03/05/2026
😇 Би 5 Настайгаасаа эхлэн бий биелгээнд дурлаж, түүнээс хойш настан буурлуудаасаа бий биелгээний намба төрх, домог зүй, биеийн хэлмэж мөн шанз,товшуурын цохилго гээд арвин их мэдлэг өөртөө шингээн авсан билээ.
Мөн СУИС Бүжгийн урлагийн сургууль төгсөхдөө торгууд бий биелгээгээ улам гүнзгийрүүлэн судалж бакалаврын дипломоо хамгаалсан бол. Магистрын дипломын ажлаа манай суманд тэр болгон биелээд байдаггүй “САВАРДАН” биелгээг судлан хамгаалсан билээ.
Ингээд хоёр судалгаагаа нэгтгэн “ТОРГУУД БИЙ БИЕЛГЭЭНИЙ СУДАЛГАА” гэсэн нэрээр өөрийн гэсэн бяцхан ном оо Монгол болон Япон хэл дээр хэвлүүлэн хэвлэлтээс өлгийдөн авлаа. 🤩
Захиалга авч байна. 🥰👏👏👏
Номын ерөнхий Редактор: С.Дулам Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Доктор (Sc.D), профессор
Туслах редактор Алтанзаяа Доктор (Ph.D)
Япон хэл рүү Орчуулсан: Р.Оцүка
日本語版抄訳・編集協力: 大束亮
"Линограф" хэвлэх үйлдвэр
原著組版•印刷:
Linograph LLC
Burmaa NE