29/08/2026
🏀 ISG x MUSTANGS CLUB — IMPORT SHOWCASE 2026 🇲🇳🇺🇸
ISG болон Mustangs Club хамтран зохион байгуулсан Import Showcase 2026 арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. 🔥
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад талбай дээрх тоглолт, бэлтгэлээс гадна арын албанд хариуцлагатайгаар ажилласан Mustangs Club-ийн нийт хүүхдүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа. 👏
Тамирчдыг угтан авах, бүртгэл хийх, зохион байгуулалтын ажилд туслах, тоглолт болон бэлтгэлийн үеэр дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг хариуцлагатайгаар хийж, арга хэмжээний ард чухал үүрэг гүйцэтгэлээ.
Та бүхний хариуцлага, идэвх санаачилга, багаар ажиллах чадвар энэхүү Showcase-ийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр боллоо. ❤️
Энэ бол зөвхөн сагсан бөмбөг тоглож сурахаас гадна хариуцлага хүлээж, багаар ажиллаж, томоохон арга хэмжээний нэг хэсэг болж туршлага хуримтлуулсан үнэ цэнтэй боломж байлаа.
Бидний дараагийн алхам, дараагийн боломж бүр илүү том байх болно. 🚀
Баярлалаа, MUSTANGS! 🐎🔥
🔥 MUSTANGS — ЗОГСОЛТГҮЙ ӨСӨЛТ! 🐎
Mongolian-MUSTANGS
Immaculate Sports