13/12/2022
Riot-оос ирэх жил WILD RIFT тоглоомын хүрээнд хийгдэх зарим ажлынхаа талаар мэдээлжээ. Ирэх жил Wild Rift жинхэн утгаараа хөгжиж эхлэх нь дээ.
Одоогоос жил гаруйн өмнө Дэлхийн хамгийн том тоглоом хөгжүүлэгч компаниудын нэг “Riot” анх удаа албан ёсны, утасны цахим спортын тэмцээнээ зохиож байсан. 2023 онд “Riot”-ийн зүгээс Азийн бүсэд илүү их ач холбогдол өгч ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь Ази тив нь утасны цахим спортын хамгийн идэвхтэй, том зах зээл гэж үзэж байгаа аж. Энэхүү ажлын хүрээн Ази тивд Region Cross(China, Japan, Korea, SEA бүсүүдийг нэгтгэсэн) мэргэжлийн лиг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү тэмцээнд Хятадын бүсээс 12 баг(Open Qualifier болвол Монгол энэ бүсд багтах болов уу гэж бодож байна), Ази тивийн бусад бүсүүдээс 8 баг оролцох юм. Бусад цахим спортуудын лигийн жишгээр жилд Spring, Fall гэж хоёр удаа зохиохоор болсон байна. Энэхүү тэмцээн нь илүү их үзэгч, тоглогч, хөгжөөн дэмжигчдийг татах болно гэж үзэж байгаа юм. Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллүүдийг 2023 оны эхээр танилцуулах гэнэ.
PUBG Mobile Монголд хурдан хөгжсний учир бол тус тоглоомын хөгжилтэй Монгол улсын тоглогчид хоцролгүй зэрэг явсантай холбоотой. Тийм учраас бид ч бас Дэлхийтэй зэрэг хөгжиж, Монголоос Дэлхийд өрсөлдөх Wild Rift*-ийн мэргэжлийн багууд төрөн гарах бүрэн боломжтой гэж бодож байна.
Бидний хувьд Монголын тоглогчдын чадварыг нэмэгдүүлж илүү өрсөлдөөнтэй болгохын тулд тэмцээнээ зохиох болно.