29/08/2026
Алхалт амьдралын үнэт бэлэг…
2026/08/29 Бямба гарагийн амралтын өдрийн энэ удаагийн алхалтыг Дархан-Уул аймаг, Дархан сум, Бэрх ууландаа хийлээ. Намрын салхи сэвшүүлэн үлээсэн, агаарын сайхан нутагтаа 10 км өгсүүр алхалт хийж, нэг нохой, нэлээн хэдэн хүн хамтдаа алхлаа.
Алхалт: Хүний үе мөч шингэнээ алдахад эм тариагаар хэзээ ч нөхөх боломжгүй. Учир нь үе рүү очсон судал, судас гэж үгүй. Тиймээс үе мөчний шингэнийг нөхөх цорын ганц арга бол үеийг тойрсон булчингуудыг ажиллуулж шингэн ялгаруулах юм. Мөн хөлийг идэвхитэй ажиллуулснаар хөгшрөлтийг удаашруулна. Зүрх судасны үйл ажиллагааг идэвхижүүлж зүрхээ анагаана. Цэвэр тунгалаг агаарт уушиг цэвэрлэгдэнэ. Тархи амарна.
Байгаль эх дэлхийгээсээ амьдралын энергийг авахын тулд түүнийг хайрлах хэрэгтэй шүү.
Алхалт үнэ цэнийг бий болгоно.
Хамт алхсан алхагч нартаа баярлалаа.