25/08/2026
🧡 ГОВИЙН ЧОГЧИГО – СЭРГЭЛЭН, ТУУШТАЙ, ЭРЧ ХҮЧТЭЙ АЛХАГЧИД 🧡
Говийн чогчиго бол хөдөлгөөнтэй, сэргэлэн, эрч хүчтэй шувуу. Түүн шигээ эрч хүчтэй, тэмүүлэлтэй бяцхан алхагчид маань нэгэн сайхан түүхийг эхлүүллээ. 🐦💚
Улаанбаатар явган алхалтын фестивальд Өмнөговь аймгийн 9 сурагч амжилттай оролцож, сонгосон замаа амжилттай дүүргэн медаль хүртлээ. 🏅👏
Хамгийн бахархалтай нь 7 жил тууштай алхсан өсвөрийн алхагч Х.Мөнхзолбоо тэргүүнтэй “Говийн чогчиго” өсвөрийн алхалтын клуб албан ёсоор байгуулагдлаа. 🎉
🌱 Клубын хамгийн бяцхан алхагч маань ердөө 8 сартай охин байлаа. 👶🏻💕
Энэ бол зүгээр нэг алхалт биш.
Энэ бол хүүхдүүдэд эрүүл дадал, тэсвэр хатуужил, нөхөрлөл, өөртөө итгэх итгэл, дурсамж бүтээх сайхан эхлэл юм.
Хөөрхөн бяцхан алхагчдадаа цаашдын замд нь өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, олон сайхан аялал хүсэн ерөөе. 🧡
ГОВИЙН ЧОГЧИГО – АЛХАХ ТУСАМ ӨСНӨ,
АЛХАХ ТУСАМ ХҮЧИРХЭГЖИНЭ! 🐦🥾🌿
✨ АЛХАЛТ ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭНЭ. ✨
#ГовийнЧогчиго
#ӨсвөрийнАлхалтынКлуб
#ӨмнөговийнАлхагчид
#АлхалтҮнэЦэнийгБүтээнэ