10/08/2026
Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх уралдаанд уясан хүлэгүүд нь түрүүлж айрагдсан морьдын эздийг Төрийн ордонд хүлээн авч ерөнхийлөгчийн цом, алт, мөнгөн гэрэгэ гардууллаа.
Уясан хүлэг нь түрүү магнайд хурдалсан Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Сумын алдарт уяач Гансүхийн Хадбаатарт “Нарны хүлэг” цом, алтан гэрэгэ
Уясан хүлэг нь аман хүзүүнд хурдалсан Завхан аймгийн Яруу сумын харьяат, Тод манлай уяач Дашзэвгийн Дагвадорж, айргийн гуравт хурдалсан Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн, Айргийн дөрөвт хурдалсан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аваадорж, Айргийн тавд хурдалсан Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Аймгийн алдар уяач Давааноровын Ганбаатар нарт мөнгөн гэрэгэ гардууллаа