21/02/2022
Монголын жүдо бөхийн түүхэн дэх анхны дэлхийн аварга, Олимпийн их наамдын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт МУГТ, Хөдөлмөрийн баатар алдарт бөх Хашбаатарын Цагаанбаатар 1984.03.19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн.
20 настайдаа Олимпийн наадмаас медаль авч, Афины олимпийн наадмаас Монгол улсын цорын ганц медалийг эх орондоо авч ирсэн юм. Тэрээр карьертаа олон улсын тэмцээнд 316 барилдаан хийж 213 ялж, 103 удаа ялагдсан байдаг.
Олимпийн наадмаас 1, ДАШТ-ээс хос медаль, жин жингийн шилдэг 16 тамирчин урилгаар оролцдог Ворлд Мастерс тэмцээнээс иж бүрдэл медаль, Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 медаль, Бага дэлхийн аварга гэдэг Токиогийн их дуулга тэмцээнээс 3 хүрэл медаль, Гранд слам, Гранд при ангилалын тэмцээнээс нийт 18 медаль хүртсэн алдарт жүдочийнхоо барилдааны бахдам амжилттай танилцая.
• Олимпийн наамдын хүрэл медаль / Афин, 2004/
• ДАШТ-ий алтан медаль / Роттердам, 2009/
• ДАШТ-ий хүрэл медаль / Токио, 2010 /
• Багийн ДАШТ-ийн хүрэл медаль / Астана, 2015/
• ДАШТ-ий V байр / Рио Де Жанейро, 2007 /
• Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медаль / Чежү 2003, Ташкент 2005 /
• Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 мөнгөн медаль / Кувейт 2007, Чежү 2008, Абу Даби 2011/
• Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль / Алмати, 2004/
• Азийн тоглолтын аварга /Доха, 2006/
• Ворлд Мастерс тэмцээний алтан медаль / Баку, 2011 /
• Ворлд Мастерс тэмцээний мөнгөн медаль / Алмати, 2012 /
• Ворлд Мастерс тэмцээний хүрэл медаль / Тьюмен, 2013 /
• Москва их дуулга тэмцээний алтан медаль /2009/
• Парисын их дуулга тэмцээний алтан медаль /2013/
• Риогийн их дуулга тэмцээний мөнгөн медаль /2009/
• Токио их дуулга тэмцээний 3 хүрэл медаль /2010, 2011, 2012 /
• Парисын их дуулга тэмцээний хошой хүрэл медаль /2010, 2012/
• Дьюселлдорф гран при тэмцээний алтан медаль /2010/
• Дьюселлдорф гран при тэмцээний мөнгөн медаль /2012/
• Улаанбаатарын гран при тэмцээний хошой мөнгөн медаль /2013, 2014/
• Ташкент гран при тэмцээний мөнгөн медаль /2014/
• Загреб гран при тэмцээний мөнгөн медаль /2015/
• Амстердам гран при тэмцээний хүрэл медаль /2011/
• Ташкент гран при тэмцээний хүрэл медаль /2013/
• Алмати гран при тэмцээний хүрэл медаль / 2013 /
• Будапешт гран при тэмцээний хүрэл медаль / 2014 /
• Астана гран при тэмцээний хүрэл медаль / 2014 /
• Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль / Улаанбаатар 2006/
• Универсиад наадмын хүрэл медаль /2003/
Тэрээр 2009 оны эрэгтэйчүүдийн самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 68кг-ийн жинд алтан медаль хүртсэн.
Олимп, тив, дэлхийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулж, Монголын жүдогийн нэр хүндийг олон жил өндөрт өргөж явсан агуу аварга бол Х. Цагаанбаатар юм.