Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Монголын Үндэсний Бөхийн Холбоо /Mongolian National Wrestling Federation/

31/08/2026

Нүүдэлчийн наадмын хошой аварга, 2 мөнгө, 3 хүрэл медальт, Улсын заан Б.Серик "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Казах куресийн төрөлд өрсөлдөнө.

🎤Ярилцсан: Аймгийн арслан Б.Бат-Орших

| |

31/08/2026

Нүүдэлчийн наадмын 3 удаагийн аварга Улсын заан Д.Анар "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол бөх болон Узбек кураш бөхийн төрөлд өрсөлдөнө.

🎤Ярилцсан: Улсын заан Б.Серик

| |

31/08/2026

Хабсагай бөхийн дэлхийн аварга, Улсын начин Н.Амгаланбаатар "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Киргиз болон Тажикистан бөхийн төрөлд өрсөлдөнө.

🎤Ярилцсан: Аймгийн хурц арслан Б.Бадрал

| |

БАРИЛГЫН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНЫ ТАСАЛБАР ХУДАЛДААНД ГАРЛААМонгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 ж...
31/08/2026

БАРИЛГЫН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНЫ ТАСАЛБАР ХУДАЛДААНД ГАРЛАА

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 11.00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Тус барилдааны:
Түрүү бөх: 2 өрөө байр
Үзүүр бөх: 30.000.000 төгрөг
Их шөвөг: Тус бүр 15.000.000 төгрөгийн шагналтай.

Үзэгчид тасалбараа https://ticket.mn/event/3209 холбоосоор орж авах боломжтой.

Бөхчүүд, үзэгчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан 2026 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуула...

31/08/2026

Самбо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, жүдо бөхийн Зүүн Азийн наадмын мөнгө, хүрэл медальт, Аба курешийн дэлхийн аварга, аймгийн арслан Б.Бат-Орших "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Аба Гуреш, Пахлавани, Гореш бөхийн 3 төрөлд өрсөлдөнө.

🎤Ярилцсан: Улсын начин Н.Амгаланбаатар

| |

31/08/2026

Сонирхогчдын сумогийн дэлхийн 4 удаагийн аварга, аймгийн хурц арслан Б.Бадрал "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д сүмо бөхийн төрлөөр өрсөлдөнө.

🎤Ярилцсан: Аймгийн арслан М.Баасанжав

| |

УЛСЫН ӨСӨХ ИДЭР НАЧИН Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ ТҮРҮҮЛЖ, ҮНЭН ЗОРИГТ ХАРЦАГА Э.ДАШ ҮЗҮҮРЛЭЛЭЭ"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилий...
28/08/2026

УЛСЫН ӨСӨХ ИДЭР НАЧИН Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ ТҮРҮҮЛЖ, ҮНЭН ЗОРИГТ ХАРЦАГА Э.ДАШ ҮЗҮҮРЛЭЛЭЭ

"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Кардеш ХХК, Дээдсийн Жигүүр ХХК, Булган дэвжээний бөх Улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Түшээт Ханы Аварга" дэвжээ, "Эрч" спорт хороо, Пирамид Орд ХХК, Эрдэм Транс ХХК-ийн бөх, Улсын үнэн зоригт харцага Э.Даш үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ,"Хилчин" спорт хороо, Ажнай корпорацийн бөх, Улсын начин Б.Гончигсүрэн, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Номин Холдинг ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа.

Наймд Улсын харцага Г.Бадрах, аймгийн арслан Б.Нямсамбуу, Д.Батбаяр, С.Доржпалам нар үлдлээ.

Дараагийн барилдаан ирэх бямба гарагт буюу 2026.09.05-ны 11:00 цагаас Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг сумын цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

📸Гэрэл зургийг Я.Алтанцөгц

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

28/08/2026

Э.ДАШ /Улсын үнэн зоригт харцага/: Наадмаас хойш танхимын анхны барилдаандаа зодоглож, үзүүрийнхээ тоог нэмсэндээ баяртай байна.

28/08/2026

Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ /Улсын өсөх идэр начин/: Би 2015 онд "Хилчин" спорт хороонд орж байлаа. Түүхт ойн барилдаандаа түрүүлсэндээ баяртай байна.

28/08/2026

🛑ШУУД: "Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан.

Address

Монгол Бөхийн Өргөө
Bayandzürh
13373

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Үндэсний Бөхийн Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монголын Үндэсний Бөхийн Холбоо:

Shortcuts

Share