17/08/2026
ICF - 2027 оноос эхлэн зөвхөн ийм гурван тэмдэгтэй хүмүүсээр ментор хийлгэдэг болох гэж байгаа.
Коуч нарыг менторлох хүн АСС, PCC, MCC гэсэн гурван түвшинд эрхээ авч баталгаажсан байх ёстой болж байгаа.
Өмнө би АСС авах гэж байгаа коуч нарыг менторлож байлаа л даа. Тэр үед өөрөө түвшиндээ хүрээд, эрхээ хоёр сунгачихсан бол бусад коучээ менторлох эрхтэй байсан цаг санагдаж байна. Би ч тэр үед 6 жил болчихсон, 600 гаруй цаг ч хийчихсэн учир ментор коуч болоод нэг сургалт зарласан юм. Тэгэхэд ийм тэмдэг байгаагүй л дээ.
Хоёр ч удаа хийсэн тэр сургалтанд оролцсон коуч нарын нэг нь та 10 сая төгрөгний сургалтаар мэдээгүй байсан юмыг 350 К аар ойлгуулсан шүү гэж билээ.
Би тэр үед их л урам орж ер нь ментор коуч хийгээд коуч нартаа арга чаргаа хуваалцаж байя гэсэн сэдэл төрсөн юм даг. Үндсэн мэргэжил маань хүүхдийн арга зүйч, өөрөө угаасаа юм хумны арга чарга олохдоо сайн л даа Айлын дунд хүүхэд учраас.🤣🤣
За тэгээд гадаад хэл дээр сурсан мэдлэг Монгол хүний тархи руу ороод, зүрх сэтгэлийг татаад, бие махбодоор аяндаа гулсаж гардаг болтол бас л их чармайлт, зүтгэл шаарддаг юм билээ. Өөрөөр хэлбэл өөрийн чадамж болтол цаг хугацаа авдаг аа. Чадамж гэдэг чинь мэдлэг, ур чадвар, хандлага 3 нийлж байж бүрэлдэх.
Соёлын ялгаа, ялангуяа хэл ярианы ялгаа тун ч их. Хэл, сэтгэхүй хоёр чинь нэг юмны хоёр үзүүр. Монгол хэлээр ярьж, сэтгэж байгаа хүнийг англи бүтэцтэй асуултаар ухааруулна гэж байхгүйг бас ойлгосон.
Энэ мэт олон зүйлийг ойлгож, мэдэж, ухаарч, сэхээрч унаж тусаж явсаар PCC тэмдэг авсаан. Их үнээр олдсон тэмдэг ээ.
За тэгээд АСС, PCC коуч нарт ментор хийе дээ болов.
Тэгсэн холбоо маань гурван түвшний менторын шинэ тэмдэг гаргаж ирээд энэ гуравтай хүн л түвшин түвшиндээ менторлоно шүү гэсээн. Чанаржиж байна л гэсэн үг.
Би ч за одоо энэ
тэмдэгнүүдийн араас хөөцөлдөх үү эсвэл тэмдэг ээ авахаа азнаад тэмдэггүй ментор хийчих үү гэж.
Тэмдэггүй бол ч Монголоор жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр болно.
Тэмдэгээ аваад явбал тэмдэгтэй хүн л болно гэсхийж байгаад энэ сургалтаа зарласаан. Иймэрхүү түүхтэй л сургалт.
Тэгэхээр энэ практик сургалт маань АСС, PCC түвшний коуч нарт зориулсан гэж ойлгож болно.
Коучинг хийж байгаа бол дор хаяж суурь чадамжуудаа өөртөө сайн суулгаж авах хэрэгтэй шүү манайхаан.
Бүртгэлээ 8 сарын 18 нд хаана.
Асууж тодруулах зүйл гарвал чат бичээрэй.
Good Day!
COP17 руу явбал ийм чиглүүлэг бас байгаа юм байна лээ шүү.