NORA yoga

NORA yoga Одоо тэгэхээр ИОГ …..

🌞 НАРНЫ МӨРГӨЛД ХАМТДАА 👭Өглөөг өөртөө зориулах 90 минут… 🧘‍♀️🧘🏻🧘🏻‍♀️Өглөөний хөнгөн цайтай … 🫖☕️🧇🍪ЗӨВХӨН 7 ОРОЛЦОГЧ🍀 На...
05/09/2026

🌞 НАРНЫ МӨРГӨЛД ХАМТДАА 👭

Өглөөг өөртөө зориулах 90 минут… 🧘‍♀️🧘🏻🧘🏻‍♀️
Өглөөний хөнгөн цайтай … 🫖☕️🧇🍪

ЗӨВХӨН 7 ОРОЛЦОГЧ

🍀 Нарны мөргөл буюу Сурьяа Намаскар нь биеийг сэрээж, хөдөлгөөнийг амьсгалтай холбон, дотоод төвлөрөлд хөтөлдөг иогийн цогц дараалал, хөдөлгөөнт бясалгал юм.

🌿 Энэ удаа бид хөдөлгөөн бүрийг яаралгүй мэдэрч, амьсгал бүрийг анзаарч, биеийнхээ хүч, уян хатан чанар, тэнцвэртэй байдлыг мэдрэхэд анхаарна.

✨ Яагаад Нарны мөргөл вэ?
• Өглөөг эрч хүчтэй эхлүүлэх
• Биеийг бүхэлд нь зөөлөн халаах
• Амьсгал ба хөдөлгөөнийг уялдуулах
• Төвлөрөл, дотоод тайвшралыг дэмжих
• Өөрийн биетэйгээ илүү сайн холбогдох

📌 Цөөн оролцогчтой тул хүн бүрийн хөдөлгөөн, амьсгал, байрлалд илүү анхаарч ажиллана.

💁🏻‍♀️ Та өөртөө зориулсан энэ өглөөг бидэнтэй хамт эхлүүлээрэй!

📍 “NORA YOGA” төв, Гурвансайхан молл, 3 давхар, 316 тоот
🗓 2026.09.06
⏰ 10:00 цаг
📩 Бүртгүүлэх → DM (мессэж бичнэ үү)

Төлбөр: 30,000₮ / хүн
Урьдчилан бүртгүүлнэ. [Хаан банкны 5585108127 тоот дансанд төлбөрөө шилжүүлэн суудлаа баталгаажуулаарай]

🧘‍♀️ Иогийн нүдний дэр гэж юу вэ? 🌿 Иогийн нүдний дэр (Eye Pillow) нь жижигхэн боловч Шавасана (бүрэн амралтын байрлал)-...
04/09/2026

🧘‍♀️ Иогийн нүдний дэр гэж юу вэ?

🌿 Иогийн нүдний дэр (Eye Pillow) нь жижигхэн боловч Шавасана (бүрэн амралтын байрлал)-ийн үед мэдрэмжийг ихээхэн өөрчилдөг хэрэгсэл юм.

Нүдний дэрийг нүдэн дээр зөөлөн тавьж, гэрлийг хаах, нүүр болон нүдний орчмыг тайвшруулах, амралтын мэдрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг.

Ихэвчлэн дотор нь:

* 🌾 маалингын үр
* 🍚 будаа
* 🌿 лаванда зэрэг анхилуун ургамал
* эсвэл жижиг ширхэгтэй жинтэй материал хийж өгдөг.

🌙 Яагаад Шавасанад ашигладаг вэ?

1. Гэрлийг хаана
Нүд анисан ч орчны гэрэл мэдрэгдсээр байдаг. Нүдний дэр энэ өдөөлтийг багасгаж, анхаарлаа дотогш чиглүүлэхэд тусална.

2. Зөөлөн жин нь тайвшруулах мэдрэмж өгдөг.
Нүдний орчимд бага зэрэг жин ирэх нь тухтай, тогтвортой мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ хэт хүнд байх ёсгүй.

3. Нүүрний булчинг суллахад тусална
Зарим хүн нүдээ анисан үедээ хүртэл дух, хөмсөг, эрүүгээ үл мэдэг чангалдаг. Нүдний дэр тавихад “нүүрээ суллая” гэдгээ анзаарахад хялбар болдог.

4. Шавасана (бүрэн амралтын байрлал)-ийн “дохио” болдог. Хичээл бүрт нүдний дэр хэрэглэвэл бие, сэтгэлд “Одоо хөдөлгөөнөө зогсоож, амрах цаг” гэсэн танил дохио болж чадна.

‼️ Харин нүдэнд даралт мэдрэгддэг, нүдний өвчтэй, мигрень, үнэрт мэдрэг хүмүүс заавал хэрэглэх шаардлагагүй. Дэрийг нүдэн дээр хүчээр даруулахгүй, тухтай хөнгөн байлгах нь чухал.

🪷 Нүдээ аниад;
Бүхнийг түр орхи.
Амьсгалаа сонс.
Биеэ сулла.
Энэ мөчид хийх зүйл үгүй.

NORA yoga-ийн төвдөө үнэ цэнэтэй бэлэг урлаж өгсөн Л.Сарантуяа эгчдээ гялайлаа 🙏🏻🙏🏻🙏🏻.

💁🏻‍♀️ “НАС АХИХААР Л БИЕ ХӨШДӨГ” гэж боддог уу?Үнэндээ нас ганцаараа буруутан биш.📌 Бидний өдөр тутмын амьдрал биеийг ма...
30/08/2026

💁🏻‍♀️ “НАС АХИХААР Л БИЕ ХӨШДӨГ” гэж боддог уу?

Үнэндээ нас ганцаараа буруутан биш.

📌 Бидний өдөр тутмын амьдрал биеийг маань аажмаар өөрчилдөг.

Олон цагаар суух.
Нэг л төрлийн хөдөлгөөнийг давтах.
Хөдөлгөөний далайцаа ашиглахгүй байх.
Зөвхөн хүчийг хөгжүүлээд, уян хатан байдал, тэнцвэр, хөдөлгөөний хяналтаа орхих.
Өдөр ирэх тусам биеэсээ улам бага зүйл шаардах…

📌 Бие бол бидний өдөр бүрийн амьдралд дасан зохицдог.

Хэрэв бид бага хөдөлдөг бол — бие бага хөдөлгөөнд дасан зохицно.
Хэрэв үргэлж нэг хэвийн хөдөлдөг бол — бие тэр хүрээндээ л ажиллана.

📌 Гэхдээ энэ дасан зохицол буцаад өөрчлөгдөх боломжтой.

Биеэ зөв хөдөлгөж, хүчийг хөгжүүлж, үе мөчдийн хөдөлгөөний далайцыг хадгалж, тэнцвэр, зохицуулалт, хяналтыг сайжруулж чадвал…

📌 Бид нас ахисан ч хөдөлгөөнөө хадгалж чадна.

Нас нэмэгдэх нь зайлшгүй.
Харин хөдөлгөөний чадвараа алдах нь зайлшгүй биш.

Өнөөдөр биеэсээ юу шаардаж байна вэ?
Таны бие маргааш түүндээ дасан зохицно.

Хөдөлгөөн бол зөвхөн дасгал биш.
Энэ бол ирээдүйн биеэ бүтээж буй өдөр тутмын сонголт юм.


☀️ СУРЬЯА НАМАСКАР | НАРНЫ МӨРГӨЛ90 минутын тусгай хичээл| өглөөний цайтайЗӨВХӨН 7 ОРОЛЦОГЧ💁🏻‍♀️ Оролцогч бүрт илүү анха...
29/08/2026

☀️ СУРЬЯА НАМАСКАР | НАРНЫ МӨРГӨЛ

90 минутын тусгай хичээл| өглөөний цайтай

ЗӨВХӨН 7 ОРОЛЦОГЧ
💁🏻‍♀️ Оролцогч бүрт илүү анхаарал хандуулж, хөдөлгөөн бүрийн зөв техник, амьсгалын уялдаа, биеийн онцлогт тохирсон засварыг хийх боломжтой дадлагад хамрагдаарай.

Амьсгал • Хөдөлгөөн • Төвлөрөл

Нарны мөргөл буюу наранд мэндчилэх динамик цуврал дасгал нь олон төрөл байдаг ба заах арга нь ч төдий хэмжээний олон. Гэсэн хэдий ч иогийн багш нарын хувьд асана болгоныг нарийвчлан заахаас илүү хурдыг илүүд үздэгийг би анзаарсан. Иогийн багшийн хувьд суралцагч нартаа асана бүрийг мэдрэх хангалттай зай гаргаж өгөхийг би хүсдэг.

✨ Хичээлээр:
• Сурьяа Намаскарын зөв дараалал, техник
• Амьсгал ба хөдөлгөөнийг уялдуулах
• Биеийн зөв байрлал, ачааллыг ойлгох
• Өөрийн хэмнэлээр тогтвортой хийх арга
• Богино хугацаанд биеэ идэвхжүүлэх дадал

📍 “NORA YOGA” төв, Гурвансайхан молл, 3 давхар, 316 тоот
🗓 2026.08.30
⏰ 10:00 цаг
📩 Бүртгүүлэх → DM (мессэж бичнэ үү)

Төлбөр: 30,000₮ / хүн
Урьдчилан бүртгүүлнэ. [Хаан банкны 5585108127 тоот дансанд төлбөрөө шилжүүлэн суудлаа баталгаажуулаарай]

🕉️ ТОЛЬГҮЙ ИОГИЙН ТАНХИМШинэ танхимдаа толь тогтоогоогүй нь зарим суралцагч нарт маань жаахан стресс үүсгээд байгаа боло...
25/08/2026

🕉️ ТОЛЬГҮЙ ИОГИЙН ТАНХИМ

Шинэ танхимдаа толь тогтоогоогүй нь зарим суралцагч нарт маань жаахан стресс үүсгээд байгаа бололтой. Хүн нэг зүйлд хэт дасахаас, хамааралтай болохоос аль болох зайлсхийж байх нь чухал юм. Толь тогтоогоогүй шалтгааныг минь доорх бичвэрийг уншаад ойлгоно гэдэгт найдаж байна 🙏🏻.

🪞 Толинд харж иог хийх нь зөв ашиглавал хэрэгтэй ч байнга толинд харж хийх нь сул тал болох талтай.

Иогийн зорилго зөвхөн “Би ямар харагдаж байна вэ?” гэдэгт төвлөрөх биш юм. Толинд байнга өөрийгөө харж иог хийх нь суралцагч нарт;

📌 Гадаад хэлбэртээ хэт анхаарах,
📌 Бусадтай өөрийгөө харьцуулах, эго үүсэх
📌 Биеэ хүчээр “зөв харагдуулах”, махан биеэ тодорхой хэлбэрт оруулахын төлөө тэмцэлдэх
📌 Амьсгал, дотоод мэдрэмжээс анхаарал сарних
📌 Мэдрэхүй хурцлагдаж, мэдрэмжүүд сэргэхгүй удаашрах
📌 Бодол тасрахгүй хөврөх,
📌 Оюун санаа бие дээрээ ирэхгүй байх гэх мэт олон сул талыг дагуулж байдаг

💁🏻‍♀️ Толинд харалгүйгээр биеийн дотоод мэдрэмжээр хөдөлгөөнөө удирдах нь илүү үр дүнтэй. Мөн анхаарал хаашаа чиглэнэ, тэр чиглэлд энерги урсдаг гэдгийг хэзээ ямагт санаж байх хэрэгтэй.


Ингэснээр хүн “Би толинд зөв харагдаж байна” гэдгээс илүү “Би иогийн асанаг дотроосоо зөв мэдэрч байна” гэсэн түвшин рүү шилжинэ.

😁 Багш нарт харин толь нь суралцагч нарынхаа байрлалыг бүхэлд нь ажиглахад ашигтай л даа.

✨ТА БҮХНИЙГ   #Шинэтанхим-даа урьж байна!✨💁🏻‍♀️ Бид  -гийнхаа шинэ танхимын үүдийг нээж, иогийн хичээлээр дамжуулан биеи...
19/08/2026

✨ТА БҮХНИЙГ #Шинэтанхим-даа урьж байна!✨

💁🏻‍♀️ Бид -гийнхаа шинэ танхимын үүдийг нээж, иогийн хичээлээр дамжуулан биеийн уян хатан байдал, хүч чадал төдийгүй бие, сэтгэлийн тэнцвэр, дотоод амар амгаланг тань дэмжихийг зорьж байна.

🪷 Өөртөө зориулах цаг, бие сэтгэлээ сонсох орон зай, амар амгаланг мэдрэх шинэ аялалаа манай иогийн шинэ танхимаас эхлүүлээрэй.

🔥 Шинэ орон зай.
🔥 Шинэ эрч хүч.
🔥 Шинэ эхлэл — өөртөө ойртох шинэ боломж.

#Шинэтанхим маань та бүхэнд;
Илүү тав тухтай, дулаан, тайван орчинд
өөртөө зориулах тэрхүү үнэ цэнтэй мөчийг
бий болгоосой гэж хүсэж байна.

🙏🏻 Энэ орон зайд хийсэн хөдөлгөөн бүр тань хүч болж, амьсгал бүр тань тайвшрал болж, хичээл бүр тань өөртөө илүү ойртох алхам байгаасай.

______________________________________________

📌 ХИЧЭЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:

СОНДГОЙ ӨДРИЙН АНГИ
2️⃣0️⃣2️⃣6️⃣-0️⃣8️⃣-2️⃣4️⃣-нөөс

ТЭГШ ӨДРИЙН АНГИ
2️⃣0️⃣2️⃣6️⃣-0️⃣8️⃣-2️⃣5️⃣-наас тус тус эхлэх ба

1️⃣ сар буюу 4️⃣-н долоо хоног үргэлжилнэ.

📌Анги дүүргэлт 6-7 хүн тул суудлаа баталгаажуулаарай!

🕉️ Өнөөдөр олон улсын иогийн өдөр, иогийн зам мөрөөр алхаж буй бүх иогчиддоо халуун баяр хүргэе! Бид;🙏🏻 Сул тал байгаа г...
21/06/2026

🕉️ Өнөөдөр олон улсын иогийн өдөр, иогийн зам мөрөөр алхаж буй бүх иогчиддоо халуун баяр хүргэе! Бид;

🙏🏻 Сул тал байгаа газар #хүччадал авчрах болтугай.

🙏🏻 Айдас байгаа газар #зориг авчрах болтугай.

🙏🏻 Зовлон байгаа газар #энэрэл, #хайр авчрах болтугай.

🙏🏻 Харанхуй байгаа газарт #гэрэлгэгээг авчрах болтугай.

📌 21-р зуунд бичиг үсэггүй хүн гэж уншиж, бичиж чаддаггүй хүнийг биш, харин сурч чаддаггүй, сурснаа хэрэгжүүлж чаддаггүй...
24/05/2026

📌 21-р зуунд бичиг үсэггүй хүн гэж уншиж, бичиж чаддаггүй хүнийг биш, харин сурч чаддаггүй, сурснаа хэрэгжүүлж чаддаггүй, дахин сурч чаддаггүй хүнийг хэлнэ.
~ Америкийн зохиолч, ирээдүй судлаач
Алвин Тоффлер

🕉️ ШИНЭ ЭЛСЭЛТ 🧘🏻‍♀️🧘🏻🧘🏻‍♂️ ШИНЭ САР 💟☸️ ХИЧЭЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2️⃣0️⃣2️⃣6️⃣-0️⃣5️⃣-1️⃣8️⃣-ноос2️⃣0️⃣2️⃣6️⃣-0️⃣6️⃣-1️...
17/05/2026

🕉️ ШИНЭ ЭЛСЭЛТ 🧘🏻‍♀️🧘🏻🧘🏻‍♂️ ШИНЭ САР 💟

☸️ ХИЧЭЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:

2️⃣0️⃣2️⃣6️⃣-0️⃣5️⃣-1️⃣8️⃣-ноос
2️⃣0️⃣2️⃣6️⃣-0️⃣6️⃣-1️⃣3️⃣-ныг хүртэл
4️⃣ долоо хоног буюу 1️⃣2️⃣ удаа орно.
___________________________________________
🧘‍♀️ Багш: OoGii OoGii - E-RYT 200, RYT 500

ДУНД ШАТ-ны анги
1️⃣, 3️⃣, 5️⃣ - ⏰ өглөө 09:00-10:00 цаг
1️⃣, 3️⃣, 5️⃣ - ⏰ орой 19:30-20:30 цаг
/төлбөр 180.000₮/
ЖИРЭМСЭН- ий анги
1️⃣, 3️⃣, 5️⃣ - ⏰ орой 18:00-19:00 цаг
/төлбөр 200.000₮/
___________________________________________
🧘🏻Багш: - Tuya Munkhuu - E-RYT 200

АНХАН болон ДУНД ШАТ-ны анги
2️⃣, 4️⃣ - ⏰ өглөө 06:30-07:30 цаг
6️⃣ -⏰ өглөө 07:30-08:30 цаг
/төлбөр 150.000₮/ ___________________________________________
🧘🏻‍♀️ Багш: Өнөртуяа Адъяа- E-RYT 200, RYT 500

АНХАН болон ДУНД ШАТ-ны анги
2️⃣, 4️⃣, 6️⃣ - ⏰ өглөө 09:00-10:00 цаг
2️⃣, 4️⃣, 6️⃣ - ⏰ орой 19:30-20:30 цаг
/төлбөр 150.000₮/
______________________________________
📍ХАЯГ: Оюутын 2️⃣-р гудамж 9️⃣ тоот

📌 Хичээлийн төлбөрөө Төрийн банкны
MN590034 7777 7777 0717 тоот Ө.Отгонцэцэг дансанд байршуулснаар суудал тань баталгаажна.
‼️ Гүйлгээний утган дээр нэр, утас, явах ангиа заавал бичиж үлдээгээрэй.
‼️Төлбөр буцаадаггүй, сар дамнаж хичээл нөхдөггүй тул та өөртөө сахилга баттай байж, сардаа багтааж хичээлээ нөхөж сууж дуусгаарай.

Address

Dalandzadgad

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when NORA yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category