05/11/2020
💚Акуа фитнес-н үр дүн:
1. Усны айдасгүй болох
2. Усыг мэдэрч сурах
3. Усан дотор биеийн тэнцвэрээ олж сурах
4. Ачаалал дааж сурах
5. Бодисын солилцоо сайжрах
6. Булчин чангарах
7. Илүүдэл жингээс ангижрах
8. Хөдөлгөөний дутагдлаас ангижрах
9. Стресснээс ангижрах
🔥Калори шатаах боломж:
Эмэгтэй хүн - 700 ккал хүртэл
Эрэгтэй хүн - 1000 ккал хүртэл
💚Онцлог давуу талууд:
1. 14-с дээш насны хүйс харгалзахгүйгээр хүн болгон хичээллэх боломжтой.
2. Усны эсэргүүцэл агаарын эсэргүүцлээс 12 дахин их байдаг учир усанд хийгдэх хөдөлгөөн бүр олон булчин зэрэг ажиллуулна.
3. Үе мөч, нуруу нь өвддөг болон жингийн илүүдэлтэй хүмүүст хамгийн тохиромжтой бэлтгэл.
4. Усан дотор хичээллэхэд булчингийн болон зүрхний ачааллын сэргэлт маш хурдан явагддаг
5. Хүйтэн усруу ороход хүний биед өөрөө өөрийгөө дулаацуулах процесс явагдаж эхэлдэг. Хүйтэн усанд бэлтгэл хийх үед бие организм илүү их энерги зарцуулдаг бөгөөд энэ нь илүү их өөх шатаалт явагддаг гэсэн үг юм.
6. Усан дотор хүний хөдөлгөөн илүү чөлөөтэй болдог учир биеийн сунгалтыг хөгжүүлэхэд тохиромжтой
7. Усан дотор ороход ус таны “эвсэлгүй” хөдөлгөөн, илүүдэл жинг тань далдлах бөгөөд энэ нь акуа фитнесээр хичээллэгчдэд сэтгэл зүй талаасаа илүү тайван байх боломжийг олгодог
8. Усан дотор хичээллэхэд эрүүл мэндийн нөхөн сэргээлт илүү хурдацтай явагддаг (ямарваа нэгэн үе мөчний гэмтэл бэртэл авсан тохиолдолд хичээллэхэд хамгийн тохиромжтой бөгөөд хуурайд дасгал хийснээс 3 дахин хурдан үр нөлөө үзүүлдэг)
9. Арьсыг чийгшүүлэхээс гадна илүү чанга болгодог
10. Булчинд ачаалал өгөхөөс гадна давхар массажны эффект өгдөг
11. Акуа фитнесээр хичээллэж целлюлитнээс ангижирсан бол дахин целлюлит үүсэх магадлал тун бага байдаг
12. Нэмэлт төхөөрөмжүүд ашиглан хуурайд хэзээ ч хийх боломжгүй олон төрлийн сонирхолтой дасгалуудыг усанд хийх боломжтой