01/09/2025
♟️🇲🇳 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШАТРЫН СУРГАЛТ - АЖЛЫН 5 ӨДРИЙН ‘МЭРГЭЖЛИЙН АНГИ’ болон АМРАЛТЫН 2 ӨДРИЙН ‘БЯМБА НЯМ’-н АНГИА АЛБАН ЁСООР 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ЭРДЭНЭТ САЛБАР МААНЬ ЗАРЛАЛАА. 🇲🇳♟️
2022 оны 10 сарын-3 нд анх Эрдэнэт салбар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо хэдийн 3 дахь хичээлийн жилдээ элсэлтээ авч байна.
💥Энэхүү хугацаанд гаргасан Эрдэнэт салбарын сурагчдын гаргасан амжилтуудаас товч дурдахад:
🏆Монгол Улсын чансаатай 4 сурагчтай. 🕵️♂️
🏆ОУ-ын Чансаатай 2 (1656-1792 чансаа авсан) сурагчтай
🏆ОУ-ын 4 медаль
🏆Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 17 медаль
🏆Аймгийн цодгор хүү тэмцээнээс 18 медаль
2025 онд аймгийн насанд хүрэгчдийн хагас шигшээд эрэгтэй эмэгтэй 2 сурагч шалгарсан
Монгол Улсын Өсвөрийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 2025 онд Академийн 9 тамирчин шалгаран оролцож 21 аймаг 9 дүүргийн шалгарсан шигшээ 90 гаруй тамирчдаас Улсдаа 11-д орсон амжилт үзүүлсэн 💥
🏆Мөн 2024,2025 онуудад ОХУ-д зохиогдсон “Сагаалха”олон улсын рапид цуврал Гран-При тэмцээнд 2 жил дарааллан академийн сурагчидтайгаа оролцож, олон мастеруудтай мөр зэрэгцэн тоглож
🏆🔥Хамгийн сүүлийн байдлаар энэ зун 7-р сарын 19-30 хооронд БНХАУ-ын Жухай хотод зохиогдсон өсвөрийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 3 сурагчтайгаа явж 2 сурагч маань 2025 оны Монгол Улсын аваргаас мөнгө ,хүрэл медаль хүртсэн хүүхдүүдээ хожиж багийн 4 медаль (стандарт, рапид, блиц) төрөлдөө хүртсэн👏👏 гэх мэт олон олон шагналууд ололт амжилтуудын эзэн болж туршлагажиж байна.🏆🏆🏆👏👏👏👏👏👏👏
✅Манай академийн нэг хэсэг болж шатрын мэдлэгээ тэлж мэргэжлийн тамирчин болох үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.💥
📆 ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ХИЧЭЭЛЛЭХ ХУГАЦАА:
♟️Ажлын 5 өдрийн ‘Мэргэжлийн Анги’
2025 оны 09 сарын 08-нд эхлэнэ.
2026 оны 05 сарын 22-нд дуусна.
♟️Амралтын 2 өдрийн ‘Бямба, Нямын Анги’
2025 оны 09 сарын 06-нд эхлэнэ.
2026 оны 05 сарын 24-нд дуусна.
ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ:
Ажлын 5 өдрийн ‘Мэргэжлийн Анги’
🕰 1-р ээлж 08:20-10:20 /Бүртгэл авч байна./
🕰 2-р ээлж 10:30-12:30 /Бүртгэл авч байна./
🕰 3-р ээлж 14:30-16:30/Бүртгэл авч байна/
Амралтын 2 өдрийн ‘Бямба, Нямын Анги’
🕰 1-р ээлж 09:00-11:30 /Бүртгэл авч байна./
🕰 2-р ээлж 12:00-14:30 /Бүртгэл авч байна./
Жилийн элсэлтийн хүлээлт, эрэлт өндөр байгаа тул амралтын өдөр ч, ажлын өдөр ч ангиуд эхнээсээ дүүрээд эхлэхэд 2026 он хүртэл орон тоо гарахгүй учраас та бүхэн минь эртлэн бүртгэлээ хийлгээрэй.🕵️♂️
📝 БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://form.jotform.com/252425314861050
☎️ Холбогдох утас: +976 99045773
📍Сургалт явагдах байршил: Эрдэнэт хот
1-р микр 13 байр /зам дагуу/
🇲🇳 ШАТРЫН УХААНЫГ АМЬДРАЛД 🇲🇳