Дорнод аймаг Биеийн тамир, спортын газар

Дорнод аймаг Биеийн тамир, спортын газар Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газар

“ЖАРГАЛАНТ” КЛУБЫН БАГ ТАМИРЧИД ОЛОН ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛООБулган аймагт зохион байгуулагд...
29/08/2026

“ЖАРГАЛАНТ” КЛУБЫН БАГ ТАМИРЧИД ОЛОН ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Булган аймагт зохион байгуулагдсан Олимпын таеквондогийн Олон хотын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Дорнод аймгийн Олимпын таеквондогийн “Жаргалант” клубын 7 тамирчин амжилттай оролцлоо.Тус тэмцээнд 18 багийн 300 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Жаргалант” клубын тамирчид 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл, нийт 7 медаль хүртлээ.
Тэмцээний амжилтаас:
🥋 В ангилал:
🥇 Э.Бэлгүтэй — Алтан медаль (+38 кг)
🥇 М.Энхжин — Алтан медаль (-29 кг)
🥋 С ангилал:
🥇 Э.Гоомарал — Алтан медаль (-55 кг)
🥇 Т.Мөнх-Амьдрал — Алтан медаль (-28 кг)
🥈 Г.Онцгойбаяр — Мөнгөн медаль (-32 кг)
🥈 Э.Цэцэнгоо — Мөнгөн медаль (-25 кг)
🥉 М.Эрдэмбилэг — Хүрэл медаль (-32 кг)
Тэмцээнд амжилттай оролцож, орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн нийт тамирчид, дасгалжуулагч багш нартаа халуун баяр хүргэе.

🏆ДЭЛХИЙН АВАРГАА УГТАН АВЛАA🇲🇳Дорнод нутгийн тамирчин, ОУХМ Б.Баяржаргал Өмнөд Африк улсын Сан Сити хотноо болсон Олон у...
28/08/2026

🏆ДЭЛХИЙН АВАРГАА УГТАН АВЛАA

🇲🇳Дорнод нутгийн тамирчин, ОУХМ Б.Баяржаргал Өмнөд Африк улсын Сан Сити хотноо болсон Олон улсын пауэрлифтингийн холбооны Өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний залуучуудын -53 кг-ын жинд гурван төрөлдөө алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр 505 кг өргөн Дэлхийн аварга болсон билээ.

Тэрбээр эх орондоо, төрөлх Дорнод нутагтаа хүрэлцэн ирж, Дорнодчуудын халуун алга ташилт, хүндэтгэлээр угтан авлаа.

Дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн аваргадаа болон түүнийг бэлтгэсэн дасгалжуулагч, багш нар, хамт олонд нь баяр хүргэе.

Түүний үзүүлсэн амжилтууд:
* Штангтай суулт: 180 кг — Алтан медаль
* Хэвтээ шахалт: 110 кг — Алтан медаль
* Газраас таталт: 215 кг — Алтан медаль
* Нийлбэр дүн: 505 кг-аар тэргүүлж, ДЭЛХИЙН АВАРГА болсон билээ.

Дорнодчууд Та бүхнийг шинэхэн дэлхийн аваргаа угтан авахыг урьж байна.
28/08/2026

Дорнодчууд Та бүхнийг шинэхэн дэлхийн аваргаа угтан авахыг урьж байна.

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ ✅Дорнод аймгийн БТСГ-ын хамт олон “Цэмцгэр Чойбалсан” хөтөлбөрийн хүрээнд зохион бай...
27/08/2026

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД НЭГДЛЭЭ

✅Дорнод аймгийн БТСГ-ын хамт олон “Цэмцгэр Чойбалсан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-нд нэгдлээ.Бид хариуцсан нийтийн эзэмшлийн зам талбай болон өөрийн байгууллагын Шинэ болон Хуучин спорт заалны эргэн тойрны хог хаягдлыг цэвэрлэж, эрүүл, цэвэр орчныг бүрдүүллээ.

СҮХБААТАР ЦОМ" ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ🏆"Сүхбаатар цом" ⚽️ хөлбөмбөгийн нээлттэй тэмцээн ...
27/08/2026

СҮХБААТАР ЦОМ" ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ

🏆"Сүхбаатар цом" ⚽️ хөлбөмбөгийн нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Дорнод аймгийн өсвөрийн шигшээ багууд өндөр амжилт үзүүллээ.
U15 насны ангилал: Дорнод аймгийн шигшээ баг нийт 4 тоглож, 4 хожилтойгоор финалд шалгарсан. Шийдвэрлэх тоглолтод "Фалконс" багийг 4:3 харьцаагаар хожиж, Аваргын цом, Алтан медалийн эзэд боллоо.
U9 насны ангилал: Kyoungnam Yeon, Л.Наранбаатар, Ш.Уламбаяр, Д.Өлзийбат дасгалжуулагчтай U9 насны баг анх удаа улс, бүсийн чанартай томоохон тэмцээнд амжилттай оролцон финалдаж, Мөнгөн медаль хүртлээ.
U15 насны Тэгш тоглогч: 4 тоглолтод 6 гоол оруулсан Б.Билгүүнтөгс
U15 насны Шилдэг хаалгач: Х.Лутбаатар нар шалгарлаа.
Нутгийнхаа нэрийг өндөрт өргөж, медалийн буухиаг үргэлжлүүлсэн нийт баг тамирчид, дасгалжуулагч нартаа халуун баяр хүргэж, цаашдын спорт сурлагын үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

ДОРНЫН ЖОЛОО ХХК-НИЙ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН АВАРГАШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
25/08/2026

ДОРНЫН ЖОЛОО ХХК-НИЙ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ВОЛЕЙБОЛЫН АВАРГА
ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

✅2026 оны “Улсын аварга шалгаруулах адуучин” тэмцээн болон үндэсний адуучдын ур чадварын тэмцээнүүдэд амжилттай оролцсон...
25/08/2026

✅2026 оны “Улсын аварга шалгаруулах адуучин” тэмцээн болон үндэсний адуучдын ур чадварын тэмцээнүүдэд амжилттай оролцсон Д.Оюун-Эрдэнэ дараах амжилтуудыг үзүүллээ.

“Адуучин-2026” улсын аварга шалгаруулах тэмцээн – Эмэгтэй саад сүлжих төрөлд 1 дүгээр байр, Улсын аварга

“Нүүдэлчин” олон улсын фестивалийн “Морьтой монголжин” буухиа тэмцээн – 2 дугаар байр

Чойбалсан сумын Улсын аварга адуучин Ж.Энхболдын нэрэмжит адуучин тэмцээн – Эмэгтэй саад сүлжих төрөлд 2 дугаар байр

Дорнод аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээн – Эмэгтэй саад сүлжих төрөлд 1 дүгээр байр, Аймгийн аварга

Чойбалсан сумын Сүмбэр багийн “Түмэн адууны баяр” – “Ганган морьтон” тэмцээнд 1 дүгээр байр

2026 оны Чойбалсан сумын аварга шалгаруулах “Морьтой монголжин” тэмцээн – “Ганган морьтон” төрөлд 1 дүгээр байр
Эмэгтэйчүүдийн буухиа төрөлд – 1 дүгээр байр

Д.Оюун-Эрдэнэдээ халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Дорнод аймгийн Булган сумын харьяат Э.Урантогтохтөр “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн “Адуучин” тэмцээнд тэргүүн ба...
24/08/2026

Дорнод аймгийн Булган сумын харьяат Э.Урантогтохтөр “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн “Адуучин” тэмцээнд тэргүүн байр эзэллээ.

Монгол Улсын начин Ганболдын Төрмөнхийн Начин цолны талархал, хүндэтгэлийн мялаалга наадам Буриад сурын харваа. (Баян-Уу...
24/08/2026

Монгол Улсын начин Ганболдын Төрмөнхийн Начин цолны талархал, хүндэтгэлийн мялаалга наадам Буриад сурын харваа.
(Баян-Уул сум, 2026.08.23)

Монгол Улсын начин Г.Төрмөнхийн начин цолны хүндэтгэл, талархлын "Мялаалга наадам"-д улс, аймаг, сумын алдар цолтой хүчи...
24/08/2026

Монгол Улсын начин Г.Төрмөнхийн начин цолны хүндэтгэл, талархлын "Мялаалга наадам"-д улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 64 бөх барилдлаа.

Address

Choibalsan

Telephone

+97670585855

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймаг Биеийн тамир, спортын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Дорнод аймаг Биеийн тамир, спортын газар:

Shortcuts

Share

Category