09/05/2021
💥 Basketball 💥 Fantasy 💥 Playoff 💥 Final 💥Champion 💥
Стандарт фантази лигүүдийн playoff-ын финалын тоглолтууд явагдаж дуусч байна. Зарим нэг лигүүд 20 хүртэл долоо хоног үргэлжилж байгаа учраас “11-р ГУДАМЖНЫ ФАНТАЗИ САГСАН БӨМБӨГ” хуудас та бүхэндээ энэ улиралын сүүлийн долоо хоногийн мэдээллээ хүргэх гэж байна. Ингээд багуудын тоглолтын хуваарь, чөлөөт агентаас авах боломжтой тоглогчдын зөвлөгөөгөө хүргэе.
Ирэх долоо хоногт нийт 61 тоглолт явагдах хуваарьтай байна.
Нэлээд ярвигтай хуваарь та бүхнийг хүлээж байгаа бөгөөд цөөн буюу 6 тоглолттой гурван өдөр, олон буюу 11-с дээш тоглолттой хоёр өдөр тохиох юм байна. Багуудыг тоглолтын тоогоор нь задалбал:
5 тоглолт - IND, MEM, MIL, SAS
4 тоглолт - ATL, BKN, BOS, CHA, CHI, CLE, DAL, DEN, GSW, HOU, LAC, LAL, MIA, MIN, NOP, NYK, ORL, PHI, PHO, POR, SAC, TOR, UTA, WAS
3 тоглолт - DET, OKC
Өдөр тутам тоглогдох тоглолтын тоо:
Даваа: 6
Мягмар: 11
Лхагва: 6
Пүрэв: 9
Баасан: 8
Бямба: 6
Ням: 15
Дараалсан тоглолттой багууд (ахмад болон ачааллын менежемент хийх магадлалтай тоглогчдоо анхаарна уу!!!):
Даваа/Мягмар: GSW, IND, MEM, MIL,
Мягмар/Лхагва: BOS, BKN, DAL, LAL
Лхагва/Пүрэв: ATL, POR, SAS,
Пүрэв/Баасан: DEN, LAC, MEM, ORL, PHI, SAC, TOR
Баасан/Бямба:
Бямба/Ням: BOS, BKN, CHA, CHI, IND, LAL, MIA, MIL, MIN, NYK, PHX, SAS
Тоглолтуудаа хуваарилахад нэлээд хүнд долоо хоног байх болов уу гэж таамаглагдаж байна. Даваа, Лхагва, Бямба гарагуудад 6-н тоглолтууд явагдах бөгөөд эдгээр цөөн тоглолттой 3 өдөр бүгдэд нь тоглолт хийх цор ганц баг байгаа нь San Antonio Spurs баг юм. Харин хэт олон тоглолтууд зэрэг явагдах хуваарьтай 2 өдөр байгаа нь Мягмар, Ням гарагууд юм, ялангуяа Ням гарагт бүх багууд тоглолттой байгаа. Тийм учраас, багтаа ямар үзүүлэлт хэрэгтэй байгаа дээр тулгуурлан гараанд гаргах тоглогчоо зөв сонгож гараар тохируулаарай. Ингээд дараа долоо хоногийн чөлөөт агент тоглогчдын хуваарыг хамгийн олон тоглолт хийх 4 багаас санал болгож дараах жагсаалтыг гаргалаа:
MIL
Donte Divincenzo 59% 3PT, REB, STL
Bobby Portis 45% 3PT, PT, REB
Bryn Forbes 4% 3PT, PT
MEM
Brandon Clarke 55% REB, STL, BLK
De’ Melton 14% 3PT, STL
Desmond Bane 5% бүх төрлийн статууд бага зэрэг
IND
Oshae Brissett 47% PT, STL, BLK
Justin Holiday 38% 3PT, STL, BLK
Aaron Holiday 3% PT, AST
SAS
Rudy Gay 19% 3PT, PT
Patty Mills 13% 3PT, PT
Devin Vassell 1% бүх төрлийн статууд бага зэрэг
Та бүхэн “11-р ГУДАМЖНЫ ФАНТАЗИ САГСАН БӨМБӨГ” page-ийн тогтмол үйл ажиллагааг дэмжин like & share хийж байхыг хүсье, баярлалаа.