31/03/2023
Италийн Сери А-н бүх цагийн мэргэн бууч нь 274 гоол оруулсан Силвио Пиола гэж эрхэм байдаг. Түүний хувьд замналдаа Про Верчилли, Лацио, Торино, Ювентус, Новара зэрэг багуудад тоглож байсан бөгөөд 1938 оны Дэлхийн аваргын финалын тоглолтонд Италийн шигшээн төлөө Унгарын шигшээн эсрэг дубль хийж багаа хожилд хөтлөн улмаар Дэлхийн аварга болж байсан тухайн цаг үеийнхээ шилдэг довтлогч байв. Сонирхуулахад Сери А-н мэргэн буучдын жагсаалтын эхний 50 байранд одоо идэвхтэй тоглож байгаа 2-хон тоглогч байдаг нь Ч.Иммобиле /191 гоолтойгоор 8-р байр/, З.Ибрахимович /156 гоолтойгоор 22-р байр/ нар юм. Ибра одоо 2 гоол хийхэд дээрээ байгаа Л.Тони болон Ф.Инзаги нарыг гүйцэх боломжтой байна.