24/05/2026
Оройн мэнд 🤗
“УЛСЫН ЧАНСАА" ТЭМЦЭЭНИЙ ОДТОЙ ТАМИРЧИД БУЮУ БУГУЙВЧНЫ ЭЗЭД ТОДОРЛОО.
Кимастер спортын 2026 оны 05-р сарын “Улсын чансаа” тэмцээнд 21 клубийн 5-54 насны давтагдаагүй тоогоор нийт 159 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан, өмнөх үзүүлэлтүүдээ ахиулан амжилттай оролцлоо.
Энэ сар 38 тамирчин Монголын Кимастер спортын холбооноос батлагдсан “Анхны од” “Одоо ахиулсан” одны болзлыг хангаж бугуйвчны эзэд болсноор амжилтаараа гангарах боллоо.
Тодруулбал:
⭐️Одны болзлоо хангаж ЦАГААН БУГУЙВЧТАЙ болсон нийт: 10 тамирчин;
⭐️⭐️Одны болзлоо хангаж ШАР БУГУЙВЧТАЙ болсон нийт: 12 тамирчин;
⭐️⭐️⭐️Одны болзлоо хангаж УЛААН БУГУЙВЧТАЙ болсон нийт: 14 тамирчин;
⭐️⭐️⭐️⭐️Одны болзлоо хангаж НИЛ ЯГААН БУГУЙВЧТАЙ болсон нийт: 2 тамирчин тодорлоо.
Нийт одтой тамирчдадаа баяр хүргэе 👏