Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар

Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар, Stadium, arena & sports venue, 4-дүгээр баг, Эрдэнэбулган сум, Архангай аймаг, Монгол улс, Tsetserleg.

“СПОРТЫН БҮХ ТӨРӨЛД” БЭЛТГЭХ СУУРЬ СУРГАЛТ АРХАНГАЙ АЙМАГТОлимпын наадамд бэлтгэх хүүхэд, залуучуудын Үндэсний төвийн ха...
02/09/2026

“СПОРТЫН БҮХ ТӨРӨЛД” БЭЛТГЭХ СУУРЬ СУРГАЛТ АРХАНГАЙ АЙМАГТ
Олимпын наадамд бэлтгэх хүүхэд, залуучуудын Үндэсний төвийн харьяа #Архангай аймаг дахь салбар анх удаа олон улсын жишигт нийцсэн, хүүхдийн бие бялдрын ерөнхий хөгжлийн 12 чадавхыг хөгжүүлэх анхан шатны “СУУРЬ” сургалтыг зохион байгуулахад бэлэн боллоо.
Энэхүү сургалт нь хүүхэд багачуудын бие бялдрын ерөнхий хөгжлийг дэмжиж, спортын олон төрөлд шаардлагатай суурь чадвар, дадлыг бага наснаас нь зөв төлөвшүүлэхийн зэрэгцээ цаашид эх орныхоо нэрийг олон улс, тив, дэлхий болон Олимпын наадамд цуурайтуулах авьяаслаг тамирчдыг бэлтгэн хөгжүүлэх зорилготой.
👶 СУРГАЛТАД ХАМРАГДАХ НАСНЫ АНГИЛАЛ:
🔹 СӨБ: 4–5 настай хүүхдүүд
🔹 ЕБС: 1–3 дугаар ангийн сурагчид
👨‍🏫 СУРГАЛТЫГ УДИРДАН ЯВУУЛАХ БАГШ:
Олон улсын хэмжээний мастер (ОУХМ), олон улсын дасгалжуулагч, олон улсын шүүгч Ч.Энхтүвшин сургалтыг удирдан явуулна.
📅 БҮРТГЭЛ:
2026 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд явагдана.
📞 Холбоо барих утас:
99769903, 98229666

УРИАЛГА: ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ — ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ✨ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг “ХАМГИЙН САЙН ...
21/08/2026

УРИАЛГА: ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ — ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
✨ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг “ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ — ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” уриан дор зарлаад байна.
Энэхүү ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг хүргэх, баялаг бүтээгч иргэдийнхээ үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах зорилго тавин ажиллаж байна.
Иймд нийт иргэд, албан байгууллагуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хийж бүтээсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авч, тэдний бие даан амьдрах боломжийг бодитоор дэмжин хамтран ажиллахыг уриалж байна.
🤝Хамтын хүчээр хүртээмжтэй, тэгш нийгмийг хамтдаа бүтээцгээе!

🏀  Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар болон ХААН Банкны салбар хамтран залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнг...
21/08/2026

🏀 Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар болон ХААН Банкны салбар хамтран залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, багийн спортыг дэмжих зорилгоор "ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн"-ийг 8 сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Өнөө жил ХААН Банкны 35 жилийн ойн хүрээнд тус тэмцээний цар хүрээг өргөжүүлэн, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны 18 хүртэлх насны УАШТ-д оролцох эрх олгох сорилго тэмцээн болгон зохион байгууллаа. Энэ удаагийн сорилго тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 6 багийн нийт 60 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдэг аваргуудаа тодруулав. Тус тэмцээнээс шалгарсан багууд Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрх авах бөгөөд цаашлаад УАШТ-д оролцох замаа нээж байгаа юм.

АРХАНГАЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАРТ ШИНЭ ДУНД ОВРЫН АВТОБУС ГАРДУУЛЛАА“Монголын үндэсний спортын зуны VIII наа...
31/07/2026

АРХАНГАЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАРТ ШИНЭ ДУНД ОВРЫН АВТОБУС ГАРДУУЛЛАА

“Монголын үндэсний спортын зуны VIII наадам”-ын нээлтийн үеэр орон нутгийн Биеийн тамир, спортын байгууллагуудын автопаркийг шинэчлэх ажлын хүрээнд Архангай аймгийн Биеийн тамир, спортын газарт шинэ дунд оврын автобус гардуулан өглөө.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Япон Улсын “Nissan” компанийн үйлдвэрлэсэн, 16 хүний суудалтай Nissan Caravan NV350 загварын автобусны түлхүүрийг Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагад гардуулсан юм.

Шинэ автобус олгосноор Архангай аймгийн тамирчид бэлтгэл сургуулилалт, улс болон олон улсын тэмцээн, уралдаанд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэхээс гадна хүүхэд хамгаалал, тээврийн аюулгүй байдлын шаардлагыг хангах, орон нутгийн спортын хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм.

Энэхүү хөрөнгө оруулалт нь Архангай аймгийн спортын салбарын үйл ажиллагааг бэхжүүлж, тамирчдын амжилтыг ахиулах, иргэдийн спортын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам боллоо.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО🏆🔰Монгол түмний өв соёл, ёс заншил, түүхэн уламжлалыг х...
31/07/2026

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО🏆
🔰Монгол түмний өв соёл, ёс заншил, түүхэн уламжлалыг хадгалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой Монголын Үндэсний спортын зуны VIII наадам-ын нээлтийн ёслол өнөөдөр Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолбор-т ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Дөрвөн жил тутам уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү наадмын шигшээ тэмцээнд Архангай аймгийн баг тамирчид үндэсний спортын 10 төрөлд нийт 40 тамирчин оролцож байгаа бөгөөд дасгалжуулагч, шүүгч, албаны төлөөлөгчдийн хамтаар өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
🔰Нээлтийн ёслолын үеэр Архангай аймгийн тугийг Монгол Улсын мэргэн, Спортын мастер Д.Оюунханд хүндэтгэлтэйгээр заллаа.
🔰Мөн нээлтийн ажиллагааны үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан орон нутгийн спортын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих хүрээнд Nissan компанийн үйлдвэрлэсэн 16 хүний суудалтай дунд оврын автобусыг Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагуудад хүлээлгэн өгч, автобусны түлхүүрийг гардууллаа.
🔰Монголын Үндэсний спортын зуны VIII наадам нь үндэсний спортын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үндэсний спортын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, шилдгүүдийг тодруулах зорилгоор зохион байгуулагдаж байна.

🏆 Монголын даамын холбоо, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар болон Архангай аймгийн Даамын холбоо хамтран зохи...
25/07/2026

🏆 Монголын даамын холбоо, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар болон Архангай аймгийн Даамын холбоо хамтран зохион байгуулсан 100 буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 07 дугаар сарын 19-24-ний өдрүүдэд Архангай аймгийн "ARA ARENA" спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.
Улсын хэмжээний хагас шигшээ болон бүсийн тэмцээнүүдийн шалгаруулалтыг давж гарсан шилдэг 28 тамирчин оюун ухаан, уран нүүдэлээ уралдуулан өрсөлдсөний эцэст дараах тамирчид аварга цолыг хүртлээ.
🔵 ЭРЭГТЭЙ АНГИЛАЛ
🥇 1-р байр — Ц.Сүхбат /Олон улсын их мастер/
🥈 2-р байр — Т.Энхсүлд /Спортын мастер/
🥉 3-р байр — Р.Манлай /Олон улсын их мастер/

🔴 ЭМЭГТЭЙ АНГИЛАЛ
🥇 1-р байр — З.Отгонсүрэн /Дэлхийн даамын холбооны мастер/
🥈 2-р байр — Э.Даариймаа /Дэлхийн даамын холбооны мастер/
🥉 3-р байр — Ч.Гоомарал /Дэлхийн даамын холбооны дэд мастер/

Ялагч тамирчдад халуун баяр хүргэж, эрүүл энхийг ерөөе!
✨Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн бүх байгууллага, дасгалжуулагч, ивээн тэтгэгчид болон шүүгч нарт талархал илэрхийлье.

#Даам #100Буудалт #УлсынАварга #АрхангайАймаг #МонголынДаамынХолбоо

24/07/2026

✨ Монголын хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, мөн “Лос-Анжелес 2028” олимпын наадмын эрх олгох тэмцээнүүдийн суурь бэлтгэлээ Архангай аймагт амжилттай базааж байна.

✨ 2026 оны 7 дугаар сарын 15–19-ний өдрүүдэд  #Архангай аймгийн “ARA COMPLEX” цогцолборт 90,000 ам.долларын шагналын сан...
20/07/2026

✨ 2026 оны 7 дугаар сарын 15–19-ний өдрүүдэд #Архангай аймгийн “ARA COMPLEX” цогцолборт 90,000 ам.долларын шагналын сантай “ARA POWER CUP 2026” олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн 5 тивийн 10 орны 100 орчим шилдэг тамирчин спортын 3 төрлөөр, нийт 13 жингийн ангилалд хурд хүч, тэсвэр хатуужил, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнийг “ARA FEST 2026” хамт олон, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ширым бөхийн холбоо, “Бөхбилэгт” дэвжээ, Монголын Мас-рестлингийн холбоо болон Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулсан юм.
Mөн “ARA POWER CUP 2026” тэмцээнийг дээд хэмжээнд зохион байгуулахад сэтгэл зүтгэл гарган ажилласан нийт зохион байгуулагчид, ивээн тэтгэгч байгууллагууд, шүүгчдийн бүрэлдэхүүн, тамирчид болон нийт хөгжөөн дэмжигчиддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

✨ 100 буудалт даамын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 7 дугаар сарын 19–25-ны өдрүүдэд   #Арх...
20/07/2026

✨ 100 буудалт даамын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 7 дугаар сарын 19–25-ны өдрүүдэд #Архангай аймгийн "АРА АРЕНА" спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж байна. Хагас шигшээ болон бүсийн тэмцээнүүдээс шалгарсан шилдэг эрэгтэй 14, эмэгтэй 14 (нийт 28) тамирчин 7 хоногийн турш 13 өрөг тоглож, 2026 оны Улсын аварга шилдгүүдээ тодруулна.
Тэмцээнийг Монголын даамын холбоо, Архангай аймгийн даамын холбоо болон Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж байна.

✨ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны...
08/07/2026

✨ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгал ялсны 36 жил, #Архангай аймаг байгуулагдсаны 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа баяр наадмын төв талбайд ёслол төгөлдөр эхэллээ.
Дэлхийд ганцхан монгол наадамдаа дэнж хотойтол сайхан наадаарай! Уясан морьд нь хурдан, унасан хүүхдүүд нь цовоо, барилдсан бөхчүүд нь хүчтэй, харвасан сум нь мэргэн байх болтугай!

Address

4-дүгээр баг, Эрдэнэбулган сум, Архангай аймаг, Монгол улс
Tsetserleg

Alerts

Be the first to know and let us send you an email when Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share