01/09/2026
🇲🇳🔥 ТУРНИК СОНИРХОГЧ, ТАМИРЧИДДАА ДУУЛГАХ САЙХАН МЭДЭЭ! 🔥🇲🇳
Монголын турник, calisthenics спортын тамирчин Ц.Хүсэлбаяр Ц. Хүслээ маань ОХУ-ын “Steel Bar Brothers Team”-ээс зохион байгуулж буй 10 дахь удаагийн цомын аварга шалгаруулах “Steel Brothers Calisthenics Cup 10” тэмцээнд урилгаар оролцохоор Москва хотыг зориход бэлэн боллоо! 🇷🇺💪
Энэ удаа тэрээр зөвхөн өөрийн нэрийн өмнөөс бус, эх орон 🇲🇳, Монголын турник болон calisthenics спортын нэр хүндийг төлөөлөн олон улсын тайзнаа өрсөлдөх гэж байна.
Дэлхийн аваргын тэмцээнээс Монгол Улсынхаа анхны медалийг 🥈 хүртсэн амжилтынхаа дараа ийнхүү дахин олон улсын тэмцээнд урилгаар оролцож байгаа нь бид бүхний хувьд бахархах сайхан үйл явдал юм.
🇲🇳 Эх орноо төлөөлөн өрсөлдөж буй тамирчин Ц.Хүсэлбаяртaa амжилт хүсье!
💪 Хүчтэй өрсөлдөөрэй!
🔥 Өөртөө итгээрэй!
🇲🇳 Монголынхоо нэрийг өндөрт өргөөрэй!
Та бүхэн маань тамирчнаа дэмжиж, энэхүү постыг LIKE ❤️ дарж, SHARE 🔄 хийж, сэтгэгдэл хэсэгтээ урмын үг, амжилтын ерөөлөө үлдээгээрэй.
Нэг тамирчин — нэг баг — нэг эх орон! 🇲🇳🔥
#МонголТурник #Турник