Giimaa Yoga studio

Giimaa Yoga studio Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Giimaa Yoga studio, Yoga studio, Ulaanbaatar.

✨Иога бясалгалын
-Танхим болон онлайн сургалт
- Байгууллага хамт олны сургалт
✨Хувь хүний хөгжлийн сургалт
✨Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, зөвлөгөө

Хаяг: Баруун 4 зам, Макс моллын ард, Колорадо бизнес төв, 208 тоот 🏢 94109100

Амралтын өдрийн ТЭНЦВЭРТЭЙ АМЬДРАЛ өдөрлөгт урьж байна.Биеэ сонсож, сэтгэлээ тайвшруулж, эрүүл амьдралын шинэ дадлаа эхл...
03/09/2026

Амралтын өдрийн ТЭНЦВЭРТЭЙ АМЬДРАЛ өдөрлөгт урьж байна.
Биеэ сонсож, сэтгэлээ тайвшруулж, эрүүл амьдралын шинэ дадлаа эхлүүлэх нэг өдөр.

Та өдөрлөгөөр:
ИОГ
Бие, сэтгэл, оюуны тэнцвэрт байдлыг дэмжих иогийн практик
ӨГЛӨӨНИЙ SHAKE
Өглөөг эрч хүчтэй эхлүүлэх амттай, эрүүл сонголт
TANITA ХЭМЖИЛТ
Биеийн бүтцийн шинжилгээ хийлгэж, өөрийн биеийн онцлогоо мэдэх боломжтой

ЗӨВ ХООЛЛОЛТ
Эрүүл хооллолтын талаар мэдлэг, зөвлөгөө авч, өдөр тутмын дадалдаа хэрэгжүүлээрэй.
Хугацаа :2026.09.05 | ⏰ 10:00
Такс: 30,000₮
Өөртөө цаг гаргаж, биеэ сонсож, эрүүл амьдралын шинэ алхмыг бидэнтэй хамт эхлүүлээрэй. ❤️
📞 Бүртгэл: 94109100

Аз жаргалтай тэнцвэртэй амьдралаа хамтдаа бүтээе .

01/09/2026

Би танд зүгээр нэг иогийн хөдөлгөөн заахгүй.

Бид хөдөлгөөн бүрийн үед
бие юу мэдэрч байгааг,
амьсгал хэрхэн өөрчлөгдөж байгааг, мэдрэлийн тогтолцоо стрессэд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэгийг хамтдаа ажиглаж, ойлгоно.

Ингэснээр та , өөрийн биеийг сонсож, сэтгэл хөдлөлөө таньж, өөрийгөө илүү гүн ойлгож сурна.

Иог бол миний хувьд зөвхөн хөдөлгөөн биш.
Өөрийгөө танин мэдэх практик.

9-р сарын хичээлийн бүртгэл эхэллээ 🧘🏼‍♀️

Иог бясалгалын багш, Хувь хүний хөгжлийн сургагч багш Ж.Гэрэлмаа

01/09/2026

ӨӨРИЙГӨӨ ТАНИХГҮЙГЭЭР
ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХ ХЭЦҮҮ.
Эхлэл нь
өөрийгөө танин мэдэх.

31/08/2026

Шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе!
Шинэ эхлэл, шинэ мэдлэг, шинэ боломжуудаар дүүрэн байг.
Өөртөө итгэж, мөрөөдөлдөө алхам алхмаар ойртоорой. 💛

31/08/2026

🧘‍♀️ Та иог, бясалгал сонирхож сурч байгаа яг энэ цаг хугацаандаа өөртөө талархаарай.

Өдөр тутмын завгүй амьдрал дунд өөртөө анхаарал тавьж, бие сэтгэлээ сонсож эхэлж байгаа нь хамгийн том алхам юм 🌿
Тогтмол дасгал, амьсгал, төвлөрлийн ачаар бие тань уян хатан болж, сэтгэл тань илүү тайван, эрч хүчтэй болдог ✨

Өөрийгөө хайрлах сонголтыг хийж чадсан танд баяр хүргэе 💛
Өнөөдрийн жижиг алхам маргаашийн том өөрчлөлтийн эхлэл байдаг.

Giimaa Yoga studio 🕉️

9-р сарын ТАНХИМЫН ын хичээлийн бүртгэл эхэллээ.

Хаяг: Баруун 4 зам Макс моллын ард Колорадо бизнес төв 2 давхарт 📞 94109100

31/08/2026

ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭЭГҮЙ ҮЕД...

Бусдын хүлээлтээр амьдардаг.
Өөрийгөө бусадтай харьцуулдаг.
Юунд дуртайгаа ч мэдэхээ больдог.
Ядарсан ч яагаад гэдгээ ойлгодоггүй.
Өөрчлөгдөхийг хүсдэг ч хаанаас эхлэхээ мэддэггүй.
Бүх зүйл хэвийн мэт боловч дотроо хоосон санагддаг.
Өөрийн хэрэгцээнээс илүү бусдын хэрэгцээг түрүүнд тавьдаг.
Шийдвэр бүртээ эргэлздэг.
Өөрийгөө буруутгадаг.

Харин өөрийгөө танин мэдэх гэдэг нь
өөрийнхөө дотоод дуу хоолойг дахин сонсож эхлэх тухай юм.

“Таны хайж буй бүх хариулт гадна биш,
таны дотор бий.” 🌿

“ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХҮЙ” — 21 хоногийн өөрчлөлтийн практик хөтөлбөр

Иог, бясалгалын багш,
Хувь хүний хөгжлийн сургагч багш Ж.Гэрэлмаа

21 хоногийн турш өөрийгөө илүү гүн ойлгож, өөртэйгөө ажиллах аялал.

Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “21” гэж бичээрэй. 🌿

31/08/2026

21 ХОНОГ ӨӨРТӨӨ ЗОРИУЛБАЛ?
Өөрийгөө ойлгоно.Биеэ сонсоно. Мэдрэмжээ анзаарна. Хуучин хэв маягаа ойлгож,өөрийнхөө шинэ хувилбарыг бүтээнэ.
“ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХҮЙ”
21 хоногийн өөрчлөлтийн практик хөтөлбөр

31/08/2026

ТА ӨӨРИЙГӨӨ ХЭР САЙН МЭДДЭГ ВЭ?

Би өөрийгөө мэднэ гэж бид ихэнхдээ боддог.

Гэхдээ...

Яагаад зарим үед бид өөрсдөө ч ойлгохгүйгээр уурладаг вэ?

Яагаад нэг л төрлийн нөхцөл байдал дахин дахин давтагддаг вэ?

Яагаад “ингэхийг хүсэхгүй байна” гэж бодож байгаа мөртлөө дахиад л адилхан үйлдэл хийдэг вэ?

Яагаад зарим үг, үйлдэл бидний сэтгэлд бусдаас илүү хүчтэй хүрдэг вэ?

Яагаад юу ч болоогүй мэт боловч бие дотор тайлбарлахад хэцүү чангарал, тавгүй мэдрэмж төрдөг вэ?

Эдгээрийн цаана бидний тэр бүр анзаардаггүй бодол, сэтгэл хөдлөл, биеийн мэдрэмж, өмнөх туршлагаар суралцсан автомат хариу үйлдлүүд байдаг

Тиймээс өөрийгөө танин мэдэх гэдэг нь:

“Би ямар хүн бэ?” гэдгээ мэдэхээс илүү.

Харин...

“Би яагаад ингэж боддог вэ?”
“Яагаад ингэж мэдэрдэг вэ?”
“Миний бие надад юу хэлж байна вэ?”
“Би ямар үед автоматаар ингэж хариулдаг вэ?”

гэдгийг анзаарч эхлэх явдал.

Өөрчлөлт өөрийгөө буруутгаснаар биш,

өөрийгөө ажиглаж эхэлснээр эхэлдэг.

Энэ бол “ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХҮЙ” — 21 хоногийн өөрчлөлтийн практик хөтөлбөрийн үндсэн аялал.

21 хоногийн турш иог, бясалгал, өөрийгөө ажиглах болон өөрийгөө танин мэдэх практикуудаар дамжуулан өөрийн бодол, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөл, биеийн мэдрэмж, автомат хариу үйлдлээ илүү сайн таньж эхэлнэ.

Хөтөлбөрт нэгдэхийг хүсвэл “21” гэж коммент эсвэл мессежээр бичээрэй.

Иог бясалгалын багш, Хувь хүний хөгжлийн сургагч багш Ж.Гэрэлмаа

29/08/2026

Өөрийгөө сонсож сурах нь маш чухал.
Яагаад гэвэл бид өдөр тутам бусдын хүлээлтээр олон шийдвэр гаргадаг.
Жишээ нь, ядарсан үедээ хүртэл “би тэсэх ёстой” гэж өөрийгөө шахдаг.
Тиймээс өөрийгөө сонсох гэдэг нь өөрийн хэрэгцээг таних чадвар юм.

ТА ӨӨРЧЛӨГДӨХИЙГ ХҮСДЭГ Ч ЯАГААД ДАХИАД Л ӨМНӨХӨӨРӨӨ ҮЙЛДЭЭД БАЙДАГ ВЭ?Та өөрийгөө өөрчлөхийг хүсдэг.Шинэ зүйл эхлүүлэхи...
28/08/2026

ТА ӨӨРЧЛӨГДӨХИЙГ ХҮСДЭГ Ч ЯАГААД ДАХИАД Л ӨМНӨХӨӨРӨӨ ҮЙЛДЭЭД БАЙДАГ ВЭ?

Та өөрийгөө өөрчлөхийг хүсдэг.

Шинэ зүйл эхлүүлэхийг хүсдэг. Илүү тайван, өөртөө итгэлтэй, аз жаргалтай амьдрахыг хүсдэг.

Гэхдээ...

“Маргааш эхэлье.”
"Би угаасаа ийм л хүн"
“Энэ миний буруу биш”
"Би хангалттай биш"
“Яагаад би дандаа ингэдэг юм бол?”
гээд бодсоор байтал дахиад л өмнөх хэв маягтаа орчихдог.

Хүсэл байгаа. Чадна гэсэн итгэл ч байгаа. Гэхдээ яагаад ч юм эхлэх мөч дээр өөр зүйл хийчихдэг.

Тэгээд өөрийгөө: “Би яагаад ийм байдаг юм бол?” “Би залхуу юм болов уу?” гэж буруутгаж эхэлдэг.

Гэхдээ магадгүй асуудал нь таны хүсэл, чадварт биш.

Бидний бодол, сэтгэл хөдлөл, биеийн мэдрэмж, өмнөх туршлагаас суралцсан автомат хариу үйлдлүүд бидний сонголтод нөлөөлж байдаг.

Тиймээс өөрийгөө хүчээр өөрчлөхөөс өмнө
өөрийгөө ойлгож сурах хэрэгтэй.

“ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХҮЙ”
21 хоногийн өөрчлөлтийн практик хөтөлбөр

Энэ 21 хоногт бид өөрийн:

→ автомат бодол
→ сэтгэл хөдлөл
→ биеийн мэдрэмж
→ зан үйлийн хэв маяг хоорондын холбоог таньж системтэйгээр өөртэйгөө ажиллана.

Энэ бол өөрийгөө хүчээр өөрчлөх тухай биш.

Яагаад би ингэдэг вэ? гэдгээ ойлгож,

“Би өөрөөр хариулж чадна.”

гэдгийг бодит амьдрал дээр дадлагажуулах тухай.

Хэрэв та өөрчлөгдөхийг хүсэж байгаа ч
хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол
энэ аялал танд зориулагдсан байж магадгүй. 🤍

Хэрэв сонирхож байвал “21” гэж коммент үлдээгээрэй.

Иог бясалгалын багш, Хувь хүний хөгжлийн сургагч багш Ж.Гэрэлмаа

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 06:00 - 21:00
Tuesday 06:00 - 20:00
Wednesday 06:00 - 20:00
Thursday 06:00 - 20:00
Friday 06:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Giimaa Yoga studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category