18/08/2026
Унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохдоо каск буюу хамгаалалтын дуулга өмсөх нь ослыг дууддаг гэвэл та үнэмших үү?
Замын хөдөлгөөнд унадаг дугуйгаар оролцож явахад жолооч нар яагаад хэт ойрхон шахаж өнгөрдөг юм бол? Энэ нь ерөөсөө л тохиолдлын зүйл биш, магадгүй сэтгэл зүйн болон нийгмийн гүн гүнзгий шалтгаантай байж болох юм. Гадаадын судалгааны байгууллага болон эрдэмтдийн явуулсан хэд хэдэн сонирхолтой туршилт болон олон мянган тохиолдлыг хамарсан ажиглалтын дүн унадаг дугуйчид бидний аюулгүй байдлын талаарх хэвшмэл ойлголтыг бүрэн эргүүлж мэдэхээр байна. Тод харагдах хантааз, каск буюу хамгаалалтын дуулга өмсөх нь жолооч нарт биднийг ямар харагдуулдаг гэнэ вэ? Бас жолооч нар эмэгтэй дугуйчдад арай илүү хүндэтгэлтэй хандаж, холуур зөрж өнгөрдөг гэдэг нь үнэн үү? Жолооч нарын зан төлөвт эелдэг сануулгаас илүү ямар мессеж хамгийн хүчтэй нөлөөлдөг вэ? Хувцаслалт, дэд бүтэц, замын урсгал болон жолооч нарын далд сэтгэл зүй бидний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдгийг бодит тоо баримтаар дэлгэсэн нийтлэлийг бүрэн эхээр нь уншиж, дараагийн удаа замд гарахаасаа өмнө тунгаан бодоорой.
Дэлгэрэнгүйг дараах линкээр:
https://www.ubmbc.com/knowledge/article/16
Улаанбааатар уулын дугуйн клуб
Зүгээр л жий
Улаанбаатар уулын дугуйн клубээс таны мэдлэгийн санд зориулсан нийтлэл