
Гишүүгэнээ түүж бэлдэх дээ газар дээр ил гарсан хэсгийг нь биш тойруулан ухаж газар доорхи үндэснээс нь гарынхаа урттай адил хэмжээтэйг тайрч авдаг. Түүнийгээ 4 хуруу орчмын хэмжээтэйгээр тайрч хатаана. Санаа зоволтгүй гишүүгэнэ маш гүн үндэстэй байдаг болохоор дахиад л ургачихна.
Уух хэмжээ: Жижиг модон тагшаар өглөө, өдөр, орой 3 удаа ууж хэрэглэнэ.
7 хоног уугаад 7 хоног завсарлана.
14 хоног уугаад 14 хоног завсарлана.
21 хоног уугаад 21 хоног завсарлах гэх мэтээр хэрэглэнэ.

Элэг, нойр булчирхай, ходоодны өвчлөл болон хорт хавдаруудад онцгой сайн гэсэн шүү. Удаан уухаар бол хэмжээг нь бага зэрэг нэмээд хэрэглэж болдог.
Та бүхэн дээ эрүүл энхийг хүсье.

31/07/2026

Унаж явахад нь та хэрэгтэй байснаа, хөл дээрээ босонгуутаа таныг мартчихдаг хүмүүс гэж байдаг…

Амьдрал хүмүүсийн сэтгэлийн чанарыг таниулах хачин сонин аргатай…

Хүнд хэцүү үеийг туулж байхдаа тэд өөрийг нь тэтгэсэн гар бүрийг, урмын үг бүрийг, хайрын сэтгэлээр гаргасан тус бүрийг дээдлэн нандигнадаг...

Гэвч бүх зүйл дээрдэж, сайн сайхан болохын цагт хэн ч хажууд нь байгаагүй үед хэн хамт байсныг зарим нь умартчихдаг…

Хараа орсон зарим нэгэн хүн өдий хүртэл түүнийг алхахад нь тусалсан таягаа хэрэггүй гээд чулууддаг шиг, ач санаж талархахыг түр зуурын зүйл гэж эндүүрэх хүмүүс байх аж…

Гэвч энэхүү бодол биднийг гомдол цөхрөлөөр биш, харин ухаарлаар дүүргэх ёстой…

Тухайн хүн талархаж чадахгүй байлаа ч хэн нэгэнд туслах нь хэзээ ч буруу зүйл биш…

Энэрэнгүй, ачтай сэтгэл гэдэг хүлээн авч буй хүнээсээ илүүтэй түүнийг түгээж буй нэгнийхээ мөн чанарыг илтгэдэг…

Тиймээс гаргасан сайн үйл бүрийнхээ хариуд ач талархал хүлээж сурахгүй байх нь маш чухал…

Таны дэмжлэгийг мартах хүмүүс байх ч, чин сэтгэлээсээ хандсан зүрхийг амьдрал хэзээ ч мартдаггүй юм…

Хамгийн сайн сайхнаа зориулсныхаа дараа та ашиглагдсан, эсвэл хаягдсан мэт санагдаж байсан бол тэрхүү таагүй дурсамж таны сайн зүйл хийх тэмүүллийг бүү мөхөөгөөсэй…

Сайхан зангаа хадгалан үлд, гэхдээ хэн таны дэглэмд хайраар үлдэж, хэн зөвхөн ашиг хонжоо харан орж ирдгийг ялгаж сураарай…

Талархал гэдэг бол хамгийн үнэ цэнэтэй зан чанаруудын нэг бөгөөд түүнийг сэтгэлдээ тээж чаддаг хүн өөрийг нь хөл дээрээ босоход тусалсан хүмүүсийг хэзээ ч мартдаггүй…

21/07/2026

НАР ХҮНЭЭС МАНДДАГ
Дийлэнх хүмүүс элдэв дон, дэв, ад зэтгэр, үхээрийн бузарт эзлэгдсэнээ мэддэггүй. Цонхгүй, харанхуй газрын булан бүрт байдаг хар эрчим сэтгэлийн цөвтэй, эрчим нь гэмтсэн хүнийг дагаж, биед нь шингэж биеийнх нь илч, энергиэр хооллодог. Караоке, саун, баар, зочид буудлаас элдэв дэв, үнэрээр хооллогч, төөрсөн, төрлөө олоогүй сүнс гэрт чинь даган ирж хань ижил, үр хүүхдийг чинь гэмтээж байдаг.
Хорлолд автсан хүний шинж: Гэртээ харих дургүй, гадуур дэмий тэнэмтгий, биеэ үргэлж өмөөрнө, сайн хүнээс, сайхан бүхнээс зугтаж муу хүнтэй нөхөрлөж, муу бүхэнд татагдаж мууг сайн гэж ойлгоно. Эд эдлэл, зугаа цэнгэлд дуртай, гэртээ үл хөдлөнө, эвшээлгэх, ёолох, хэвтэх, унтах зуршилтай зай л гарвал өөрийгөө зугаацуулна, бусдыг хайрлах, халамжлах сэтгэлгүй, тэдэндээ цаг гаргахгүй, эрхлүүлж, инээлгэхгүй.
Ийм хүний биеэс таагүй үнэр гарч, хамар, эрүү, духаар үргэлж юм гарна, амнаас гарах үг нь бузар. Ингэж дэв хорлолд автсан хүний ойр орчмын бүх хүн сэтгэлээр өвдөж уруу дорой, илч, сүлдгүй болдог. Тэдний гэр эзэнгүй, хүйтэн, зэвхий, хүүхдүүд нь хэрүүлч, эцэг эхээ үл хүндлэнэ, гэрт нь инээд хөөр, баяр баясгалан үгүй. Гэрийн эхнэр, нөхрийн нэг нь ийм болоход бусад нь адилхан хорлогдон доройтож эхэлдэг.
Үүнийг засах эхний алхам нь халуун ам бүлээрээ хамт хооллож гэрээ цэвэрлэж, хир, тоос шорооноос нь салгаж, ариун үнэртэй арц, гангаар сан тавьж, лаа, зул барьж агаар салхи уул, модонд алхаж гэр бүлдээ цаг гаргах. Зугаа цэнгэл, архи дарснаас хол байж илч гэрлээр дүүрэн өглөөний мандах нар, ус салхиар биеэ ариусгаж, усны чимээ, ургамалын үнэрээр цэнэг авч бай ... /Эг Үүжин/

19/07/2026

ЧИ МАШ УДААНААР ҮХЭЖ БАЙНА
Хэрвээ чи аялахгүй бол. Хэрвээ чи ном уншихгүй. Амьдралын эгшиглэнт чимээг сонсохгүй бол. Хэрвээ чи өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж чадахгүй бол. Чи маш удаанаар үхэж байна.
Өөрөө өөртөө итгэх итгэлээ үгүй хийж
Өрөөл бусдын бодол чиний бодлоос илүү хамаатай бол Чи маш удаанаар үхэж байна.
Хэрвээ чи муу зуршлынхаа боол нь болж
Өдөр бүр чи нөгөө л новшийн замаараа амьдарч Өөрийнхөө дадал зуршил тогтмол хэвшлээ өөрчлөхгүй! Өөр төрөл бүрийн өнгөөр өөрийгөө хувцаслаж
Өөрийнхөө дотор юу мэдэрч буйг бусадтай хуваалцахгүй бол Чи маш удаанаар үхэж байна.
Хүсэл тэмүүллийг зүрхэнд чинь асааж
Нүдэнд чинь оч гялалзуулж. Зүрхийг чинь хүчтэй цохилуулахаар Гал халуун хүчтэй мэдрэгдэх хайрыг үл ойшоох юм бол Чи маш удаанаар үхэж байна гэсэн үг.
Хэрвээ чи мэдэхгүй чадахгүй бүхнээсээ айж хулчийлгүй эрсдэлтэй алхам хийхгүй бол Өөрт чинь оноогдсон Мөрөөдлийнхөө араас явахгүй бол
Алдсан алдаа болгондоо харамсаж шантраад Амьдралаа өөрчлөх зоригтой ганц ч болов алхам хийхгүй бол Чи маш удаанаар үхэж байна гэсэн үг!

Хэзээ ч зүрх сэтгэл дотроо үхэж болохгүй! Ямар ч үед аз жаргалтай амьдрахаа мартаж болохгүй шүү!

~ Пабло Неруда /1971 оны Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн Чилийн нэрт яруу найрагч/

18/07/2026

Хүүхэд ааваасаа хүчийг биш, хүндлэлийг сурдаг.

Хүүхэд аавынхаа хэлсэн үг бүрийг санахгүй өнгөрч болно.

Гэхдээ аав нь ээжтэй нь хэрхэн харьцаж байсныг, гэртээ ямар уур амьсгал бүрдүүлдэг байсныг, асуудал тулгарахад ямар сонголт хийдэг байсныг насан туршдаа санаж явдаг.

Хүүхэд ааваасаа хүчтэй байхыг биш, хүчээ хэрхэн зөв ашиглахыг сурдаг.

Хэрэв аав нь уурласан үедээ хашхирч, доромжилж, хүч хэрэглэдэг бол хүүхэд асуудлыг хүчээр шийдэж болдог гэсэн ойлголттой өсөх эрсдэлтэй.

Харин аав нь тайван ярилцаж, уучлал гуйж чаддаг, бусдыг хүндэтгэдэг бол хүүхэд жинхэнэ хүч гэдэг нь өөрийгөө удирдах чадвар гэдгийг ойлгож өсдөг.

Жинхэнэ эр хүн гэр бүлээ өөрөөсөө айлгадаггүй.

Тэр хүүхдүүдээ гэртээ ирэхдээ тайван мэдрэмж төрүүлдэг.
Ханьдаа өөрийн үзэл бодлыг чөлөөтэй хэлэх орон зай үлдээдэг.
Алдаа гарсан ч ярилцаж шийдэхийг сонгодог.
Учир нь хүндлэлгүй газар хайр удаан оршиж чаддаггүй.

Аавын хамгийн том үүрэг бол зөвхөн гэр бүлээ тэжээх биш.

Хүүхэддээ:

эмэгтэй хүнийг хэрхэн хүндэтгэхийг,
маргааныг хэрхэн тайван шийдэхийг,
уурласан үедээ ч хүний эрхэм чанарыг алдахгүй байхыг
өөрийн үлгэрээр харуулах юм.

Хүү хүүхэд ааваасаа ирээдүйд ямар эр хүн болохоо сурдаг.

Охин хүүхэд ааваасаа өөрийг нь ямар хүн хүндэтгэх ёстойг ойлгож өсдөг.

Тиймээс аавын өдөр бүрийн үг, үйлдэл хүүхдийн ирээдүйн харилцааны жишгийг бүтээж байдаг.

Жинхэнэ эр хүн айдас төрүүлж хүчтэй харагддаггүй.

Харин гэр бүл нь дэргэд нь өөрийгөө аюулгүй, үнэ цэнтэй, хүндлэгдэж байна гэж мэдэрдэг учраас хүчтэй байдаг.

Хүүхэд ааваасаа хүчийг биш, хүндлэлийг сурдаг.
Жинхэнэ эр хүн гэр бүлээ айлгадаггүй. Харин хамгаалдаг.
Copy

02/07/2026

ГЭРИЙНХЭЭ ҮҮДЭНД ХЭЗЭЭ Ч ТАВЬЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС
Гэрийн үүдийг олон сүнслэг уламжлалд айл гэрийн “энергийн хаалга” гэж үздэг. Таны гэрт орж ирэх хүн бүрийн энерги, өдөр тутмын үйл явдлын уур амьсгал, өөрийн тань сэтгэл санааны төлөв энэ хэсгээр дамжин солилцогддог гэж үздэг. Тиймээс үүд орчим ямар байхаас гэрийн нийт уур амьсгал шалтгаална хэмээн ярьдаг.

1. Хагарсан толь: Толь нь энергийг тусгаж, өсгөдөг бэлгэдэлтэй гэж үздэг. Харин хагарсан толь нь энергийн урсгалыг “тасалдуулж”, айлд үл ойлголцол, маргаан, дотоод тайван бус байдлыг татдаг гэж үздэг.

2. Эвдэрсэн, хэрэггүй эд зүйлс: Эвдэрсэн сандал, хагарсан аяга, ажиллахгүй цахилгаан хэрэгсэл зэрэг нь “гацсан энерги”ийг хуримтлуулдаг гэж үздэг. Хэрэглэгдэхээ больсон зүйл бүр өнгөрсөнтэй зууралдсан энергийг хадгалдаг хэмээн олон сүнслэг урсгал тайлбарладаг.

3. Үхсэн эсвэл хатсан ургамал:
Ургамал бол амьдралын эрч хүчний бэлгэдэл. Харин хатсан ургамал нь дууссан мөчлөг, сул дорой энерги, ядаргаа, урамгүй байдлыг илэрхийлдэг гэж үздэг.

4. Хогийн сав: Энергийн ойлголтоор хог бол хэрэглэгдэж дууссан мэдээлэл, хүнд энергийг төлөөлдөг. Үүдэнд байнга хог байрлуулах нь шинэ боломжийн энергийг “бохирдуулдаг” гэж ярьдаг.

5. Бохир, эмх замбараагүй гутал:
Гутал нь гадаад орчны энергийг гэрт авчирдаг бэлгэдэлтэй. Тоос шороотой, замбараагүй овоолсон гутал нь гаднах хүнд энергийг гэрийн босгон дээр хуримтлуулдаг гэж үздэг.

6. Хурц үзүүртэй зүйл: Хутга, хайч, сүх зэрэг хурц иртэй эд зүйл нь энергийн урсгалыг “огтолж”, гэр бүлийн хүмүүсийн хоорондын эв нэгдлийг сулруулдаг гэсэн уламжлалт ойлголт байдаг.

7. Харанхуй үүд: Гэрэл бол ухамсар, шинэ эхлэл, амьд эрч хүчний бэлгэдэл. Үүд үргэлж харанхуй байвал айлын энерги хүнд, идэвхгүй болдог гэж үздэг.

8. Тоос шороо:Тоосыг зөвхөн бохир биш, удаан хугацаанд хөдөлгөөнгүй болсон энергийн илэрхийлэл гэж тайлбарладаг. Үүдэнд тоос хуримтлагдах нь шинэ боломжийн урсгалыг сааруулдаг гэсэн ойлголт бий.

9. Хуучин хүмүүсийн эд зүйл: Ялангуяа таагүй дурсамжтай холбоотой эд зүйлс сэтгэлзүйн хувьд ч хуучин мэдрэмжийг сэргээдэг. Сүнслэг уламжлалд ийм зүйлсийг үүдэнд хадгалахгүй байхыг зөвлөдөг.

10. Сөрөг үг, зураг, бэлгэдэл: Уур хилэн, айдас, гунигийг илэрхийлсэн зураг, бичиг, чимэглэл нь орж ирж буй хүн бүрийн анхны мэдрэмжид нөлөөлдөг. Үүд бол угтан авах орон зай учраас тайван, дулаан мэдрэмж төрүүлэх зүйлс илүү тохиромжтой гэж үздэг.

Харин үүдэндээ юу байрлуулах вэ?
* Цэвэрхэн, гэрэлтэй орчин.
* Эрүүл, ногоон ургамал.
* Байгалийн чулуу эсвэл модон чимэглэл.
* Цэвэр ус эсвэл шинэхэн цэцэг (боломжтой бол).
* Таатай үнэртэй арц, лаванда, цитрус төрлийн үнэр.
* Эмх цэгцтэй гутлын тавиур.
* Үүдийг тогтмол агааржуулж, тоосгүй байлгах.
Энергээ шинэчлэх энгийн зан үйл
Долоо хоногт нэг удаа үүдээ сайтар угааж цэвэрлээд цонх, хаалгаа хэсэг хугацаанд онгойлгон агаар сэлгэлт хийнэ. Дараа нь сэтгэлдээ:
“Энэ гэрт хайр, элбэг дэлбэг байдал, эрүүл энх, амар амгалангийн энерги чөлөөтэй орж ирэх болтугай. Хүнд, хэрэггүй бүхнийг талархан үдэж, шинэ боломжийг баяртайгаар угтан авъя.” хэмээн өөртөө ерөөж болно.
(Дотоод оршихуйн хайхамшиг)

Address

Төмөр замд Барьете чуулга( Газар шилтгээн) 3/н давхарт 309 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гэрэл Гэгээ Аура Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category