15/08/2026
Төв аймгийн аварга шалгаруулах АДУУЧИН 5дахь жилдээ Төв аймгийн ЦЭЭЛ суманд 8-р сарын 13,14ны өдрүүдэд 2өдрийн турш өргөн дэлгэр амжилттай зохион байгуулагдлаа.
2025 оны Аймгийн аварга Цээл сумаас тодорсон бол
2026 оны аймгийн аварга адуучин мөн Цээл сумаас төрөн гарлаа Г.Батбаатар 20 насандаа аймгийн аварга адуучин цолонд хүрлээ
🥈2-р байранд Баяндэлгэр сумын адуучин Буянбаатар
🥉3-р байранд Угтаалцайдам сумын харьяат Хаш-эрдэнэ
🥉4-р байранд Лүн сумын харьяат Түвшинбаяр
🥉5-р байранд Лүн сумын адуучин Батгэрэл нар тус тус шалгарлаа.
Мөн аймгийн аварга шалгаруулах хос морьтон тэмцээнд:
-Эрдэнэсант сумаас оролцсон
Доржпүрэв&Янжинлхам тэргүүн байр (ХҮРЭН ХАЛЗАН морьд)
-Цээл сумаас оролцсон Энхбат&Одонтуяа 2-р байр(Зээрд халзан морьд)
-Цээл сумаас оролцсон
Энхбаяр&Ууганцэцэг (Хээр алаг морьд) 3-р байрт тус тус шалгарлаа.
Жороо морины уралдаанд:
Баянчандмань сумын
Шийравын Хээр
Мөнх-оргилын Хул
Баттүшигийн Хүрэн
гээд нэг сумын 3н морь угсарлаа
Дээлтэй бөхийн барилдаанд:
Бүрэн сум харъяат сумын аварга адуучин Адъяабазар түрүүлж
Өндөрширээт сумын харьяат сумын аварга адуучин Найданпэлжээ үзүүрлэлээ
Их шөвөгт заамар сумын Адуучдын холбооны Тэргүүн сумын аварга адуучин Мөнхтүвшин
Батсүмбэр сумын харьяат Регзингийн Атарням нар шалгарлаа
Дэмбээний тэмцээн:
Борнуур сумын харьяат Содномжамц түрүүлж
2-р байрт Эрдэнэсант сумын харьяат Сумъяабазар
3-р байр Угтаалцайдам сумын харьяат Хашбат нар тус тус шалгарлаа
Эмэгтэй саад сүлжих төрөлд: Баяндэлгэр сумын Номин эрдэнэ тэргүүн байр
2-р байранд Баянцогт сумын нарангарав
3-р байр Аргалант сумын харъяат Гэсэржумаа нар тус тус шалгарлаа.
Тус тэмцээнд сэтгэл зүрхээ зориулан хамтран ажилласан бүх хүмүүстэй баярлалаа.
Цээл сумын Сэр одын Тэмүүжин тэргүүнтэй баг хамт олондоо баярлалаа
Хамтран зохион байгуулж Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилсан
Эх нутгийн хөгжлийн эзэд ГҮТББ
Б.СЭРГЭЛЭНБААТАР
Г.ГАНЗОРИГ ах нартаа Төв сайхан нутгийн нийт адуучдын нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.
Нүүдэлчин монгол түмний минь адуу дагасан өв соёл өнө мөнхөд үнэн зөвөөр түгэн дэлгэрэх болтугай!