ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ

ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ, Sports Team, Dzuunmod.

“ДҮНЖИНГАРАВ” бөхийн дэвжээ нь 2008 онд “ДҮНЖИНГАРАВ” бөхийн гал нэртэйгээр үүсгэн бай̆гуулагдаж Тэргүүнээр УИХ-ын дарга асан М.Энхболд, Удирдах зөвлөлийн гишүүдээр Дархан аварга Ж.Мөнхбат, Төв аймгийн Бүрэн сумын Нутгийн зөвлөлийн дарга “Түмэн бадрах” ХХК захирал Л.Гүрүжав, Төв аймгийн Лүн сумын Нутгийн зөвлөлийн дарга, Нийслэлийн Нийгмийн Даатгалын Газрын дарга агсан С.Пэрэнлэй нар мөн МУ-ын начин Б.Бадам-очир, Ц.Гэрэлт-Од гэсэн таван хүний̆ бүрэлдэхүүнтэй̆ ажиллаж эхэлж бай̆сан түүхтэй. 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Баян сумын уугуул, УИХ-ын дарга асан Миеэгомбын Энхболд Тэргүүн Баян сумын уугуул, ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, МУ-ын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжавт "ДҮНЖИНГАРАВ" бөхийн дэвжээний тэргүүний ажлаа хүлээлгэн өгсөн юм.
-------------------------------------------------------------------------------------------------------
““ДҮНЖИНГАРАВ” бөхийн дэвжээний өргөтгөсөн хурлыг 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж, 27 сумын 90 орчим төлөөлөгч оролцлоо. Хурлыг “ДҮНЖИНГАРАВ” бөхийн дэвжээний̆ тэргүүн Баасансүрэнгийн НЯМЖАВ, үүсгэн бай̆гуулагч МУ-ын начин Б.Бадам-очир нар ахалж явууллаа. Дэвжээ нь удирдах зөвлөлдөө нь есөн хүний̆ бүрэлдэхүүнтэй̆ мөн Гүй̆цэтгэх захирал, ажлын алба, хяналтын зөвлөл гэсэн бүтэц зохион байгуулалтаар ажиллахаар болсон бөгөөд дэвжээний дасгалжуулагчаар хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар МУ-ын харцага Ө.Даваабаатар, Чөлөөт бөхийн ОУХМ Л.Энхбаяр нарыг сонгон ажиллахаар болсон. Мөн 27 сум бөхчүүдээ дэмжин “Дүнжингарав” бөхийн дэвжээтэйгээ хамтран ажиллаж дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлэн санамж бичигт гарын үсэг зурцгаасан билээ.

Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний хамт олноос Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдааныг тохиолдуулан Т...
27/04/2026

Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний хамт олноос Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдааныг тохиолдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга А.Сүхбатад хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийг Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээний гүйцэтгэх захирал М.Мөнх-Эрдэнэ болон дэвжээний бөхчүүдийн төлөөлөл гардуулан өглөө.

ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ

ДҮНЖИНГАРАВ ДЭВЖЭЭНИЙ БӨХЧҮҮД ӨНГӨТЭЙ САЙХАН БАРИЛДЛАА.Төв аймгийн Баянчандмань сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн...
27/04/2026

ДҮНЖИНГАРАВ ДЭВЖЭЭНИЙ БӨХЧҮҮД ӨНГӨТЭЙ САЙХАН БАРИЛДЛАА.

Төв аймгийн Баянчандмань сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 120 бөхийн барилдаанд Баянчандмань сумын харьяат Монгол Улсын харцага Эрдэнэбилэгийн УУГАНБАЯР түрүүлж, Өндөрширээт сумын харьяат Монгол Улсын заан Доржхандын ХҮДЭРБУЛГА үзүүрлэж,
Заамар сумын харьяат аймгийн арслан Лхагвадоржийн ДАВААЖАМЦ их шөвгийн дөрөвт,
Баянхангай сумын харьяат Монгол Улсын заан Батзоригийн БАТМӨНХ дунд шөвгийн наймд тус тус шалгаран барилдлаа.

Төв аймгийн Дүнжингарав дэвжээний хүчит бөхчүүддээ халуун баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ

Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний хамт олноос Төв аймгаас төрөн гарсан Монгол Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэ...
13/04/2026

Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээний хамт олноос Төв аймгаас төрөн гарсан Монгол Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ.

1.Баян-Өнжүүл сумын харьяат Монгол Улсын заан Цэдэндамбын Баярсайхан
2.Аргалант сумын харьяат Монгол Улсын заан Дорлигжавын Амгаланбаатар
3.Баянхангай сумын харьяат Монгол Улсын заан Батзоригийн Батмөнх
4.Өндөрширээт сумын харьяат Монгол Улсын заан Доржхандын Хүдэрбулга нарт
хүндэтгэлийг Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээний гүйцэтгэх захирал М.Мөнх-Эрдэнэ болон дэвжээний бөхчүүдийн төлөөлөл үзүүллээ.

ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ

ДҮНЖИНГАРАВ ДЭВЖЭЭНИЙ БӨХЧҮҮД ӨНГӨТЭЙ САЙХАН БАРИЛДЛАА.Эрдэнэт хотын 50 жилийн ой, Монгол улсын заан цолтой бөхчүүдэд хү...
13/04/2026

ДҮНЖИНГАРАВ ДЭВЖЭЭНИЙ БӨХЧҮҮД ӨНГӨТЭЙ САЙХАН БАРИЛДЛАА.

Эрдэнэт хотын 50 жилийн ой, Монгол улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаанд Монгол Улсын заан Доржхандын ХҮДЭРБУЛГА түрүүлж, Монгол Улсын заан Батзоригийн БАТМӨНХ их шөвгийн дөрөвт, Улсын харцага Эрдэнэбилэгийн УУГАНБАЯР шөвгийн наймт тус тус шалгарсан байна.

Төв аймгийн Дүнжингарав дэвжээний хүчит бөхчүүддээ халуун баяр хүргэж, улам их амжилт хүсэн ерөөе.

ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ

ЭМГЭНЭЛМОНГОЛ УЛСЫН ӨСӨХ ИДЭР НАЧИН ЧУЛУУНБААТАРЫН БАТЧУЛУУН /1981-2026 он/Монгол Улсын өсөх идэр начин Чулуунбаатарын Б...
22/03/2026

ЭМГЭНЭЛ
МОНГОЛ УЛСЫН ӨСӨХ ИДЭР НАЧИН ЧУЛУУНБААТАРЫН БАТЧУЛУУН /1981-2026 он/
Монгол Улсын өсөх идэр начин Чулуунбаатарын Батчулуун 2026 оны гуравдугаар сарын 22-ны өдөр нас нөгчиж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.

Ч.Батчулуун нь Төв аймгийн Баяндэлгэр суманд 1981 онд төрсөн бөгөөд бага наснаасаа эхлэн бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд аймгийн заан цол хүртэж, 2006 онд цолоо баталж, 2009 онд хоёр дахиа баталж, 2010 онд аймгийн арслан цол хүртэж, 2011 онд баталж, 2014 онд улсын баяр наадамд тав даван шөвгөрч, Монгол улсын начин цол хүртэж, 2017 онд цолоо баталж, өсөх идэр чимэг нэмсэн байдаг. Тэрбээр барилдахын зэрэгцээ зодог шуудаг урладаг авьяаслаг, арал, бяр тэгш дүүрэн бөхчүүдийн нэг байлаа.

Талийгаачийн хүнлэг, эгэл даруухан, нөхөрсөг, гүндүүгүй зан чанар, Монгол бөхийн дэвжээнд үлдээсэн зам мөр, амжилт нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ

ЭМГЭНЭЛМОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ, МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ЛУВСАНЧИМЭДИЙН СОСОРБАРАМ Монгол улсын хүчит арслан Лувса...
31/01/2026

ЭМГЭНЭЛ
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ, МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ЛУВСАНЧИМЭДИЙН СОСОРБАРАМ

Монгол улсын хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарам 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр таалал төгсөж, Монгол бөхийн ертөнцөд хүнд гарз тохиолоо.

Л.Сосорбарам арслан Төв аймгийн хуучнаар Баянбараат, одоогийн Баян-Өнжүүл суманд 1937 онд төрсөн.
ХААДС-ийг малын их эмч мэргэжлээр төгсөөд насаараа төрөлх сургуульдаа багшилсан бөгөөд бага залуу наснаасаа Монгол бөхөөр хичээллэж, улмаар 1959 оны МЗО-ны анхдугаар их наадмын 37 бөхийн тойргийн барилдаанд 32 давж гуравдугаар байрт шалгаран улсын заан цол хүртсэн. Мөн оны улсын баяр наадамд зургаа давж шөвгөрсөн. 1960 оны улсын наадамд тав давж шөвгөрөн тун ч тодорхой чимэг, 1961 оны улсын баяр наадамд идэр шаламгай чимэг, 1962 оны улсын баяр наадамд тав давж үнэн хүчит чимэг, 1963 оны улсын баяр наадамд долоо давж шөвгөрөн саруул сайхан чимэг хүртэж, 1963 оны наадмын дараа болсон МБАТ-ний хоёрдугаар спартакиадын 29 бөхийн тойргийн барилдаанд өвдөг шороодолгүй 28 даван түрүүлж улсын арслан цол авсан. 1964 оны оны наадамд зургаа давж, улам нэмэх чимэг, 1965 оны баяр наадамд тав даван шөвгөрч бат хүчит чимэг, 1968 оны баяр наадамд зургаа даван шөвгөрч бат хүчит чимэг, 1969 оны баяр наадамд зургаа давсан (чимэг олгоогүй), 1970 оны улсын баяр наадамд зургаа даван бат суурьт чимэг, 1971 оны баяр наадамд зургаа даван шөвгөрч тод сонин чимэг, 1974 оны баяр наадамд тав даван шөвгөрч саруул сайжрах чимэг, 1984 оны баяр наадамд тав даван шөвгөрч манлайн дэлгэрэх чимэг тус тус нэмжээ.

Тэрбээр баруун талтай, тахимдах, тойгдох мэхийг дадамгай хийдэг. Уран гараа дэвээтэй, хурдан шуурхай барилдаантай хүчит бөх байлаа.
Монгол бөхийн төрлөөр залгамж халаа, олон арван алдар цуут шавь бэлдэн төрүүлсэн гавьяаг нь үнэлж төр засгаас Монгол улсын гавьяат дасгалжуулагч цол олгосон байдаг.

Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, шогч, хөдөлмөрч зан чанар, Монгол бөхийн дэвжээнд үлдээсэн олон арван амжилт бүтээл нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, ач зээ нар, ахан дүүс, төрөл төрөгсөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ

11/07/2025
🇲🇳Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ар...
10/07/2025

🇲🇳Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Төв аймаг байгуулагдсаны 102, Ардчилсан хувьсгалын 35, Зуунмод хот байгуулагдсаны 83, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойн баяр наадамд хүчит 128 бөх зодоглож Төв аймгийн Баянхангай сумаас 14 жилийн дараа аймгийн начин Э.Чойням аймгийн арслан цол хүртэж, Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас 19 жилийн дараа сумын заан Э.Гантөмөр аймгийн заан цол хүртэж, Эрдэнэ сумаас 15 жилийн дараа сумын заан Т.Түмэнжаргал аймгийн начин цол тус тус хүртэж наадамчин олноо баясгалаа.👏👏👏

Address

Dzuunmod

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97699134029

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ:

Shortcuts

Share

Category