12/08/2026
Майханд үүдний тамбар яагаад чухал вэ?
Монгол орны эрс тэс (салхитай, бороотой, бөгчим халуун) уур амьсгалд үүдний тамбар нэн чухал.
Жишээлбэл:
- Урд хаалганд сүүдэр үүсгэж, сэрүүн агаар үүдээр орох
- Бороо орж байхад хаалга дагаж ус урсахгүй байх, гутал хувцас норохгүй байх
- Гутлаа тамбарт тайлж тавьснаар гэр рүү шавар шавхай, ус орохгүй байх
- Үүдээр орох салхи, дуу чимээг багасгах
- Зочид ачаа тээшээ тамбарт түр хураах
гэх мэт боломж, давуу тал үүсгэдэг.