13/04/2023
?
Монголд 30 жилийн өмнө Фитнесс тренер буюу фитнесс дасгалжуулагч гэж ямар мэргэжил байдаг тухай асуувал, хариулах хүн цөөн байсан болов уу. Харин өнөөдөр фитнесс дасгалжуулагч гэж хэн бэ гэж асуувал хүний бие, эрүүл мэнд, булчинг зөв системтэй хөгжүүлэх чиглэлээр сурч боловсорсон, мэргэжлийн дасгалжуулагч гэж хэн ч хариулж чадна, харин Интеллект тренер гэж хэн бэ? Юу заадаг, ямар мэргэжилтэй хүн байдаг вэ? гэвэл хариулах хүн бараг байхгүй юм. Энэ тухай товчхон бичье.
Хувь хүний хөгжлийн Супер жамп сургалтын систем анх ОХУ-д үүсээд 2 жил гаран болжээ. Энэ системээр суралцаад хүнийг аз жаргалтай, стрессгүй депрессгүй, уур уцааргүй, эерэг бодол, эерэг сэтгэлтэй, эрч хүчтэй, амжилттай, баян, өөрийн нөөц бололцоог нээж амьдрах оюуны дасгалыг зааж сургадаг хүнийг Интеллект тренер гэнэ.
Энэ сургалт хүнд ямар их хэрэгтэй, ач холбогдолтой болох тухай жишээ болгож ОХУ-ын Новосибирск хотын хүний их эмч, Интеллект тренер Ольга Пыханцевын яриаг та бүхэндээ толилуулъя.
Ольга Пыханцева:
-Би эмчийн ажлын 27 жилийн туршлагатай эмч хүн. Энэ сургалтад суухын өмнө олон хүн шиг стресс депресстэй, амьдралын зорилго, өөрийн амжилтаа хайж байсан тийм нөхцөл надад байгаагүй. Би өөрийн мэргэжил, амьдралаар үргэлж бахархаж баярлаж явдаг. Учир нь манай Новосибирск хот Оросдоо “улаан бүс” гэж нэртэй Ковидын өвчлөл, хохирогчын тоо хамгийн өндөр хот юм. Би утсаа шөнө ч унтраадаггүй. Энэ өвчин манай улсад дэлгэрснээс хойш би зөвхөн утсаар 1000 гаран хүнд эмчилгээний заавар зөвлөгөө өгч амь насыг нь аварсан. Энэ өвлийн хүнд ажлын дараа 2020 оны 5 дугаар сард Хар далайд амарч байхдаа Супер жамп сургалтын талаар сонсож мэдсэн. Төрлөх хотдоо ирээд, 6 дугаар сард онлайнаар суралцаж ийм гайхалтай арга дасгал байдгийг мэдэж авсан. Ингээд би энэ оюуны дасгалыг хүн бүр амьдралдаа заавал сонсож суралцах ёстой юм гэж ойлгосон учир өөрийн хүүхдүүд, нөхөр, аав, ээжийгээ хүртэл суралцуулсан.
Тэрээр Интеллект тренер бидэнд зөвлөхдөө, та хэн нэгэнд энэ сургалтын талаар санал болгоход нөгөө хүн тань:
- За гадарлаж байна, төсөөлж байна гэвэл,
- Үгүй дээ, таны төсөөлж байгаагаас газар тэнгэр мэт ялгаатай гагцхүү сууж суралцаж үзээд та түүнийг бүрэн ойлгоно, та өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй, суралцаж байгаагүй сургалт гэж хариулаарай.
Хэрэв тэр хүн танд:
-Цаг завгүй дараа сууя гэвэл, - Та ТВ-ийн өмнө үрдэг цагаасаа нэг цагийг, дэмий яриад үрдэг цагаасаа нэг цагийг, авто замын бөглөрөлд бардаг олон цагаасаа нэг цагийг гээд хий дэмий үрдэг цагаасаа өдөрт нэг цагийг зарцуулахад 10 өдрийн 10 хан цаг гараад ирнэ гэж хэлээрэй.
- Энэ сургалт бол хэн нэгэнд санал болгоход ичээд байхаар, санаа зовоод байхаар тийм сургалт биш юм. Энэ бол хэний ч өмнө нүүр бардам хэлж болох сургалт юм шүү гэж хэлсэн бусдын төлөө гэсэн агуу сэтгэлтэй тэр эмчийн энэ үгээр товч мэдээллээ өндөрлөе.
Анхаарал тавин уншсан танд баярлалаа.
Про Интеллект тренер,
Д.Мөнхтүвшин