13/11/2015
Хүнсний бүтээгдэхүүний сонголт
Аливаа өвчинөөс урьдчилан сэргийлэхэд зөв зохистой хооллох нь чухал юм. Зөв зохистой хооллоно гэдэг нь олон төрийн хүнсний бүтээгдэхүүнийг зөв харьцаа, хэмжээтэйгээр хэрэглэх бөгөөд тэдгээрийг хэрхэн зохицуулж хэрэглэх нь чухал. Тиймээс танд дараах зүйлийг зөвлөж байна. Хүнсний бүтээгдэх үүнийг шимт бодисын агууламжаар нь үр тариа, мах, ногоо, жимс, өөх тосны гэж 6 төрөлд ангилдаг бөгөөд эдгээр нь таньд хэрэгтэй шимт бодис, илчлэгийг өгнө. Тиймээс эдгээр 6 төрлөөс өдөр бүр зохистой хэмжээгээр хэрэглэж занших хэрэгтэй.
Үр тарианы төрөлд гурилан бүтээгдэхүүн, будаа, гоймон, төмс энэ төрөлд орох бөгөөд нүүрс ус, эслэгийн эх үүсвэр болно.
Махны төрөлд бүх төрлийн малын мах, тахиа, загас, өндөг, шош, буурцаг, дүпү, хиам орох бөгөөд эдгээр нь уургаар баялаг юм.
Хүнсний ногооны төрөлд бүх төрлийн хүнсний ногоо багтах бөгөөд эрдэс бодис, аминдэмийн эх үүсвэр болдог.
Сүүн бүтээгдэхүүн нь уураг, кальци болон бусад эрдэс аминдэмийн эх үү свэр болдог.
Жимсний төрөлд бүх төрлийн жимс, жимсгэнэ, жимсний шүүс орох бөгөөд нүүрс ус, аминдэм, эрдсийн эх үүсвэр болдог.
Өөх тосны төрөлд ургамлын тос, майонез, гахайн өөхтэй мах, самар, цөцгийн тос орох бөгөөд тосны агууламж хамгийн өндөртэй нь юм.
Хоол хүнсний хэрэглээ:
Хоол хүнсийг хэт халуунаар хэрэглэхгүй байх.
Өдөрт 3 удаа, тогтмол цагт идэж занших.
Хооллохдоо нэг дор хэт их идэхгүй, олон цагаар өлөн явахгүй байх.
Хоолыг яаралг ү йгээр тайван сайн зажиллаж идэх нь чухал.
Давсыг аль болох бага хэрэглэх, давсыг орлуулж хужир, нимбэгний шүүсийг хэрэглээрэй.
Хоолыг тасалгааны хэмд 2-с дээш цаг байлгахгүй байх, хөргөгчинд хадгалах
Оройн хоолыг унтахаас 3 цагийн өмнө идсэн байх.
Архи согтууруулах ундаа хэрэглэхг ү й байх.
Түүхий хүнс болон болсон хүнсийг тусад нь хадгалах буюу хэрчдэг мод, хутгыг нь мөн тусад нь байлгах.
Хүнсний бүтээгдэхүүний зохицол:
Хүнсний ногоо нь гурил, гурилан бүтээгдэхүүн, махны төрөлтэй нийцэх ба хамгийн сайн зохицолтой. Жишээ нь жигнэсэн ү хрийн мах, гурвалжин будаа, байцааны салат гэх мэт. Харин сүүн бүтээгдэхүүний нь гурил болон махан бүтээгдэх үү ний төрөлтэй зохицдог бол хүнсний ногоо, жимсийг хамт хэрэглэхгүй байх нь зүйтэй.
А бүлэг+ Б бүлэг= Байнга хамт хэрэглэж болно
А бүлэг+В бүлэг= Хамтад нь хэрэглэхэд боломжийн
Б бүлэг+В бүлэг= Хэзээ ч хамтад нь хэрэглэхгүй
Хоол тэжээл хурдан, зөв шингэхэд дээрх зохицолыг мэдэж байх нь чухал.
Нүүрс ус, цардууллаг ихтэй хоолны боловсруулалтад амны хөндийд ялгардаг алкалайн гэдэг фермент хэрэгтэй байдаг.
Харин уураг ихтэй хоолны боловсруулалтад хүчил хэрэгтэй байдаг. Энэ нь ходоодноос ялгардаг. Алкалайн болон хүчил нь хоорондоо нэгдэхээрээ бие биенийхээ ү йлчилгээг саармагжуулж хоол боловсролт удааширч сайн шингэдэгг ү й байна.
Хүнсний бүтээгдэхүүний “Е” тэмдэгт: Манай орны хувьд өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 хувийг гадаадаас хангадаг. Тиймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас олгодог “Е” тэмдэгтийн тухай танилцуулж байна. Хүнсний бүтээгдэхүүнд химийн бодисыг их хэмжээгээр хэрэглэх болсоноос хүний биед аажимдаа хортой нөлөөү эзлэх болсон учраас “Е” тэмдэгтийг дотор нь 6 ангилдаг байна.
Эрүүл мэндэд хортой
Сэжиг бүхий
Эрүүл мэндэд хортой нь нотлогдсон орц
Эд эрхтнийг гэмтээгч орц
Хавдар үүсгэгч
Хүнсний бүтээгдэхүүнд “Е” 330 гэсэн тэмдэглэгээ байвал та бүү худалдаж аваарай. Энэ нь хорт хавдар үүсгэгч хорт бодис агуулж буйг заана. Энэ тэмдэгт нь лаазалсан махан бүтээгдэхүүн, бяслаг, Schweppes ундаа, резинэн чихрүүдэд ихэвчлэн бичигдсэн байдаг. Та “Е” тэмдгэлгээг хүнсний бүтээгдэхүүний шошгоноос Ingredients буюу бүтээгдэхүүний найрлага гэсэн хэсгээс хараарай.