09/06/2026
Байгууллагын өрсөлдөх чадвар зөвхөн технологи, систем, хөрөнгө оруулалтаар хэмжигдэхээ больсон. Өнөөдөр жинхэнэ ялгарал нь ХҮН болон МАНЛАЙЛЛЫН ЧАНАР дээр тогтож байна.
Судалгаанаас харахад Fortune 500 компаниудын стратегийн ялгаралтын 70 хүртэлх хувь нь манлайллын чанар, удирдлагын чадавхтай шууд холбоотой байдаг. Тиймээс байгууллагын өсөлт, тогтвортой амжилтыг хангахын тулд дунд болон ахисан түвшний удирдлагуудын манлайллын чанарыг дараагийн түвшинд хүргэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Дэлхийн судалгаанууд юу хэлж байгааг харъя:
▪️ Дунд шатны удирдлагуудын 68% нь манлайллын албан ёсны сургалтгүйгээр удирдах албан тушаалд дэвшдэг. (Harvard Business Review, 2024)
▪️ Байгууллагуудын 74% нь манлайлагчийн залгамж халаа хангалтгүй гэж үздэг. (Deloitte Human Capital Trends, 2024)
▪️ Дунд шатны удирдлагын алдаа, бүтээмжийн доголдлоос үүдэх зардал нь тухайн хүний жилийн цалингийн 50–200%-тай тэнцдэг. (SHRM, 2023)
▪️ Коучингийн ур чадвар эзэмшсэн менежерүүдтэй байгууллагуудын бизнесийн гүйцэтгэл дунджаар 130%-иар өндөр байдаг. (Bersin & Associates)
▪️ Коучингийн манлайллын хэв маягтай удирдагчидтай байгууллагууд зөв шийдвэр гаргах магадлал 4 дахин өндөр байдаг. (McKinsey)
▪️ Менежерүүд ажилтнуудын engagement-ийн хэлбэлзлийн 70 хүртэлх хувийг шууд тодорхойлдог. (Gallup)
Иймээс өнөөдрийн менежерүүд хүмүүсийн потенциалыг нээж, хөгжлийг хурдасгаж, гүйцэтгэлийг өсгөдөг манлайлагч байх шаардлагатай болж байна.
Үүнийг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга замуудын нэг бол "Manager as a Coach" буюу "Коуч-Менежер" хөтөлбөр юм.
Манай "Коуч-Менежер" хөтөлбөр нь дэлхийн тэргүүлэгч байгууллагуудын манлайлал хөгжүүлэх шилдэг туршлагад суурилсан бөгөөд менежерүүдэд коучингийн арга барил, харилцааны өндөр ур чадвар, хүмүүсийг хөгжүүлэх манлайллын сэтгэлгээг системтэйгээр төлөвшүүлэхэд чиглэдэг.
Өнөөдөр Монголын олон тэргүүлэгч байгууллага энэхүү хөтөлбөрийг удирдлагын урт хугацааны хөгжлийн үндсэн хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлж байна.
2 төрлийн шийдвэр гаргагч удирдлагуудтай бид таардаг:
1 нь энэ хөтөлбөрийн тухай бодсооооооор байгаад 2,3 жилээ үрдэг.
2 дахь нь хөтөлбөрийг хурдан туршиж үзээд манлайллын чанараа хэд дахин нэмэгдүүлж чаддаг. Энэ удирдлагууд 2 жилийн дараа ч дахин дахин хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байдаг.
Та дөлж гүйдэг удирдлага уу?, эсвэл туршиж үзээд хурдхн ажил хэрэг болгоод үр дүнг нь авчихаж чаддаг удирдлага уу?
Coaching Mongolia