27/02/2025
ШАТАР ТОГЛОСНООР БИД ЮУ СУРДАГ ВЭ?
I.Шатар танд хожиж,хожигдож сурахыг заадаг.
Хүн бүр хожихыг л хүсдэг. Гэсэн хэдий ч хожигдлоо хүлээн зөвшөөрч сурах нь илүү чухал. Заримдаа та бусдад сургамж өгч, заримдаа алдаанаасаа суралцана. Хамгийн чухал нь илүү сайн тоглогчтой тоглож, түүнийг дагаж улам сайжирсаар байх явдал юм.
II.Хүүхдийг хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг тооцоход сургадаг
Шатар тоглоход үйлдлээ буцаана гэж байхгүй. Хэрвээ нүүсэн л бол тэрнийхээ үр дагаварыг хүртэнэ. Тиймээс илүү сайн бодож үйлдэл хийх ёстой болно. Хэрвээ хийсэн нүүдэл чинь зөв бол чамд давуу талыг авчирна, хэрэв буруу бол давуу талаа алдана.
III.Анхаарал төвлөрөх чадварыг сайжруулна
Бобби Фишер “Шатар тоглох нь төгс төвлөрлийг шаарддаг.Шатарчин хүн 30 нүүдэл хийхдээ их мастер шиг нүүдэл хийж, дараа нь 31 -р нүүдэлд анхаарлаа сарниулж, тоглолтыг алдах энгийн алдаа гаргаж чадна. Энэхүү анхаарал төвлөрөлт нь сургуулийн даалгавар, өдөр тутмын даалгавар гэх мэт амьдралын олон зүйлд хэрэг болдог.” гэжээ.
IV.Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ
Шатрын аваргуудын хэлснээр шатрын тоглолтонд хүний зан чанар гарч ирдэг. Ичимхий, идэвхгүй хүн илүү тайван тоглож чаддаг, харин гадагшаа, нийтэч хүн зоригтой довтлогч байж магадгүй юм. Шатрын гайхамшигтай хэсэг нь хүн бүрийн хэв маяг, хувийн онцлогт тохирсон тактик байдаг. Та өөрийн хувийн арга барилаар хөлөг дээр хийж буй нүүдэл, төлөвлөгөө, тактикийн хувьд бүтээлч байдлаа харуулах боломжтой.
V.Өөртөө итгэх итгэлийг бий болгоно
Шатар бол таны сурах цаг, тэмцээнд оролцох цаг, алдаагаа шинжлэх, сул талаа олоход зориулах цаг юм. Энэ бүх ажлыг хийснээр өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Шатрынхаа өсөлт хөгжлийн оргил үе, хүнд хэцүү үеийг даван туулах нь уян хатан байдал, өөртөө итгэх итгэлийг бий болгоход тусална.
VI.Асуудал шийдэх чадварыг сайжруулна
Шатрын тоглолт бүрт та хамгийн сайн тоглоомоо тоглохын тулд шийдэх ёстой бэрхшээл, бэрхшээлтэй тулгардаг. Шатар тоглох нь урьдчилан бодож, сонголтынхоо давуу болон сул талыг тунгаахад тусална. Шатрын нэгэн адил бид амьдралынхаа эерэг үр дүнг бий болгохын тулд хамгийн сайн сонголтыг хийхийг хичээдэг.
VII.Шатар нь сэтгэл заслын нэг арга
Шатар тоглох нь өөрийгөө танин мэдэх чадварыг дээшлүүлэх нэг хэрэгсэл юм.Бүтээлч эмчилгээний стратеги гэж үздэг шатар нь стресс,бэрхшээлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ хянах боломжийг олгодог.
VIII.Оюуны чадварыг нэмэгдүүлнэ
Шатар тоглодог хүмүүсийн сэтгэн бодох чадвар 2 чиглэлээр хөгждөг./Ой тогтоолтоос гадна/
1.Нухацтай хандах:Энэ бол шинэ тарлийн асуудлуудыг авч үзэх,тэдгээрийг эрэмбэлж,судалж,шийдлийг олох чадвар юм.
2.Гүйлгээ ухаан:Энэ бол даалгавруудыг түргэн шуурхай ойлгож,сорилт бэрхшээлд үр дүнтэй хариулт өгөх чадвар юм.
IX.Шатар нь бусдын өнцгөөс асуудлыг харах чадварыг хөгжүүлдэг
Чадварлаг шатарчид өрсөлдөгчийнхөө дараагийн нүүдлийг харж,уншиж сурдаг.Ингэснээр ямар нүүдэл хийхээ дүгнэх чадварт суралцана.Эрдэмтэд энэхүү чадварыг "Оюуны онол" хэмэн нэрийддэг.Энэ бол бусдыг өрөвдөж,энэрэх нийгмийн эрүүл харилцааг үүсгэхэд зайлшгүй шаардлагатай чадвар юм.2019 онд хийгдсэн судалгаагаар энэхүү чадвар шатрын спортоор хичээллэж буй хүүхдүүдэд илүү байгааг тогтоожээ.