Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ Спорт цогцолбор

  • Home
  • Mongolia
  • Orkhon
  • Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ Спорт цогцолбор

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ Спорт цогцолбор Утас 757-73439

Бадминтон, ширээний теннисийн 2026-2027 оны хичээлийн жилийн бүртгэл эхэллээ.
25/08/2026

Бадминтон, ширээний теннисийн 2026-2027 оны хичээлийн жилийн бүртгэл эхэллээ.

🌿 " Зуны амралтаа дуусгаад шууд хичээлдээ биш — эхлээд бие, сэтгэлээ бэлдэе.”🌿 ХҮҮХДҮҮДЭЭ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД ЗӨӨЛӨН БЭЛ...
17/08/2026

🌿 " Зуны амралтаа дуусгаад шууд хичээлдээ биш — эхлээд бие, сэтгэлээ бэлдэе.”

🌿 ХҮҮХДҮҮДЭЭ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД ЗӨӨЛӨН БЭЛДЬЕ! 🧘‍♀️🧘‍♂️
☀️ Зуны турш тоглож, аялж, амарч өнгөрүүлсэн хүүхдүүд маань удахгүй хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна.
Хичээл эхлэхээс өмнө хүүхдийнхээ бие, сэтгэл, анхаарлыг шинэ хэмнэлд нь зөөлөн дасгахыг хүсэж байна уу?
🌱 #ХҮҮХДИЙНИОГ – ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ
Иогоор дамжуулан:
✨ Биеийн зөв байрлалд суралцана
✨ Анхаарал төвлөрлөө дэмжинэ
✨ Биеийн уян хатан, хөдөлгөөний эвсэл сайжирна
✨ Амьсгалаа зөв удирдаж сурна
✨ Тайвширч, өөрийгөө мэдрэх дадалтай болно
✨ Өдөр тутмын зөв хэмнэлдээ эргэн ороход дэмжлэг болно
🧘‍♀️ Хичээл бүрийг хүүхдийн нас, онцлогт тохируулан хөдөлгөөн + амьсгал + бясалгал тайвшралын хослолоор явуулна.
🌈 “Хичээлдээ бэлдэх” гэдэг зөвхөн цүнх, дэвтэрээ бэлдэх биш.
Хүүхдийнхээ #БИЕ, #СЭТГЭЛ, #АНХААРЛЫГ ч бас бэлдэцгээе.
📅 Зуны сүүлчийн өдрүүдэд хүүхдийн иогийн элсэлт явагдаж байна. 8/18-29ний өдрүүдэд өдөр 14.00 цагаас орно.
🌈 Төлбөр : 100000 төг 12 оролт
📩 Сургалт: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Спорт цогцолбор дээр явагдана. Хүүхдийн тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй.
🧘 Хамрах хүрээ : 6-12 насны хүүхдийн дунд явагдана
❤️ Хүүхэд бүр тайван, эрч хүчтэй, итгэлтэйгээр шинэ жилээ эхлээсэй!

Спорт цогцолборын арга зүйч нар шөнийн ээлжид ажил гүйцэтгэдэг АТЦ-ийн ТТХ-ийн жолооч, Ил уурхайн УАХ-ийн экскаваторын м...
11/08/2026

Спорт цогцолборын арга зүйч нар шөнийн ээлжид ажил гүйцэтгэдэг АТЦ-ийн ТТХ-ийн жолооч, Ил уурхайн УАХ-ийн экскаваторын машинч нарт ажлын байрны дасгалыг идэвхжүүлэх, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, ажлын байрны осол гэмтэл, эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуваарь, төлөвлөгөө гарган тогтмол зааварчилгаа, зөвлөмж өгөн ажиллаж байна.

Монголын Хөнгөн Атлетикийн Мастеруудын Холбооны 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 08-р сарын 01, 02-ны ...
04/08/2026

Монголын Хөнгөн Атлетикийн Мастеруудын Холбооны 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 08-р сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулагдаж Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид дараах зай төрлүүдэд тус тус амжилтыг үзүүлж:

“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн ажилтан
Б. БЯМБАЦОГТ:
1500м - Алтан медаль
400м - Алтан медаль
800м - Алтан медаль
100м *4 буухай - Алтан медаль
400м*4 буухай Алтан медаль

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн ажилтан
Н.ОЮУНБОЛД:
1500м - Алтан медаль хүртлээ.
3000м - Алтан медаль
5000м - Алтан медаль
100*4 буухай - Алтан медаль
400м*4 буухай Мөнгөн медаль

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад
А.Цогзолмаа:
60-64 насны ангилалд
5000м - Алтан медаль
3000м - Мөнгөн медаль

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад
П.БАТБОЛД:
55-59 насны ангилалд
3000м - Мөнгөн медаль
1500м - Мөнгөн медаль
400м - Мөнгөн медаль
400*4 буухай - Хүрэл медаль
100*4 буухай - Хүрэл медаль
тус тус хүртсэн байна.

04/06/2026
04/06/2026
02/06/2026
Эрхэм үйлчлүүлэгчдийн анхааралд өнөөдөр 11.00 цагаас маргааш буюу 31-ний 14.00 цагт хүртэл халуун ус тасрах тул секц дуг...
30/05/2026

Эрхэм үйлчлүүлэгчдийн анхааралд өнөөдөр 11.00 цагаас маргааш буюу 31-ний 14.00 цагт хүртэл халуун ус тасрах тул секц дугуйлан түр орохгүй болно

🚨ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УС ТҮР ХЯЗГААРЛАГДАНА 🚨

🔧 Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцаас мэдээлж байна.

Холбооны гэрлэн дохионы уулзварын ТК-1 худагт байрлах ф400 мм-ийн хаалтанд гэмтэл гарсан тул засварын ажил хийгдэхтэй холбоотойгоор:

🕘 2026.05.30-ны өдрийн 09:00 цагаас
🕑 2026.05.31-ний өдрийн 14:00 цаг хүртэл

дараах хэрэглэгчдийг хэрэгцээний халуун усаар түр хангахгүй болохыг мэдэгдэж байна.

📍 УДХ Төвийн хэрэглэгчид
• 1-р хороолол: 1, 2, 3, 4, 5, 6
• 2-р хороолол: 1, 2, 3, 4, 6, 7
• 3-р хороолол: 1, 2, 3, 4
• 4-р хороолол: 1, 2, 11, 16
• Уурхайчин: 1, 2
• Металл Таун

🏢 Гэрээт хэрэглэгчид
• БОЭТ
• Дээдэс орон сууц
• ШУТИС
• МСҮТ
• Сайхан төв
• Их Мандал
• Орхон Энх Бүтэмж
• Мэдээлэл Холбоо Сүлжээ ХК

🙏 Иргэд, хэрэглэгч та бүхэн түр хугацаанд хүлээцтэй хандаж, усны хэрэглээгээ зохицуулахыг хүсье.

📢 Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц
2026.05.30

30/05/2026

Address

Sport Complex
Orkhon
976

Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 09:00 - 15:00
Sunday 10:00 - 14:00

Telephone

+97675773439

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ Спорт цогцолбор posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ Спорт цогцолбор:

Shortcuts

Share

Category