Их мастер Сумъяагийн Билгүүн

Их мастер Сумъяагийн Билгүүн Шатрын спорттой холбоотой мэдээлэл, видео хичээлүүдийг хүргэнэ.

19/08/2026

♟️ ВИДЕО ЗӨВЛӨГӨӨ #10| ТЭРЭГНИЙ ТӨГСГӨЛИЙН ФИЛИДОРЫН БАЙРЛАЛ

Шатрын төгсгөлд ганц нүүдлийн зөрүү хүртэл хожил, тэнцээний зааг болдог. Тэр дундаа тэрэгний төгсгөлийн Филидорын байрлал бол заавал мэдэж байх ёстой суурь техникүүдийн нэг юм. ♜

Энэ удаагийн видео зөвлөгөөгөөр:
♟️ Филидорын байрлал гэж юу вэ?
♟️ Хамгаалагч тал хэрхэн тэнцээг барих вэ? гэсэн чухал санаануудыг энгийнээр тайлбарлалаа.

🎯 200 дагагч тутамд нэг видео зөвлөгөө!

Та дараагийн видеогоор ямар сэдэв үзмээр байна? ♟️

#Шатар #ШатрынЗөвлөгөө #ШатрынСургалт

Фидель Кастрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Монгол–Кубын нөхөрсөг онлайн халз тоглолт зохион байгуулагданаФиде...
15/08/2026

Фидель Кастрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Монгол–Кубын нөхөрсөг онлайн халз тоглолт зохион байгуулагдана

Фидель Кастрогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Монгол–Кубын шатрын нөхөрсөг онлайн халз тоглолт өнөөдөр буюу 2026 оны 8-р сарын 15-ны өдөр ABChess шатрын академи дээр 20:30 цагт амжилттай эхэллээ. Энэхүү нөхөрсөг тоглолт нь Монгол Улсын Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Куба Улсын Хавана хотыг холбон, хоёр орны шатарчдын нөхөрлөл, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

Нөхөрсөг тоглолтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Emilio Pevida Pupo хүрэлцэн ирж, оролцож буй тамирчдад амжилт хүсэв. Тэрээр мөн Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро шатрын спортыг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийн талаар онцлон хуваалцлаа. Фидель Кастро шатрын спортыг оюуны хөгжил, боловсрол, залуучуудын хүмүүжилд чухал ач холбогдолтой хэмээн үзэж, Кубад шатрын спортыг өргөн хүрээнд хөгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн билээ.

🇲🇳 Монгол Улс – 🇨🇺 Куба Улс
Тус нөхөрсөг халз тоглолтод хоёр улсын тус бүр 10 тоглогч оролцож байна. Багийн бүрэлдэхүүнд 5 эрэгтэй, 3 эмэгтэй, 16 хүртэлх насны 1 хөвгүүн, 1 охин багтсан бөгөөд оролцогчид рапид цагийн хяналттай нийт 2 өрөг тоглоно.

Монголын багийн бүрэлдэхүүнд: (өргүүдийг арын холбоосоор үзнэ үү)

* GM Bilguun Sumiya (https://lichess.org/@/e2e4c7c5/tv)
* IM Amartuvshin Ganzorig (https://lichess.org/@/amartuvshin_10v/tv)
* IM Itgelt Khuyagtsogt (https://lichess.org/@/godmansteel/tv)
* IM Chinguun Sumiya (https://lichess.org/@/Chinguuns/tv)
* FM Sodbilegt Naranbold (https://lichess.org/@/Eternall80/tv)
* WIM Mungunzul Bat-Erdene (https://lichess.org/@/Mungunzul_Bat-Erdene)
* WCM Bayasgalan Khishigbaatar (https://lichess.org/@/joyKH_2007/tv)
* IM Munguntuul Batkhuyag (https://lichess.org/@/Munguntuul_Batkhuyag/tv)
* FM Tengundalai Ganbat (https://lichess.org/@/Gahaigogo)
* WCM Oyuungerel Sharavdorj (https://lichess.org/@/Oyungerel_Sh123/tv)

Кубын багийн бүрэлдэхүүнд:

* GM Elier Miranda Mesa
* IM Michel Alejandro Diaz Perez
* IM Daniel Hidalgo Diaz
* FM Adrian Jesus Almaguel Mendez
* FM Raymond Azahares Serrano
* WGM Yeribse Miranda Llanes
* WIM Ineying Hernandez Gil
* WIM Jinela de la Caridad Rodriguez
* CM Erick Angelo Ravelo Lobaina
* Amelia Laurencio Perez

Энэхүү нөхөрсөг тоглолт нь хоёр орны шатрын холбоо, тамирчид, дасгалжуулагчдын харилцааг өргөжүүлэхээс гадна шатар бол улс орнуудыг холбож, нөхөрлөлийг бэхжүүлэх оюуны спорт гэдгийг харуулсан онцгой арга хэмжээ болж байна. Монгол–Кубын шатрын нөхөрлөл улам бэхжих болтугай! 🇲🇳🤝🇨🇺♟️

49 дэх удаагийн шатрын бодлого бодолтын ДАШТ-нд оролцлоо2026 оны 08 сарын 10-12-ны өдрүүдэд ХБНГУлсын Магдебург хотноо б...
14/08/2026

49 дэх удаагийн шатрын бодлого бодолтын ДАШТ-нд оролцлоо

2026 оны 08 сарын 10-12-ны өдрүүдэд ХБНГУлсын Магдебург хотноо болсон энэ удаагийн тэмцээнд санасныг бодоход тааруу оролцсон ч 2025-2026 оны циклийн шилдэг 2 тэмцээний оноогоор нийт бодогчдын 9-р байрт шалгарч энэ оны эцэст АНЭУлсын Фуйжарах хотод болох анхны Гран-При тэмцээнд шалгарлаа.

Энэ жилийн хувьд 2026 оны 08 сарын 01-09-ний өдрүүдэд "Sparkassen Chess Trophy 2026" нээлттэй шатрын тэмцээнээс амралтгүй шууд очсон нь бодолтын төрөлрүүгээ гүнзгий ороход бараг зэрэг нөлөөлсөн болов уу гэж харлаа.

Оны эцсийн Гран-При тэмцээн болон дараа жилийн тэмцээнүүддээ амжилттай оролцохыг зорьноо. Дэмжиж тусалдаг та бүгдэдээ
баярлалаа.

08/08/2026

Түргэвчилсэн тоглолтын багийн ДАШТэмцээний 2-р өрөгт манай "Mongolia-Aldar" баг Энэтхэг улсын Chessgurukul багийн эсрэг оноолт тааран тоглосон.
Энэхүү тоглолтын 1-р ширээнд миний бие Дэлхийн топ их мастер саяхан болж өнгөрсөн "Norway Chess 2026", "Grand Chess Tour - Saint Louis Rapid & Blitz 2026" тэмцээнүүдийн аварга Praggnanandhaa Rameshbabu-ийн эсрэг стратегийн шидээ хийн хожсон гоёмсог өргийг Chessbase India онцлон Англи хэлээр тайлбарлан оруулжээ. Та бүхэн үзэж сонирхоорой.

*Энэхүү өргөөс хойш Прагг зогсоогдошгүй байж ширээндээ 1-р байрт шалгарсныг хэлэх нь зүйтэй болов уу.

Уул нь тэмцээн уралдаанаа дуусгаад энэ талаар бичье гэж бодож байсан сэдэв халуун байгаа дээр нь бичих нь зөв гэж шийдлэ...
02/08/2026

Уул нь тэмцээн уралдаанаа дуусгаад энэ талаар бичье гэж бодож байсан сэдэв халуун байгаа дээр нь бичих нь зөв гэж шийдлээ.

Сүүлийн үед манай шатрын хүрээнд яригдаж байгаа нэлээн том асуудал нь мэргэжлийн тамирчдын амжилт тааруу том тэмцээний бэлтгэлжилтийн тухай юм. Гэхдээ энэ нь шууд дан ганц тамирчдын буруу та нар сайн хичээхгүй байна гээд чичлээд өнгөрөх асуудал биш юм шүү. Доор оруулсан 2 зургийг бага зэрэг тайлбарлавал юмс ойлгомжтой болох байхаа.

1. Монголын үндэсний шигшээ багийн тамирчны сарын цалин гар дээр 970,000 төгрөг буудаг. Энэ мөнгөөр ар гэрээ биш юмаа гэхэд хүн ер нь өөрийгөө ч дангаар нь аваад явахад хангалтгүй дүн. Тийм ч учраас дан ганц шатар гэлтгүй бусад спортод хүртэл тэр нь мэдрэгдээд үндэсний бөхрүү тамирчид илүү анхаараад эхэлжээ. Үндэсний шатар гээд илүү орлоготой салбар байсан бол аль хэзээний шилжчихсэн байхгүй юу...

2. Яг одоо шатрын спортод хүчээ авч буй улсуудын нэг нь Казакстан улс. Улс орны эдийн засаг сайжраад ирэхээр дагаад бусад салбартаа тэр дундаа спортод мөнгө хаяж эхэлдэг гэдгийн том жишээ. Тэгвэл Казакстаны шатрын холбоо эмэгтэй номер 1 тамирчин Бибисарадаа энэ жил одоог хүртэл 241,000$ зарцуулаад байгаа гэнэ. (Манай шатрын үндэсний шигшээ багийн 12 хүний нийт 2026 оны төсөв 105,000$. Цалин тэмцээний зардал энэ тэр гээд бүх юм ороод шүү)

Манай улсын тамирчдын хувьд ирээдүйд амжилт гаргах чадамж бол бий. Гэхдээ санхүүгийн баталгаат байдал гэдэг нь өөрөө тамирчин хүний хамгийн том хөшүүрэг бөгөөд ирээдүй нь бүрхэг, ойлгомжгүй байх үед хүнээс, хүүхдээс, эцэг эхээс 100% хүч чадал хөдөлмөр гарах нь цөөхөн байх биз.

Санхүү мөнгөнөөс хамаараад өмнөх үед гаргаж байсан шийдэл нь бүгдээрээ л кареерийнхаа эрт үед дасгалжуулагч болдог байлаа. Одоо нэгдсэн бодлого, санхүүгээр шинэ гарч байгаа тамирчиддаа анхаарахгүй бол удахгүй дахиад олон дасгалжуулагч л нэмэгдэх нь байна шүү.

♛ Пүрэв гарагийн зөвлөгөө | Бэрс (Queen)Бэрс бол хамгийн хүчирхэг дүрс. Гэхдээ хүчтэй байна гэдэг нь заавал эрт гарна гэ...
16/07/2026

♛ Пүрэв гарагийн зөвлөгөө | Бэрс (Queen)

Бэрс бол хамгийн хүчирхэг дүрс. Гэхдээ хүчтэй байна гэдэг нь заавал эрт гарна гэсэн үг биш. Хамгийн үр дүнтэй бэрс бол зөв цагтаа довтолж, хамгаалалтгүй дүрс болон ноёны сул талын ашиглаж чаддаг бэрс байдаг.

Та бэрсээ ямар үед идэвхтэй ашигладаг вэ? 💬

#Шатар #ПүрэвГарагийнЗөвлөгөө #ШатрынЗөвлөгөө #ШатрынСургалт

2026 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдсан Монгол Улсын шатрын Үндэсний шигшээ баг анхны олон улсын тэмцээнүүддээ оро...
16/07/2026

2026 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдсан Монгол Улсын шатрын Үндэсний шигшээ баг анхны олон улсын тэмцээнүүддээ оролцохоор эх орноосоо мордож байна.

Энэ удаад манай тамирчдыг Франц Улсад зохион байгуулагдах Dole Open, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулагдах Dortmund Open зэрэг олон улсын өндөр зэрэглэлийн FIDE Circuit тэмцээнүүд хүлээж байна.

Эдгээр тэмцээнүүд нь зөвхөн чансаа, цол ахиулах боломж төдийгүй, олон улсын шилдэг шатарчидтай хүч сорин, томоохон тэмцээний өмнөх үнэт туршлага хуримтлуулах чухал бэлтгэл юм.

2026 оны улирлын оргил тэмцээн болох 46 дахь удаагийн Дэлхийн шатрын олимпиад энэ есдүгээр сард Узбекистан улсын Самарканд хотноо зохион байгуулагдах бөгөөд Үндэсний шигшээ багийн хувьд энэ жилийн бэлтгэл бүхэлдээ олимпын мөчлөгт чиглэж байна.

Тэмцээнд мордохын өмнө Монголын Шатрын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан, Удирдах зөвлөлийн гишүүн М.Гүнбаяр нар шигшээ багийг үдэн гаргаж, Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын мэндчилгээ, захиасыг уламжиллаа. Мөн Монголын Шатрын Холбооны далбааг баг, тамирчдад ёслол төгөлдөр гардуулан өгч, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилт бүтээлээр дүүрэн өрсөлдөхийг хүсэн ерөөв.

Монголын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, эх орныхоо төлөө оюун ухаанаа сорих шигшээ багийн нийт тамирчид, дасгалжуулагч нартаа амжилтын дээдийг хүсье.

Монголын шатрын шигшээ багийн шинэ аялал эхэллээ.

Биднийг үргэлж дэмждэг Монголын Шатрын Холбоо, Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Монголын Үндэсний Олимпын Хорооны хамт олон, баг бүрэлдэхүүндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье! 💐

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ 🇲🇳

14/07/2026

Амалсан ёсоор 200 дагагч шинээр нэмэгдсэн учир эхний видео зөвлөгөөг хүргүүлж байна. Энэ удаагийн зөвлөгөөг аав, ээжүүддээ зориуллаа.

Компьютерийн анализ бол суралцах хэрэгсэл болохоос хүүхдийг шүүмжлэх хэрэгсэл биш.

“Яагаад ийм алдаа хийчихэв?” гэж зэмлэхийн оронд “Эндээс юу сурч болох вэ?” гэж хамтдаа ярилцаарай. Ингэвэл хүүхэд шатартаа ч, сэтгэлзүйдээ ч илүү хурдан өсдөг.

Цаашид 200 дагагч нэмэгдэх бүрд ийм богино зөвлөгөө, хэрэгтэй шатрын хичээлүүдээ тогтмол хуваалцах болно. . ♟️

#Шатар #ШатрынЗөвлөгөө #ШатрынСургалт #ХүүхдийнХөгжил #ШатарСуралцъя

The Mongolz багийн CS2 төрлийн шинэхэн гишүүн шатарчин Ирээдүй дүүдээ амжилт хүсье! Дүүтэйгээ цуг Баяраа захиралтай Chin...
13/07/2026

The Mongolz багийн CS2 төрлийн шинэхэн гишүүн шатарчин Ирээдүй дүүдээ амжилт хүсье!

Дүүтэйгээ цуг Баяраа захиралтай Chinggis шатрын клубын тамирчнаар бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан билээ. Ингээд 3 шатарчинтай баг бүрдлээ. Цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье!

#Шатар #МонголШатар

Шатар, бөх хоёр анх харахад тэс өөр спорт шиг санагддаг. Гэхдээ сайн ажиглавал ижил чанарууд маш их байдаг.Харин таны бо...
12/07/2026

Шатар, бөх хоёр анх харахад тэс өөр спорт шиг санагддаг. Гэхдээ сайн ажиглавал ижил чанарууд маш их байдаг.

Харин таны бодлоор шатрын ямар тамирчин бөхийн хэнтэй хамгийн төстэй вэ? 🤔

Миний бодлоор Дархан аварга Батсуурь, Их мастер Хатанбаатар ахтай төстэй санагддаг даа.

Сонирхолтой саналуудыг коммент дээр үлдээгээрэй. Хамгийн олон санал авсан хослолуудыг хамт ярилцъя.

#Шатар #МонголБөх #ШатрынСургалт #СпортоосСуралцъя

Address

Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97688697697

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Их мастер Сумъяагийн Билгүүн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Их мастер Сумъяагийн Билгүүн:

Shortcuts

Share

Category