28/08/2026
💃🕺 ИРГЭДИЙН ИДЭВХТЭЙ ОРОЛЦООТОЙ БҮЖИГ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор дараах сургалт, дасгал хөдөлгөөнийг тогтмол зохион байгуулж байна. 🤸♀️💪
💃 Нийтийн цэнгээнт бүжиг
Долоо хоногт 2 удаа зохион байгуулагдаж, нэг удаагийн сургалтад 70–80 бүжигчин хамрагдаж байна. Сард нийт 8 удаагийн сургалтад давхардсан тоогоор 320 орчим иргэн хамрагдаж байна.
🕺 Нийтийн цэнгээнт бүжгийн сургалт
Сар бүр 1 удаа зохион байгуулагдаж, 15–20 иргэн хамрагдан бүжгийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлж байна.
🏃♀️ Өглөөний эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн
Долоо хоногт 4 удаа, сард нийт 16 удаа зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 160 иргэн идэвхтэй хамрагдаж байна.
👏 Та бүхнийг эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, идэвхтэй хөдөлгөөн, дасгал сургуулилтад тогтмол хамрагдахыг уриалж байна