24/08/2026
🌿 Олон Улсын Явган Алхалтын Фестиваль – 2026 🌿
2026.08.22–23-нд Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон Улсын Явган Алхалтын Фестивальд амжилттай оролцлоо. 🥾🌏
Горхи-Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль, Гүнжийн сүм, Чонон хөшөө, Гоомаралын хөшөө зэрэг түүх, байгалийн сайхан газруудаар олон улсын зэрэглэлтэй алхагчтай 10 гаруй орны 120 алхагч, дотоодын 700 гаруй алхагчтай хамтдаа алхаж, гайхалтай дурсамж бүтээлээ. 💚
📍 08.22 — 20 км
📍 08.23 — 20 км
🥾 Нийт — 40 км
40 км замаа амжилттай туулж, медалиа гардан авлаа. 🏅🏅🏅
Алхам бүр минь эрүүл мэнд, эрч хүч, аз жаргалын төлөө.
Хамтдаа алхсан бүх алхагчдадаа баярлалаа! ❤️
“АЛХАЛТ БҮР АМЖИЛТ” 🥾🏅
2026.08.22.23.