06/10/2025
“АЛДАР” СПОРТ ХОРООНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
Энэ жил амжилт, ялалтын уухай өрнүүн байсан Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хорооны хамт олон хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр хийлээ.
Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагууд хүрэлцэн ирж, хүндэтгэн оролцсон юм.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус хорооны тамирчдад баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”-ын хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа дуулгаад, ялангуяа цаашид олимп, тив, дэлхийн тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдын нийгмийн хамгааллыг сайжруулахыг онцгойлон анхаарч ажиллахаа амлав.
Мөн ирээдүй хойч үеийг спортоор дамжуулан бэлтгэхэд тусалдаг Алдар спорт хорооныхоо хамт олондоо болон эцэг эхчүүд тамирчдадаа Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.