31/07/2026
Korea Open болон Kimunyong Cup олон улсын хоёр тэмцээнд манай баг амжилттай оролцлоо.
Эдгээр тэмцээнүүдээр хүүхдүүд маань үнэ цэнтэй туршлага хуримтлуулж, өөрсдийгөө олон улсын тавцанд сорин, бахархам амжилтуудыг үзүүлсэн гайхалтай өдрүүд байлаа.
🏅 О. Анужин
* Тулаан: 🥇 Алт, 🥉 Хүрэл
* Пүмсэ: 🥈 Мөнгө
🏅 Намуунцэцэг
* Тулаан: 🥈 Мөнгө
* Пүмсэ: 🥈 Мөнгө
🏅 Б. Хулан
* Тулаан: 🥇 Алт, 🥉 Хүрэл
* Пүмсэ: 🥉 Хүрэл
🏅 Т. Индра
* Тулаан: 🥇 Алт, 🥉 Хүрэл
* Пүмсэ: 🥉 Хүрэл
🏅 Н. Гэгээннар
* Тулаан: 🥈 Мөнгө, 🥉 Хүрэл
* Пүмсэ: 🥉 Хүрэл
🏅 Т. Мөнх-Энэрэл
* Тулаан: 🥈 Мөнгө, 🥉 Хүрэл
* Пүмсэ: 🥉 Хүрэл
Хүүхэд бүр маань өөр өөрийн хэмжээнд хичээл зүтгэл, тэвчээр, зоригийг харуулж, үнэ цэнтэй туршлага хуримтлууллаа. Медаль хүртсэн бүх тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам өндөр амжилт хүсье.
Мөн үргэлж итгэл хүлээлгэн дэмжиж байдаг эцэг эхчүүддээ болон хамтран ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид нэг баг, нэг гэр бүл учраас эдгээр амжилт хамтын хөдөлмөрийн үр дүн юм.