Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв

Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв Монголын Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын Төв

АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМ ТАШКЕНТ ХОТНОО ЗОХИОГДОНОАзийн залуучуудын III наадам 2025 оны 9 дүгээр сарын 7-20-ны өдрүүдэд ...
06/11/2024

АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМ ТАШКЕНТ ХОТНОО ЗОХИОГДОНО

Азийн залуучуудын III наадам 2025 оны 9 дүгээр сарын 7-20-ны өдрүүдэд Узбекстан🇺🇿 улсын нийслэл Ташкент хотноо зохиогдох билээ. Тус наадамд Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор манай тивийн 45 орны баг тамирчид 22 спортын төрлөөр өрсөлдөх юм.
Азийн залуучуудын наадам нь 2009 онд Сингапур улсад, 2013 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдсон түүхтэй.
Монголын баг тамирчид Сингапурт зохиогдсон анхны наадамд 27 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч медаль хүртэж чадаагүй бол 2013 онд Наньжинд зохиогдсон удаах наадамд 65 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.

📣АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМ ТАШКЕНТ ХОТНОО ЗОХИОГДОНО

Азийн залуучуудын III наадам 2025 оны 9 дүгээр сарын 7-20-ны өдрүүдэд Узбекстан🇺🇿 улсын нийслэл Ташкент хотноо зохиогдох билээ. Тус наадамд Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор манай тивийн 45 орны баг тамирчид 22 спортын төрлөөр өрсөлдөх юм.

Азийн залуучуудын наадам нь 2009 онд Сингапур улсад, 2013 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдсон түүхтэй.

Монголын баг тамирчид Сингапурт зохиогдсон анхны наадамд 27 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон ч медаль хүртэж чадаагүй бол 2013 онд Наньжинд зохиогдсон удаах наадамд 65 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн.

Дэлхийн цомын боксын тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ
28/09/2024

Дэлхийн цомын боксын тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан дэлхийн цомын боксын тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник...

ДЭЛХИЙН ЧАНСАА ОЛГОХ ЦУВРАЛ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТОД БОЛНО ДБНХ: Ирэх 2025 онд зохион байгуулагдах бөхийн төрлүүдийн на...
28/09/2024

ДЭЛХИЙН ЧАНСАА ОЛГОХ ЦУВРАЛ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТОД БОЛНО
ДБНХ: Ирэх 2025 онд зохион байгуулагдах бөхийн төрлүүдийн нас насны ангиллын ДАШТ болон дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээнүүдийг хүлээн авч зохион байгуулах улс орны нэрсийг зарлалаа.
Тодруулбал, дэлхийн чансаа олгох 4 цуврал тэмцээний 3 дахь нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025.05.29-06.01-ний өдрүүдэд болно.

Get the latest updates from the United World Wrestling, including news, features, stories, injury updates, match reports and more.

Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчи...
14/09/2024

Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжавт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Гавьяат тамирчин цолыг:

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү,

Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Цэгмэдийн Баттулга,

Гавьяат дасгалжуулагч цолыг:

Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Наранчимэгийн Эрдэнэбаатар,

Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Доржжанцангийн Батнасан,

Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашдэндэвийн Махашири,

Сүхбаатарын одонгоор:

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,”Парис-2024″ паралимпын наадмын мөнгөн медальт Энхбаярын Содномпилжээ,

Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Ганбатын Болор-Эрдэнэ,

Гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашийн Баттулга,

Гавьяат тамирчин, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Мөнхбаатарын Бундмаа,

Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваагийн Нямхүү,

Гавьяат тамирчин, Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цэрэнгийн Раднаа,

Алтан гадас одонгоор:

Үндэсний шигшээ багийн тамирчин, Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Хүрэлийн Номуун нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

"Парис 2024" Паралимпын наадмаас медаль хүртсэн Монгол тамирчид:🇲🇳🥇 У.Сүрэнжав - Таеквондо🇲🇳🥈 Г.Болор-Эрдэнэ - Таеквондо...
08/09/2024

"Парис 2024" Паралимпын наадмаас медаль хүртсэн Монгол тамирчид:

🇲🇳🥇 У.Сүрэнжав - Таеквондо
🇲🇳🥈 Г.Болор-Эрдэнэ - Таеквондо
🇲🇳🥈 Ц.Баттулга - Хөнгөн атлетик
🇲🇳🥈 Э.Содномпилжээ - Пауэрлифтинг

“ПАРИС-2024” ПАРАЛИМПЫН НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН Э. СОДНОМПИЛЖЭЭ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ж. АДИЛБИШ
08/09/2024

“ПАРИС-2024” ПАРАЛИМПЫН НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН Э. СОДНОМПИЛЖЭЭ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ж. АДИЛБИШ

🇲🇳 Өнөөдөр Парис-2024 паралимпын наадамд пара пауэрлифтингийн олимпын аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ хэ...
08/09/2024

🇲🇳 Өнөөдөр Парис-2024 паралимпын наадамд пара пауэрлифтингийн олимпын аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ хэдхэн хормын дараа өрсөлдөнө!

Д. ГАНБАТЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААНЫ АГШИН ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ж. АДИЛБИШ
08/09/2024

Д. ГАНБАТЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААНЫ АГШИН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ж. АДИЛБИШ

Address

WV24+5M9
Ulaanbaatar

Telephone

+97688102729

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв:

Shortcuts

Share

Category